x

Дээд лигийн багууд 21 дэх тоглолтуудаа хийлээ

Монголын хөлбөмбөгийн холбооны Үндэсний Дээд лигийн тэмцээний 2025/26 оны улирал өндөрлөх шатандаа ороод байна. Багууд энэ өдрүүдэд нэмэлт тойргийн буюу плэйорффын шатны чухал хариуцлагатай тоглолтуудыг хийж байгаа юм. Лигийн аваргын өрсөлдөөн шийдэгдсэн ч 2-р байрт шалгарч Азийн хөлбөмбөгийн холбооны "Чэлленж лиг"-ийн тэмцээний эрх авахын төлөө 2, 3-р байрын багууд эцсийн мөч хүртэл ширүүн тэмцэл өрнүүлэх нь тодорхой болоод байна. МХБХ-ны Дээд лигийн тэмцээний эхний 2 байрын баг ирэх улирлын "Чэлленж лиг"-ийн тэмцээний плэйоффын шатанд өрсөлдөж, ялсан тохиолдолд хэсгийн шатны тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулах юм.

"ЧЭЛЛЕНЖ ЛИГ"-ИЙН ЭХНИЙ ТӨЛӨӨ...

Үндэсний Дээд лигийн 2 болон 3-р байрт жагсаж буй “Централ Сталлионс”, “Дэрэн” багууд лигийн 2-р байрын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлж буй. Тус 2 багийн онооны зөрүү энэ тоглолтын өмнө 4 байсан бол “Дэрэнчүүд” энэ удаад 3:0 харьцаатай илүүрхэн хожсоноор ердөө 1 болгож ойртууллаа.

“Дэрэн” багаас Б.Өсөх-Ирээдүй тоглолтын эхний 2 гоолыг оруулж, маш сайн тоглолтыг үзүүлсэн бөгөөд улиралд нийт 16 гоол оруулсан үзүүлэлттэй болж, тоглолтын дараах байдлаар мэргэж буучдын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн.Мөн М.Батхишиг өнөөдөр эхний 2 гоолын дамжуулалтыг гаргаж өгсөн байна. Тэрээр "Дэрэн" багт ирээд 13 тоглолтод оролцохдоо 13 гоолд шууд оролцсон сайн үзүүлэлттэй боллоо. Багийн 3 дахь гоолыг солилцоогоор талбайд орж ирсэн Э.Молор торгуулийн цохилтоос оруулжээ.

Ингэснээр багуудын хэн нь мөнгөн медалийн эзэн болж Азийн тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхийг авах вэ гэдэг нь сүүлийн тойрогт шийдэгдэхээр боллоо.

Улирлын 21 тоглолтын дараах байдлаар “Дэрэн” баг 13 хожил, 42 оноотой байгаа бол “Централ Сталлионс” 43 оноотой байна. Сүүлийн тойрогт "Дэрэн" - "Улаанбаатар" багууд тоглох бол “Централ Сталлионс” - "Хангарьд" багууд тогллох юм. 

"УЛААНБААТАР" БАГИЙН 17 ДАХЬ ХОЖИЛ

Дээд лигт 3 дахь удаагаа түрүүлэх болзлоо хангаад буй Б.Ганбат дасгалжуулагчтай “Улаанбаатар” баг улирлын 21 дэх тоглолтоо “Хангарьд” багийн эсрэг хийлээ. Багууд довтолгоо зонхилсон нээлттэй тоглолтыг үзүүлж, Нийслэлчүүд энэ удаад 4:3 харьцаатай хожсон байна.

“Улаанбаатар” багаас гарааны хэд хэдэн тоглогчдоо суулгаад байсан ч багийн мэргэн бууч О.Мижиддорж гараанд гарч эхний хагаст тоглоод суусан юм. Ингэхдээ тэрээр 2 гоолыг оруулж нийт 17 гоолтой болсноор мэргэн буучдын жагсаалтын тэргүүн байрт дэвшсэн юм. Мөн А.Тэмүүжин, солилцоогоор орж ирсэн А.Дөлгөөн нар нэг нэг гоол орууллаа.

“Хангарьд” багаас М.Рюна эхний гоолыг оруулсан бол Г.Билгүүн, Жо Хобин нар мөн нэг гоолыг өөрийн нэр дээр бүртгүүллээ. Ч.Мөнхбат дасгалжуулагчтай “Хангарьд” 34 оноотой хүснэгтийн 4-р байрт бичигдэж байгаа бол “Улаанбаатар” баг 17 дахь хожил 53 дахь оноогоо авлаа.

"ВЕСТЕРН" 6-Р БАЙРТ УЛИРЛЫГ ДУУСГАЛАА

Дээд лигийн “Хоромхон”, “Вестерн” багууд улирлын сүүлийн тоглолтдоо хоорондоо учраа таарлаа. Энэ тоглолтод “Вестерн” багаас Б.Бат-Од, О.Жавхлан, Н.Наранбаяр нар гоолуудыг оруулж, 3:1 харьцаатай хожлоо.

С.Буд дасгалжуулагчтай “Вестерн” багийн хувьд ингэснээр улирлын 7 дахь хожлоо авч мөн 3 тэнцээтэй нийт 24 оноотой улирлыг дуусгаж байна. Дээд лигийн тэмцээнд анхны улирлаа оролцсон тэдний хувьд 6-р байрт шалгарсан нь тун боломжийн үзүүлэлт байлаа. Нөгөө талд лигийн 2 удаагийн аварга “Хоромхон” клуб 9-р байрт энэ улирлын тоглолтуудаа өндөрлүүллээ.

“ХАНТЕРС” 5-Р БАЙРТ ШАЛГАРЛАА 

Дээд лигийн “Хантерс” болон “Улаангом Сити” багууд улирлын сүүлийн буюу 20 дахь тоглолтдоо учраа таарлаа. Энэ тоглолтод доод хэсгийн багуудыг амжилтаараа тэргүүлж байгаа “Хантерс” 11:1 харьцаатай илт давуу хожсон байна.

БНСУ-ын легионер тоглогч Мин Ки-Тэе энэ тоглолтод 7 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгсөн бол Б.Намсрайдорж, Э.Мөнгөнбагана, Г.Тэмүүжин, Ж.Мөнхболор нар тус бүр  нэг гоол орууллаа. Мин Ки-Тэе энэ улиралд нийт 13 тоглолтод оролцохдоо 22 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгсөн сайн үзүүлэлт гаргасан байна.

Үндэсний Дээд лигийн тэмцээнд 2 дахь улирлаа тоглож буй “Хантерс” баг өнгөрсөн улирал 7-р байраар лигийн тэмцээнээ дуусгаж байсан бол энэ жилийн тэмцээнд амжилтаа ахиулж, 5-р байраар дуусгалаа. Тэд улирлын 20 тоглолтод 11 хожил, 4 тэнцээ нийт 37 оноо авсан сайн үзүүлэлт гаргажээ.

“Улаангом Сити” багийн хувьд улирлын сүүлийн тоглолтууддаа сайн хийж, нийт 11 оноо авснаар Дээд лигийн анхны улирлаа 8-р байраар өндөрлүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top