x

Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй

Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын талаар санал ирүүлснийг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисс /2026.07.09/ танилцууллаа.

Үндэсний их баяр наадмын комиссын дарга, шадар сайд Н.Номтойбаяр:

"Бөхийн салбар хорооноос долдугаар сарын 7-ны өдөр санал хүргүүлэх тухай албан бичиг өнөөдөр өглөө ирсэн. Үүний дагуу баяр наадмын комисс сая хуралдлаа. Энэ үеэр допингийн асуудлаар эрх нь хасагдсан болон цол сэргээх хүсэлт гаргасан М.Бадарч, Н.Өсөхбаяр, Э.Чойням, М.Буяндэлгэр, Б.Бат-Орших нартай холбоотой асуудлыг хэлэлцсэн.

Гаргасан шийдвэрийг товч танилцуулахад эдгээр саналыг шийдвэрлэхэд эрх зүйн эрх бидэнд байхгүй. Тиймээс эцсийн шийдвэр гаргах боломжгүй байна.

Хоёрдугаарт бөхчүүдийн асуудлаар шийдвэр гаргахад санал хүсэлтээ ирүүлдэг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас гурван албан бичиг ирсэн. Нэр дурдагдсан бөхчүүдээс допинг илрээгүй гэдэг утга агуулгатай нэг ч бичиг энд байхгүй. Энд "Гаргасан зөрчлөө арилгаж байгаа", "Дүрмийнхээ хүрээнд асуудлыг шийдэж байна" гэсэн агуулгатай бичиг ирдэг.

Спортын арбитрын шүүхийн хүмүүсийг бас хуралдаа суулгасан. Гэтэл тэдний гаргасан шийдвэрийг хүлээж авах эрх зүйн орчин байгаа эсэх дээр учир дутагдалтай, маргаантай байна.

Тиймээс бид цаашдаа энэ асуудлыг судлах, шүүхийн маргаантай болон авлигатай тэмцэх газар, бусад хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа ноцтой асуудлууд бий. Эцэст нь хэлэхэд эцсийн шийдвэрийг гаргах эрх зүйн орчин Үндэсний их баяр наадмын комисст алга байна.

Допингийн шинжилгээгээр А сорьцоос хориотой бодис илэрсэн бол 14 хоногийн дараа Б сорьцоо шинжилгээнд өгч, өөрсдийнхөө эрхийг хамгаалах боломж нь тамирчдад нээлттэй. Гэтэл М.Бадарч болон Н.Өсөхбаяр хоёр энэ хугацаанд Б сорьцоо шинжилгээнд өгөх хүсэлт ирүүлээгүй.

Цолоо сэргээх хүсэлт гаргасан Б.Бат-Оршихын хувьд допинг хэрэглэсэн нь тогтоогдчихсон. Түүний шинжилгээг хадгалах хугацаа нь дуусаад устгагдсаны дараа "Одоо би шинжилгээ өгье. Цолоо сэргээе" гэдэг. Тиймээс өмнөх байгууллагын гаргасан шийдвэр хүчинтэй байна. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход допинг хэрэглээгүй нь тогтоогдсон гэдэг шийдвэр аль ч байгууллага гаргаагүй байна гэдгийг хэлье" гэв.

Улсын гарди М.Бадарч 2023 онд эрхээ хасуулсан бөгөөд түүний эрх сэргэх хугацаа 2027 оны долдугаар сарын 12-нд, аймгийн хурц арслан М.Буяндэлгэр 2024 онд эрхээ хоёр жилээр, Э.Чойням 2025 онд эрхээ дөрвөн жилээр, Н.Өсөхбаяр өнгөрсөн жилийн наадмаас хойш эрхээ хасуулаад байна. Допингийн Эсрэг Байгууллагаас Н.Өсөхбаярын эрхийг дөрвөн жилээр хасах саналаа ирүүлсэн байдаг.

Үүнээс үзвэл дээрх бөхчүүд энэ жилийн баяр наадмаар зодоглохгүй бололтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW TO CATCH A CHEATING PARTNER 2026 REMOTELY (193.43.135.55)
    A great option for monitoring your child’s or cheating spouse phone is getting in touch with Digital Light Solution It’s a smart way to make sure that they’re using their phone responsibly, chatting with people you approve of, and surfing safely. Just Contact Digital Light Solution if you want to track, and you’ll be able to see everything that’s on their phone, including their social media chats, text messages, call list, web history, pictures and videos, and more. To get up and running, You don’t even need to get physical access to their phone, you’re all set. Another possible reason you may require monitoring and spying on someone’s phone is a suspicious spouse. If you suspect your partner of hiding things from you, or worse, cheating on you, hacking their phone may be useful. You can clear your doubts and even confront them once you have all the proofs in placen, for assistance Email.support@digitallightsolution.com With What'sApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf
    2026 оны 07 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй 4 цаг 59 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна 5 цаг 4 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна 5 цаг 47 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ 5 цаг 54 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой 8 цаг 9 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна 10 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 10 цаг 41 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна 10 цаг 46 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа 10 цаг 52 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 10 цаг 59 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав 11 цаг 3 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв 11 цаг 13 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… 11 цаг 23 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо 12 цаг 9 мин У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай Уржигдар 18 цаг 17 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ Уржигдар 17 цаг 57 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв Уржигдар 17 цаг 51 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна Уржигдар 17 цаг 02 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв Уржигдар 17 цаг 00 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Уржигдар 16 цаг 48 мин
iИх уншсан
Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөө... Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Бог... Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын с... COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлы... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороо орохгүй
Top