x

Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдэл, судалгаа, газар чөлөөлөлтийн талаар хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан холбогдох байгууллагуудыг уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо.

Судалгаанд хамрагдсан нийслэлийн төрийн өмчийн 161 сургуульд 335 мянга гаруй хүүхэд суралцдаг. Нийт суралцагчийн 47.7 хувь нь бага бүлгийн суралцагчид. Бага бүлгийн хүүхдүүдийг сургуульд зөөх, хамран сурах тойргоосоо өөр сургуульд суралцах зэрэг нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлдэг. Сургууль, цэцэрлэг амарсан үед тээврийн хэрэгслийн зорчилт буурдаг талаарх судалгааг нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн Систем, динамик загварчлалын газрын захирал М.Гэрэлт-Од танилцуулав.

Нийслэлийн ЕБС-ийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэл өглөө. Нийслэл 2026 он гарснаас хойш 5 сургууль, 3 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал гээд нийт 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан байна. Ингэснээр 4890 хүүхэд хамран сурах тойрогтоо суралцах боломжтой боллоо. Төрийн өмчийн сургуулийн 5429 бүлэг буюу 67 хувь нь 36 буюу түүнээс дээш суралцагчтай байгаа юм. Тиймээс нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдлүүдийг хэлэлцлээ.

2026 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 31 байршилд сургууль барих зорилгоор газар чөлөөлж байна. Үргэлжлүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар Боловсролын яам, Дэлхийн банктай өргөтгөсөн уулзалт зохион байгуулахаар боллоо.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 43 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 8 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 6 цаг 22 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 6 цаг 25 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 6 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 6 цаг 46 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 8 цаг 31 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 8 цаг 32 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 8 цаг 43 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 10 цаг 39 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 12 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top