x

НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлож, хэлэлцэх асуудлуудтай танилцлаа.

Хуралдааны эхэнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он, 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат танилцуулав. Иргэдээс өнгөрсөн хугацаанд орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн байгууламж, гудамж, талбайн тохижилт үйлчилгээ, авто зам,  цагдаа, эрүүл мэнд, боловсрол, барилгын салбар болон газрын харилцаа, агаарын бохирдолтой холбоотой санал, гомдол зонхилон ирсэн байна.

Харин нийтийн тээвэр, цахилгааны хангамж,  нийгмийн даатгалын цахим системтэй холбоотой гомдол санал харьцангуй буурчээ.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанд өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээллийг улирал бүр танилцуулж, зөрчил гаргасан, хуулийн хугацаа хэтрүүлсэн байгууллага, албан тушаалтанд тухай бүрт нь хариуцлага тооцсон гэв. 2025-2026 онд  хугацаа хэтрүүлсэн шийдвэрлэлт 1.5 дахин, зөрчлийн үзүүлэлт 6.8 дахин буурч, 2025 онд 97.8 хувь, 2026 оны эхний хагас жилийн байдлаар 93 хувьтай шийдвэрлэсэн ч нэг өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа дунджаар 23 хоног байгаа аж. Тус төвөөс “Засаг дарга сонсож байна” тусгай дугаарын төвийг 2026 оны 8 дугаар сарын 1-нээс ажиллуулахаар бэлтгэл хангасан байна.

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд зөвлөлийн дарга Д.Ихбаяр “Жил ирэх бүр иргэдийн өргөдөл, гомдол нэмэгдэж байна. Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт дунджаар 23 хоног байна гэдэг урт хугацаа. Ямар байгууллага, албан тушаалтны ширээнд өргөдөл, гомдол дарагдчихаад байна вэ. Цаашид ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна вэ. Илүү хурдан шийдвэрлэдэг байхад анхаарч ажиллах шаардлагатай байна.” гээд уг асуудлыг НИТХ-ын ээлжит VIII хуралдаанд хэлэлцүүлэхийг зөвлөлийн гишүүд дэмжив.

Мөн, Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн Засаг даргад гэрээ байгуулах эрх олгох тухай, Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай, Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэх, төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, нийслэлийн өмчит  аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгах зэрэг  өмчийн харилцаатай холбоотой асуудлыг НИТХ-ын ээлжит VIII  хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ-20 минутын хот” дэд төвийг эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжилтийг танилцуулах асуудлыг нэмж хэлэлцүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ү.Ганболд танилцуулж, НИТХ-ын зөвлөлийн гишүүд  дэмжив.

Эх сурвалж: НИТХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (169.197.83.34)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 07 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 34 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 4 цаг 59 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 5 цаг 13 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 5 цаг 16 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 5 цаг 18 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 5 цаг 37 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 7 цаг 22 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 7 цаг 23 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 7 цаг 34 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 9 цаг 30 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 11 цаг 3 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top