x

Нийслэлийн бүтээн байгуулалтад үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өчигдөр /2026.07.02/ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, дэд дарга Ч.Баттулга болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын бодлого маш тодорхой. Хот бизнес хийхгүй, хот бизнес хийх орчныг сайжруулна. Энэхүү бодлогын эхлэл нь Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн салбарт 120 тэрбум төгрөгийн зах зээлийг хувийн хэвшлийнхэндээ нээж өгсөн шийдвэр байлаа. Наадмын дараа сонгон шалгаруулалт явуулна. Аж ахуйн нэгж, хувийн хэвшлүүд нээлттэй бөгөөд идэвхтэй оролцохыг урьж байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бол бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нэгтгэдэг үндэсний хэмжээний байгууллага. Тиймээс нийслэл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагаа нэг удаагийн арга хэмжээ бус, тогтмол ажилладаг механизм байх ёстой” гэв.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав “ТОП-100” аж ахуйн нэгжүүдийг нэг удаа шалгаруулаад орхих бус, бусдад хөшүүрэг болох,  алдаршуулах үүднээс хүндэтгэлийн хөшөө, цогцолбор барихад нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Улсын эдийн засаг, ажлын байр, татвар, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй компаниудын манлайллыг олон нийтэд үнэн зөвөөр таниулах нь чухал. Тиймээс “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэрэмжит хүндэтгэлийн цогцолбор байгуулах санаачилгыг зарчмын хувьд дэмжиж байна” гэлээ.

Ирэх есдүгээр сарын 9-17-ны өдрүүдэд “Улаанбаатар Түншлэл–2026” олон улсын үзэсгэлэн яармаг болно. Энэ жил Монгол, ОХУ, БНХАУ гурван улс хооронд хамтын ажиллагаа тогтоосны 19 дэх удаагийн чуулга уулзалтыг  нэгтгэн хийх төлөвлөгөөтэй учир нийслэлээс бодлогын дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар тавилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар түншлэл - 2026” олон улсын үзэсгэлэн яармагийг 50 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа нь том боломж. Тус арга хэмжээг Улаанбаатарын хөрөнгө оруулалт, түншлэл, экспорт, үйлдвэрлэл, үйлчилгээний боломжийг харуулах бизнес платформ болгож өргөжүүлэх хэрэгтэй.

2026 оны есдүгээр сард зохион байгуулах энэхүү арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран илүү хөрөнгө оруулалтын агуулгатай, хотын төслүүдийн танилцуулгатай, дотоодын болон гадаадын бизнесүүдийг холбосон хэлбэрээр зохион байгуулах боломжтой. Мөн олон улсын энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран зохион байгуулах асуудлыг судлах нь зүйтэй” гэсэн юм.

Уулзалтаар бизнесийн орчныг сайжруулах байнгын хамтын ажиллагааны зөвлөл байгуулах саналыг дэмжиж, хамтран ажиллах байр сууриа нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва илэрхийллээ. Тус зөвлөл нь нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын бизнесийн холбоодын төлөөллөөс бүрдэж, зөвшөөрөл, газар, барилга, техникийн нөхцөл, татвар хураамж, хяналт шалгалт, худалдан авалт, төслүүдийн асуудлыг тогтмол хэлэлцдэг байх зарчмаар явах талаар хөндөн ярилцлаа.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлж, бизнес эрхлэхэд тулгардаг хүнд суртал, давхардсан шаардлага, удаан үйлчилгээ, тодорхойгүй шийдвэрийг багасгах чиглэлээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд нийслэлийн төсөв болон төслийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа ажил, арга хэмжээ, тендер, төслүүдийн талаарх мэдээллийг нээлттэй ил тод, хүргэхээр  open.ulaanbaatar.mn  платформыг нээж буйгаа танилцууллаа. Энэ платформ нь бизнесийнхэнд илүү нээлттэй, тодорхой мэдээлэл өгч, хамтран ажиллахад хялбар байх болно гэдгийг онцлов.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо 7 цаг 12 мин Багшийн нийгмийн асуудлыг шийдэхэд үйлдвэрчний эвлэлийн хамтын ажиллагаа чухал 7 цаг 15 мин “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдлээ 7 цаг 22 мин Монголын шигшээ Умард Мараны Арлуудын багийг 7:0-ээр хожлоо 7 цаг 39 мин Нийслэлийн бүх авто машин маргааш замын хөдөлгөөнд оролцох боломжтой 8 цаг 20 мин М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын дотоод тохироо, толхилцоо шийднэ 9 цаг 47 мин 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов 10 цаг 52 мин Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ 12 цаг 14 мин G20-ийн уулзалтад зарим сэтгүүлчийг оролцуулахаас татгалзжээ 12 цаг 21 мин АНУ Ормузын хоолой орчимд Ираны цэргийн объектод цохилт өглөө 12 цаг 30 мин АНУ Венесуэлийн газрын тосоор стратегийн нөөцөө нөхнө 12 цаг 33 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ 12 цаг 36 мин Ч.Номин: "Ногоон дата төв" төслийн хүрээнд 15.6 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ 12 цаг 48 мин Налайх дүүргийн насан туршийн суралцахуйн төв орон нутгийн иргэдийн 10 хувийг боловсролын үйлчилгээнд хамрууллаа 14 цаг 4 мин Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ 14 цаг 17 мин Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна 14 цаг 22 мин Гал түймэр унтраах тархалтын сургалт зохион байгууллаа 15 цаг 29 мин Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 15 цаг 34 мин Жуковын “Махны машин” 15 цаг 40 мин Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ 15 цаг 59 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси...
Top