x

“Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ

Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, авто замын сүлжээний хүрэлцээ муу, хөдөлгөөний урсгал цөөн гол замд төвлөрсөн зэрэг нь замын түгжрэлийн үндсэн шалтгаан болсоор байна.

Судалгаагаар нийслэлийн иргэд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд ойролцоогоор 35 хоногийг замын түгжрэлд өнгөрүүлдэг нь эдийн засгийн бүтээмж буурах, шатахуун, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх, агаарын бохирдол өсөх, иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байна.

Иймд нийслэлийн дэд төвүүдийг хооронд нь шууд холбож, хөдөлгөөний урсгалыг хотын төвөөс гадуур хуваарилах зорилгоор олон түвшний огтлолцол бүхий “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төсөл нь “Нэгдүгээр тойрог зам” болон “Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх юм.

“Шинэ тойрог зам” төслийг бүрэн хэрэгжүүлснээр хотын төвөөр дамжин өнгөрөх хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурч, нийслэлийн дэд төвүүдийн уялдаа холбоо сайжирна. Мөн замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэж, иргэдийн зорчих хугацаа болон шатахуун, тээврийн зардал буурах, нийтийн тээврийн үйлчилгээний үр ашиг дээшлэх, явган болон дугуйн хөдөлгөөнд ээлтэй орчин бүрдэх зэрэг олон талын эерэг үр нөлөө бий болно. Иймээс энэхүү төсөл нь нийслэлийн авто замын сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл юм.

“Нэгдүгээр тойрог зам”-ын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч баталсан. Энэхүү авто замын нийт урт 24.79 км байх бөгөөд үндсэн зорчих хэсэг нь 6 эгнээ, туслах зам нь 4 эгнээ, нийт 7 олон түвшний уулзвар бүхий иж бүрэн сүлжээтэйгээр төлөвлөгдөж байна. Зам нь хотын өмнөд болон хойд бүсийг шууд холбох бөгөөд газар зүйн онцлогт тохируулан гүүрэн байгууламж болон туннелийг хослуулсан инженерийн шийдлийг ашиглана.

Мөн төслийн хүрээнд:

Нийтийн тээврийн тусгай эгнээ;

Явган болон дугуйн зам;

Ногоон байгууламж;

Инженерийн иж бүрэн шугам сүлжээ;

Ухаалаг замын хөдөлгөөний удирдлагын систем зэрэг дэвшилтэт шийдлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Уг авто замын бүтээн байгуулалтыг нийт 25.64 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

“Хоёрдугаар тойрог зам”-ын техник, эдийн засгийн үндэслэл болон урьдчилсан зураг төслийн боловсруулалт 95 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Энэхүү авто зам нь нийт 21.32 км урттай бөгөөд хотын зүүн болон баруун бүсийн гэр хороолол, авто замын сүлжээ сул хөгжсөн бүсүүд, уулархаг газар болон голын саадыг дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн.

Газар нутгийн онцлогт нийцүүлэн гүүр, холбоос зам, туслах гудамжуудыг төлөвлөснөөр хөдөлгөөний тасралтгүй урсгалыг бий болгож, хотын төв рүү чиглэсэн замын ачааллыг бууруулан, бүс хоорондын зорчих хугацааг богиносгох ач холбогдолтой.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 9 цаг 3 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 9 цаг 13 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 9 цаг 54 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 9 цаг 54 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 10 цаг 43 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 10 цаг 59 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top