x

Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог

Эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарласантай холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Найдалаа /2026.6.29/ мэдээлэл хийлээ.

Б.Найдалаа:

-"Эрчим хүчний салбарт Үйлдвэрчний эвлэлийн хоёр холбоо байдаг. Тус хоёр холбоо цалинг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Энэ бол өмнө нь эрчим хүчний салбарт гарч байгаагүй зүйл. Хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, манай салбар төрийн алба биш. Төрийн өмчит 27 компани, мөн хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагын цалинг салбарын сайд тогтоодоггүй, төрийн албан хаагч ч шийдвэрлэдэггүй. Өөрөөр хэлбэл, хариуцлага нь сайдын бус, тухайн байгууллагын захирлын гарт байдаг. Цалингийн хувьд бид дур мэдэн тогтоодоггүй.

Гэхдээ байгаа боломжоо ашиглан энэ удаад цалингийн санг 10 хувиар нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ нийт ажилтанд жигд нэмэхгүй. Харьцангуй өндөр цалинтай захирал, захиргааны болон арын албаны ажилтнуудын цалинг нэмэхгүй, энэ удаад тэвчинэ. Харин галын шугамд ажиллаж байгаа ажилтнуудын цалинг нэмэгдүүлнэ.

Эрчим хүчний салбарын дундаж цалин 3 сая 747 мянган төгрөг байна. Харин улсын дундаж цалин 2 сая 989 мянган төгрөг. Дундаж цалингийн хэмжээгээр эрчим хүчний салбар тийм ч муу биш, уул уурхайн салбарын дараа ордог. Тиймээс эрчим хүчний салбарын цалин ажил хаялт хийх хэмжээнд хүрсэн гэж үзэхгүй байна.

Харин цалин жигд бус байгаа нь үнэн. Цалингийн тогтолцоо алдаатай. Бүтээмж багатай хэсэгт өндөр, хамгийн их ачаалал үүрч байгаа ажилтнууд бага цалин авч байгааг үгүйсгэхгүй. Цалингийн тогтолцоог шинэчилж, шударга болгохгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй. Тиймээс цалингийн тогтолцоог шинэчлэх, илүүдэл орон тоог цомхотгох, үр ашгийг нэмэгдүүлэх, ачаалалтай ажиллаж байгаа ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байна. Одоо ч гэсэн нэмэгдэх 10 хувийг ачаалалтай ажиллаж байгаа ажилтнуудад олгоно. Боломжтой бол 30, 50, бүр 100 хувиар ч нэммээр байна. Гэхдээ байхгүй мөнгийг сайд байгаад ч, бурхан байгаад ч гаргаж ирж чадахгүй. Ид шидээр цалин нэмдэг зүйл гэж байхгүй. Ажил хаях биш, ажиллаж байж эрчим хүчний салбараа аваръя гэж уриалж байна. Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг 30 хувиар нэмэх боломжгүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 15 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top