/Reuters/ Их Британийн хаан III Чарльзийн дүү Эндрю Маунтбаттен-Виндзорын охин, хатан хаан Элизабетын ач охин Евгени болон түүний нөхөр Жак Бруксбэнк нар мягмар гаригт гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа.
Тэд 2021 оны хоёрдугаар сард төрсөн Август, 2023 оны зургаадугаар сард төрсөн Эрнест гэдэг хоёр хүүтэй юм. "Жак, бид хоёр охиноо мэндэлснийг баяртайгаар зарлаж байна. Охиндоо бид туйлын их хайртай" гэж гүнж Евгени Instagram хуудсандаа бичсэн байна.
Мөн хааны гэр бүлийн албан ёсны X хаягт мэдээлснээр, Их Британийн хааны гэр бүлийн гишүүд энэ мэдээг маш их баярлан хүлээн авсан тухай өгүүлжээ.
Гүнж Евгени 2018 онд маркетингийн захирал Бруксбанктай Виндзорын цайзад гэрлэсэн юм.



