x

Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна

“Алсын хараа- 2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрийн хүрээнд  зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн XI тэмцээн энэ сарын 3-9-нд  “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй тус тэмцээнд 32 орны 1,283 тамирчин, шүүгч, төлөөлөгч оролцож байгаа нь 2018 онд манай улсад болсон тэмцээнээс оролцогчдын тоо 2 дахин өсөж, Монгол Улсын хувьд Олон улсын тэмцээн зохион байгуулах чадавх, нэр хүнд өссөнийг илтгэж байна.

Хоёр жил тутамд шилдгүүдээ тодруулдаг тус тэмцээнийг өсвөр үе, насанд хүрэгчид, мастер ангиллаар зохион байгуулж буй бөгөөд хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, спортын хүртээмжийг тэлж байгаагаараа онцлог юм. 

Тэмцээний үеэр Дэлхийн, Азийн болон Европын таеквондогийн холбоодын удирдлагууд хүрэлцэн ирж, Ази тивийн холбооны ээлжит хурал болсон ба цаашдын хөгжлийн бодлого, дүрэм журам, томилгоотой холбоотой асуудлуудыг хэлэлцэв.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас дэмжин зохион байгуулж буй тус үйл ажиллагаа нь зөвхөн өндөр амжилтын спортыг хөгжүүлэхээс гадна спортын дэд бүтэц, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ
Top