x

Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ташчих шиг боллоо...

Уржигдар Монголд юу болов? Урхагт муу Оюутолгойн гэрээ засарлаа гэдэг бүдүүн тойм ойлголт бүх Монголыг бүрхэв. Сошиал нь нийгэм гэж үзэгддэг болсон учир ийнхүү хэлэхэд хужир нь яг таарна. Гэхнээ: Энэ их сонин.

Эхлээд: Тэмцэгчид Оюутолгойн баяжмалын цувааг хааж шуугиан дэгдээв. Энэнээс хоёр хоногийн дараа Аюулгүйн зөвлөл хоёр өдөр дараалж хуралдав. Үүнтэй зэрэгцээд зарим улстөрчид: Оюу толгой төслийг зогсоож байгаад ч гэсэн гэрээг өөрчлөх хэрэгтэй гэж мэдэгдэцгээв. Тэгмэгц нь: Рио Тинтогийн ТУЗ-ийн дарга, Зэсийн группийн захирал хоёр нь Монголд ирэв. Хэлэлцээр гурван цаг үргэлжлэв. Тэгээд хоёр тал тохирч. Энэхүү цаг хугацааны дараалал болоод субьектүүдийн холбоог тогтож бод...

Хэлэлцээрийн дараа Засгийн газрынхан: Бид яллаа гэж ээлжлэн мэдэгдэл хийцгээв. Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээс ажил хэрэгчийг нь түүвэл: Наадмын өмнө Ерөнхий сайдын хувьд монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Оюу толгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж чадлаа. Нэгдүгээрт: Манай Засгийн газар эхний 100 хоногийнхоо босгон дээр Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулснаар Оюутолгойн баялгаас өр зээлэнд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж, 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломж бүрдэж байна. Хоёрдугаарт: Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг долоон жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг гурван жил тутамд эргэж харж хэлэлцдэг болгож чадлаа. Гуравдугаарт: Энэ жил бид Оюу толгойгоос ногдол ашиг авна.

Энэ асуудлаар “Рио тинто”-той ажиллахаар тохиролцож чадлаа. Хэлэлцээрүүдийн үр дүнд Оюу толгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум ам.долларын зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг дөрвөн тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Оюу толгойн бүлэг ордын нэг хэсэг Онтрэгийн хэлэлцээрийг өнөөдөр албан ёсоор эхлүүлж, Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж, УИХ-д танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өгч байна гэлээ.

Сэтгэл татам пиарын үгнүүдээ Н.Учрал мартсангүй. Доозыг нь ялим ихдүүлж. Г.Дамдинням ч яаж дутахав: Хэлэлцээний үр дүнд Оюу толгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум ам.долларын зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг дөрвөн тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломж бүрдлээ гэж Ерөнхий сайдтайгаа давхцуулж. Энийгээ хийцэлсэн агуу эх оронч үг зөндөө оруулж. Гэтэл нь: Энэхүү хэлэлцээрийн талаар Төрийн ордны гаднаас тэс өөр тайлбаруудыг эдийн засагч, судлаач хүмүүс гаргаж тавьж. Тэд нар: Оюу толгой шиг том төслийн хэлэлцээрийг гурав хүрэхгүй цагт хийх боломжгүй. Тэгснээ эцэслэсэн шийдвэртэй. Тиймийн учраас энэхүү хэлэлцээрийг нууц байдлаар олон сар хийсэн байна. Тэрүүгээр гол тоо болон чанарын үзүүлэлтүүдийг эцэслэн тохирсон байна. Харин тэрийгээ хэлэлцээрийн далбаа дор манай ард нийтэд танилцуулах пиар, реклам хийлээ гэж.

Нэмээд: Рио тинто Оюу толгойн далд уурхайг графикт хугацаанаас 2.5 жилээр хоцруулсан. Оюу толгойн төсвийг 1.9 тэрбум ам.доллараар хэтрүүлснээ нуун дарагдуулсан. Эдгээр нь манай улсын өр асар их нэмэгдэхэд нөлөөлсөн. Гадаадын хувьцаа эзэмшигчид яг энэ шалтгаанаар заргалдаж байгаад “Рио Тинто”-гоос мөнгөн төлбөр авч байхад Монголын Засгийн газар огт ярьдаггүй гэнэ ээ ч гэж. Мөнхүү: Хэлэлцээрийн талаар эдийн засагч Р.Даваадорж машид голтой дүгнэлт өгч. Дүгнэснээс түүвэрлэвэл: Оюу толгойн хэлэлцээний гол асуулт нь Рио тинто хэдийг буулгав гэдэгт биш. Харин Монгол Улс стратегийн ордоо цаашид ямар дүрмээр, ямар институцийн чадамжаар, ямар өгөөжийн бүтэцтэй удирдах вэ гэдэгт оршино.

Сая өнгөрсөн хэлэлцээгээр Монголын тал тодорхой ахиц гаргасан нь үнэн. Гэхдээ эдгээр нь өнөөдөр улсын төсөвт орж ирсэн бэлэн мөнгө биш. Энэ бол шинэ нөхцөл бүрэн хэрэгжиж, олборлолт төлөвлөсөн хэмжээнд хүрч, зэсийн үнэ болон зах зээлийн нөхцөл тогтвортой хадгалагдсан тохиолдолд уурхайн ашиглалтын хугацаанд бий болох боломжит мөнгөн урсгалын тооцоо юм. Тиймээс дараагийн шатанд Монголын тал гурван зүйлийг хатуу барих ёстой. Нэгдүгээрт: Өгөөжийг пиараар биш, мөнгөн урсгалаар хэмжих. Хэдэн тэрбум ам.доллар хэмнэсэн гэхээс илүү тэр мөнгө Монголын төсөвт хэдийд, ямар сувгаар, ямар баталгаатай орж ирэх вэ гэдгийг ил тод тооцох ёстой. Хоёрдугаарт: Онтрэ, Жавхлант, Шивээ олгой, АМНАТ-ын асуудлыг хаалганы цаана орхихгүй байх. Ирээдүйн зэсийн хамгийн үнэ цэнэтэй хэсэг дээр Монголын эзэмшил, татвар, гэрээний горим тодорхойгүй үлдвэл энэ хэлэлцээ бүтэн биш болно. Гуравдугаарт: Оюу толгойг сонгуулийн ялалт биш, үндэсний санхүүгийн стратеги болгох.

Ил тод гэрээ, хараат бус санхүүгийн загвар, парламентын хяналт, олон нийтэд нээлттэй өгөөжийн тооцоо байхгүй бол ямар ч том ялалт удаан наслахгүй. Ингэж чадвал энэ хэлэлцээ Оюу толгойн түүхэнд Монголын эдийн засгийн байр суурийг сайжруулсан бодит өөрчлөлт болж үлдэнэ. Харин ингэж чадахгүй бол энэ нь том тоотой мэдэгдэл, дараагийн маргааны өмнөх түр завсарлага төдий болох эрсдэлтэй. Эцэст нь хэлэхэд, Оюутолгойн хэлэлцээний жинхэнэ үнэлгээг өнөөдрийн улс төр биш, 2030, 2040 оны санхүүгийн тайлан өгнө гэж. Энийг уншаад эргүүлж бодох нь зөв байх. Энэнээс гадна: Эхэнд дурдсанчлан Рио тинтогийн томчууд болоод Засгийн газрын хэлэлцээр цаанаас тавилттай байсан шиг. Үйл явдлын эхлэл, өрнөл, төгсгөл нэг л итгэл төрүүлэмгүй.

Ядах нь ээ: Н.Учрал нарыг хэлэлцээрийн талаар мэдэгдэл хийж дуусаагүй байхад л пиарынхан нь: Н.Учрал улс төр талаасаа огцрохгүй боллоо. АН-д өөр шалтгаан олох хэрэгтэй болсон сонин өдөр болов оо гэж бичээд эхэлж. Байж болох үр дүн. Гэлээ гэхдээ АН-ын тавьсан шаардлага өөр. Амьдралыг ч хар. Махаа яая, бензинээ яах вэ гэдэг анхан шатны асуудалд шийдэлгүй л сууж буй. Нэмээд: Энэний жинхэнэ гавьяатан нь Г.Занданшатар. Тэрээр Ерөнхий сайд байхдаа Рио Тинтод: Эзэн нь юмаа мэддэг гээд хэлчихсэн юм. Тэр тэгж хэлээгүй бол, тэгээд басхүү: Ерөнхийлөгч Аюулгүйн зөвлөлийг хуралдуулаагүй бол… гээд олны тус дэмийг мартаад хэрэггүй байх.

Энэ бүгдээс гол юм нь: Рио тинтотой хамтарсан Н.Учралыг аврах үзүүлбэрт улсаараа алга ташчих шиг болох юм. Сүүдэрт нь: Н.Учралыг намар хүртэл тэсгээхийн төлөө Онтрэ, АМНАТ хоёроороо наймаалцчихаагүй байгаа даа гэх сэрдлэг сэрж байна. Бодох л ёстой өнцөг…

Ө.Батбилэг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW TO CATCH A CHEATING PARTNER 2026 REMOTELY (193.43.135.55)
    A great option for monitoring your child’s or cheating spouse phone is getting in touch with Digital Light Solution It’s a smart way to make sure that they’re using their phone responsibly, chatting with people you approve of, and surfing safely. Just Contact Digital Light Solution if you want to track, and you’ll be able to see everything that’s on their phone, including their social media chats, text messages, call list, web history, pictures and videos, and more. To get up and running, You don’t even need to get physical access to their phone, you’re all set. Another possible reason you may require monitoring and spying on someone’s phone is a suspicious spouse. If you suspect your partner of hiding things from you, or worse, cheating on you, hacking their phone may be useful. You can clear your doubts and even confront them once you have all the proofs in placen, for assistance Email.support@digitallightsolution.com With What'sApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf
    2026 оны 07 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 58 мин Монтенегро улсын түүхийн товч 2 цаг 7 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 13 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 18 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 22 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 25 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 20 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 11 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 15 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 38 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 45 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 18 цаг 7 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 15 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 38 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top