x

Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг харагдуулж болохгүй

Отгонтэнгэр хайрханы тэнгэрийг тайх ёслол, төрийн тахилгад 44000 хүн оролцож, 14000 орчим машин, зургаан нисдэг тэрэг хөлөглөв...

“Төр шашныг хослон барьсан Богд хаант засгийн үед Богд, Хан Хэнтий, Отгонтэнгэр гэсэн гурван хайрханд төрийн тахилга хийдэг байсан бол XXI зууны ардчилсан Монгол Улсад 12 ууланд төрийн тахилга хийж байна. Шашинжилт дөрөв дахин нэмэгджээ. Энэ бол хэтэрсэн тэнэглэл юм...” хэмээн судлаач Д.Ганхуяг бичиж байна. Сая Отгонтэнгэрийн тахилгаар юу болоод өнгөрөв. Уул усаа аргадав уу, дайрлагдав уу. Зүгээр л улаанаар эргүүлж хаячихаад ирлээ, 40 мянган хүн. Уул усан дахь төрийн болоод бусад бүх тахилга нь байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, аргадах, зөөлрүүлэх ёс заншил. Тэгвэл энэ утга, ёс заншил маань уламжлалт дэг соёлоо хадгалж чадаж байна уу.

Ерэн оноос хойш уул овооны тахилга идэвхжиж өнөөдөрт ирсэн. Тэр үедээ бол монгол үндэсний дархлааг сэргээж байна гэдэг байлаа. Одоо тэр үг үнэ цэнгүй болжээ. Асар бүдүүлэг монголчуудын цугларалт харагдаж байна. Тэнд европ хувцастай харагдвал алуулахаар байна. Заавал том дээл, том том мөнгөн тоногтой бүстэй оролцох ёстой юу. Уулын энгэрээр дүүрэн улаан шаргал орхимжууд намираад, юу юу ч залаад, уншаад байгаа юм бүү мэд. Хэтийдсэн хийрхэл, тэнгэрт “Ким Ир Сений дүр үзэгдлээ” гэдэг шиг юм ярьж бичиж болохгүй. Ингэхээрээ л наадах чинь мухар сүсэг болчихож байгаа юм. XIX зууны үед Монголд өрх толгойлж, үр хүүхэд үржүүлэх эр хүнгүй болж, бүх эрчүүдийнх нь 80 хувь сахил санваар хүртсэн лам болцгоосон. Энэ нь мухар сүсэгт автсан үндэстний мөхлийн ирмэг байв. Бүх зүйл хоёр талтай. Аль нэгийг хэтрүүлж болохгүй. Энэ мэт болгоомжилмоор, асууж тодруулмаар зүйлс байна. Төрийн тахилгууд одоо үргэлжлэх бололтой. Зүгээр л байгаль дэлхийгээ хайрла гэдгийг цугласан тэр мянган хүнд ойлгуулах үйлийг хий. Уншиж байгаа ном судар, тарни уншлага, зан үйлээ зөвхөн энэ үзэл санаагаар сүсэгтэн олонд ойлгуулан тайлбарла.

Ер нь бол энэ дээшээ уул овоо тахих тусам ураныг эсэргүүцэгчид хүчээ авна. Овоо тахилга олшрох тусам Оюутолгойг занаж зүхэгсэд олширно. Хан тэнгэр минь гэж мөргөх тусам Халзан бүрэгтэйн төсөл нурна. Энэ их уул усны тахилга газар авах тусам Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувь заяа бүрхэг болно гэдгийг сайн ойлгоцгоо. Дагуулаад тонгорно гэж ярьдаг. Уул ус, овоо тахилгын сүсэг бишрэлийг хэрхэн ашиглахаа “Айл саахалт”-ууд мэдэж байгаа. Технологи нь ч бэлэн. Ийм л юм руу энэ их уул овоо, ус мөрөний тахилгууд чинь явж байна.

Ер нь монголчуудыг бүдүүлэг мугуйд харагдуулахыг зорьдог хоёр чиглэл мэдрэгдсээр басчиг удлаа. Жишээ нь, өмнөд монголчуудаас физикч, математикч, байгалийн шинжлэх ухааны хүмүүс тэр бүр тодордоггүй. Уг нь тийм хэмжээний потенциал төрж байгаа байх. Цаадах бодлого нь тэгж нөлөөлдөг. Харин Өмнөд Монгол гэхээр нэг их мах идсэн, “Алтан хундага” дуулсан, Чингис хаан, угсаатны зүй, түүх домог ярьсан, шүлэг уншсан, хашаалсан жижиг бэлчээрт хэдэн малаараа сайхан амьдарч байгаа гэж харуулсан... Ер нь нэг ийм л дүр зурагтай. За тэгээд уламжлалт эмнэлэг их ярих юм даа. Өмнөд Монголын шинжлэх ухаан хаана байна. Тийм юм байхгүй, бүс нутаг болгочихсон. Энэ нь илэрхий Монгол Улс руу нэвт нөлөөлж байна. Энэ бол цаана их гүрний бодлогын хэрэгжилт юм.

Ер нь бол эндээшээ уул овоо тахих тусам ураныг эсэргүүцэгчид хүчээ авна. Овоо тахилга олшрох тусам Оюутолгойг занаж зүхэгсэд олширно. Хан тэнгэр минь гэж мөргөх тусам Халзан бүрэгтэйн төсөл нурна. Энэ их уул усны тахилга газар авах тусам Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувь заяа бүрхэг болно гэдгийг сайн ойлгоцгоо. Дагуулаад тонгорно гэж ярьдаг. Уул ус, овоо тахилгын сүсэг бишрэлийг хэрхэн ашиглахаа “Айл саахалт”-ууд мэдэж байгаа. Технологи нь ч бэлэн. Ийм л юм руу энэ их уул овоо, ус мөрний тахилгууд чинь явж байна.

Хоёр дахь нь орос троллуудын аймшигтай нөлөө. Монголд бүр даварчихлаа. Наад зах нь улаан галстук хүзүүндээ ороочихсон бүдүүн авгай нар “Монгол 87, 89” гэнэ үү, дунд сургууль төгссөн он нь бололтой. Анги төгсөлтөөрөө уулзалдан архидаж, дуулалдан бүжиглэж, өмнөх нийгмийг дурсан уйлалдах. Энэ дотор нь тэгээд юу юу ч болж баларцгаадаг юм, мэдэхгүй. Насныхаа бөгсөнд салж сарних үйл хийцгээж завхардаг ч юм уу... Тэр чигээрээ Оросын ядуу тосгодын архичин бүдүүн авгай нар шиг. Цааш бичвэл орос троллуудын хийж байгаа олон кейс бий. Энэ бүгдээс болгоомжилъё. Энэ завхарсан нөлөөллөөс ангид байцгаая. Тэгэхгүй бол баларлаа. Энэ мэт зорилгот муу нөлөөллүүд газар авсаар одоо уламжлал, ёс заншил руу минь орж, хэтрүүлж магадгүй байна.

Төрийн тахилгатай бүх уул ус маань дархан цаазат газрууд байгаа. Хуулиараа тэнд бүх зүйл төрийн харуул хамгаалалтад байгаа гэсэн үг. Үүнийг бүгд мэднэ. Ийм дархан цаазтай газар руу хэн ч зүрхэлж хавьтахгүй. Тэгвэл төрийн тахилга гэдэг маань эхэнд хэлснээр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах л утга учиртай, зорилго чиглэлтэй зан үйл юм байгаа биз дээ. Зүгээр л тэр чигээр нь, тайван амгалан, хөл гараа хүргэлгүй байж байя л даа. Алсаас залбирч мөргөөд, зан үйлээ хийгээд. Сая Отгонтэнгэрийн төрийн тахилгыг хараад үнэндээ нүд халтирлаа. Удахгүй Бурхан халдуны төрийн тахилга болох гэнэ. Оройн дээд Отгонтэнгэр хайрханы тахилга шиг улаан тоос болгомооргүй байна. Уул усаа хайрласан шиг хайрлая.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Robert Alfred (3.27.93.111)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 06 сарын 26 | Хариулах
  • Matis Corie (98.98.66.35)
    THE BEST AND FASTEST RECOVERY HACKER EVER // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is a privilege and honor to acknowledge WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for their time and dedication. I came across them at the right time, when I was scammed of my entire savings by a fake crypto investment site. They won’t allow me to withdraw my funds and request that I pay even more fees to be able to withdraw my money. I was devastated until I came across a post on my timeline about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER and what they are doing to help scam victims recover their funds. I thought it was impossible to do that but WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER with their sophisticated cyber security and tools were able to help me recover my money. I’m truly grateful for their service and I recommend them to everyone who needs to recover their cryptocurrency funds and accounts. You can contact them via Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Telegram @Geocoordinateshacker Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack With WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, you don’t have to face cryptocurrency theft alone. They are the leading recovery hacker with a track record of success, dedicated to helping you recover what’s rightfully yours.
    2026 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.116.129)
    Компютерийн програмаар монгол залуусийн сексийг нууцаар бичиж аваад гадаад руу зардаг мафи маягийын бүлэг
    2026 оны 06 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 1 цаг 8 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 1 цаг 13 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 1 цаг 16 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 1 цаг 20 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 1 цаг 23 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 1 цаг 28 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 1 цаг 38 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 1 цаг 47 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 5 цаг 17 мин Месси 80 мянган евро хандивлажээ 5 цаг 48 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 5 цаг 58 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 5 цаг 58 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 6 цаг 3 мин Дайн өөрчлөгдсөөр байна 6 цаг 18 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 6 цаг 24 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 7 цаг 12 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Өчигдөр 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Өчигдөр 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Өчигдөр 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр т...
Top