x

Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна

Авто замын зөвлөх инженер Н.Адилбиштэй ярилцлаа.

-Энэ сарын 1-нээс замын хураамжийн төлбөр нэмэгдэж, хууль хэрэгжиж эхэлсэнд иргэд бухимдалтай байна. Та мэргэжлийн хүний хувьд энэ хэр үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна?

-Тийм ээ, сүүлийн үед олон нийт зам хэрэглэгчдийн дунд энэ талаар ихээхэн ярьж бичицгээж байна. Зам хэрэглэгчдийн эрх ашгийг шууд хөндөж, санхүүгийн нилээд сүрхий ачаалал нэмэгдэж байгаа учраас ярихаас ч яахав, бухимдлаа илэрхийлэхээс ч яахав. Авто зам ашигласны төлбөр авах ёстой тогтолцоог шинэчлэх ёстой юу гэвэл шинэчлэх ёстой. Манайд авч байгаа Авто зам ашигласны төлбөр хамгийн тааруу хөгжилтэй дэлхийн орнуудынхаас хоёроос гурав дахин, хөрш орнуудынхаасаа 8-20 дахин бага байгаа нь муу замд нь тохируулсан ч юм шиг, сайн замтай байх хувь заяагүй мэт. Ёстой нөгөө өөх ч биш булчирхай ч биш гэдэг болчихоод байна.

Үүн дээр нэрмээс болж зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Ёстой нөгөө “нуухыг нь авах гээд, нүдийг нь сохоллоо” гэдэг болж байна. Авто зам ашигласны төлбөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол буруу гараад байна. Авто замын сангийн нэг эх үүсвэр болох Авто замын хуулийн 25.1.4-д заасан олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөр нь тухайн зам хэрэглэгч хэдэн км зам ашигласны төлөө төлөх төлбөр болохоос төлбөр авах хоёр цэгийн хооронд авдаг хураамж биш. Зам хэрэглэгчид ойлгоод байдаг, харин Засгийн газар ойлгодоггүй. Замаа сайн байлгавал, хэрэглэгчид төлбөр нэмэхийг эсэргүүцэхгүй.

-Тэгэхээр автозам ашигласны төлбөр ашиглах замын их багын хэмжээгээр ялгаатай байх ёстой юу?

-Тийм, авто зам хэрэглэгчид ашигласан хэрэглэсэн замынхаа хэмжээгээр төлбөр төлөх ёстой. Авто замын тухай хуулийн дагуу Зам хэрэглэгч нь ашигласан замынхаа хэмжээгээр төлбөр төлөх заалттай. Одооны тогтолцоо бол суурин хоорондын зам ашигласны буюу хоёр ТАЦ (төлбөр авах цэг) хооронд авч байгаа хураамж болчихоод, хууль зөрчиж байна. Мөн бүх чиглэлд жигд биш төлбөр авч байна, өөрөөр хэлбэл, 10 км, 100 км, 300 км явахад суудлын машин бүгд ижилхэн 1000 төгрөгийг төлж байсныг одоо 5000 төгрөг болгож байна. Жишээ нь: Зуунмод ороход авах төлбөр Арвайхээр ороход авах төлбөрөөс 10 дахин бага байх ёстой юм (500:5000 төгрөг). Бас нэг зүйл ойлгомжгүй байна, Арвайхээр ороход, Эмээлт, Эрдэнэсант, Арвайхээр гэсэн гурван ТАЦ бий, энд тус бүрд нь 5000 төгрөг төлбөл, нийт 15000 төгрөг төлнө гэсэн үг, тэгвэл Зуунмод ороход 1500 төгрөг байх ёстой. Хүн хэрэглэсэн хэмжээгээр төлбөр төлөх нь зах зээлийн зарчим. Одоо гарч байгаа тогтоолоор тухайн хүн яг хэдэн км зам ашигласан нь хамаагүй, ТАЦ болгон дээр л 5000 төгрөг төлөөд байх нь, энэ бас нэг буруу үндэслэл. Тийм учраас Зам хэрэглэгчдийн ашигласан замын хэмжээнд төлбөр ногдуулж хууль хэрэгжүүлэх шаардлагатай. Зам хэрэглэгчдэд "зам ашигласны урьдчилсан төлбөрт" тогтолцоогоор төлбөрөө төлөх боломжийг бий болгох хэрэгтэй байна. Ингэвэл засах гэж байгаа биш, зассан замаар саадгүй зорчино.

Олон улсын стандартын шаардлага хангасан замаас төлбөр авдаг, тийм биш бол төлбөр авахгүй гэсэн бас нэг буруу ойлголт яваад байна. Авто зам ашигласны төлбөр бол, тухайн зам ямар ангиллын байх нь аргумент биш, тухайн замыг ашигласан нь төлбөр авах үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, нарийн замаас бага төлбөр, өргөн замаас өндөр төлбөр авна гэсэн ойлголт байдаггүй. Манай авто замын стандарт, Венийн конвенц, олон улсын стандартад нийцсэн. Авто замд геометр хэмжээсийн хувьд ярих юм бол, зорчих эгнээний тоо, өргөний, зорчих зурвасын тоо, өргөний хэмжээ гэх мэт төлөвлөлтийн хөндлөн огтлолын ойлголтууд байдаг. Харин зорчих эгнээний өргөн 3.0 м байгаа замууд бий. Тухайлбал, Дархан-Эрдэнэт-Булган-Уньт. Хөдөлгөөний эрчим бага байх үед баригдсан замууд, одоо нэн яаралтай өргөсгөж шинэчлэх хэрэгтэй. Харин замын ашиглалтын байдал, бэлэн байдлын түвшин хэр байна, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу гэдэг бол өөр асуудал. Бид маш олон шугамаар төлбөр, татвар, хураамж төлж байгаа учраас алхам тутамдаа авто замын ашиглалтын чанарын тухай ярьж хэлж, шаардаж байх ёстой. Одоо улсын чанартай 15000 км авто замын бараг 60 шахам хувь нь хатуу хучилттай. Энэ 8000 гаруй км замын 5000 км-ынх нь бэлэн байдлын түвшин муу байгаа, өөрөөр хэлбэл зам хэрэглэгчдийн өнөөгийн шаардлага хангахгүй байна гэсэн үг.

-Шаардлага хангахгүй замаар зорчиж, эд хөрөнгө, эрүүл мэнд хохирч байхад мөнгө төлөх ёстой юу гэж иргэд бухимддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Зөв л дөө, гэхдээ бид зам ашигласны төлбөр өгөхөөс өөр аргагүй, муу ч гэсэн энэ замаар та яваад л ирсэн, толийсон сайхан зам бий болгож чадаагүй ч гэсэн, бүр дор хаяж, хэдэн замчид маань онгорхой том нүхийг тогтмол бөглөж, үерт сэтэрсэн замыг нөхөх, өвлийн халтиргаа замын цасыг арилгах, унасан дохионы шон, тэмдэг заалтыг сэргээх, хоолойг онгойлгож, эвдэрсэн гүүрийг засах гэх мэтээр чадах чинээгээрээ байгаа мөнгөндөө тааруулаад өдөр шөнөгүй ажиллаж байгаа.

Бид дэлгүүрээс “чанаргүй учраас үнэгүй авна” гэж зүтгэдэггүйтэй нэгэн адил замаар зорчиж л байгаа бол, ямар нэгэн хэмжээгээр төлбөр төлөх л ёстой. Гэхдээ төлсөн хэмжээгээр чанарын шаардлага тавих нь зам хэрэглэгч бидний эрх, бас үүрэг. Одоо манай тогтолцоо ямар байна вэ гэхээр дугаар таньж төлбөр нэхэмжилж байгаа, энэ тун төвөгтэй, энэ талаар би хэлээд л байгаа. Хэрэглэгчид 10 гаруй тэрбум төгрөг төлөөгүй байна. Энэ нь нийт зам ашигласны төлбөрийн 40 гаруй хувь. Орж ирэхгүй болов уу л гэж таамаглаж байна. Эцэс төгсгөлгүй маргаан, нэхэмжлэх, шүүх болсоор байгаад л өнгөрнө. Тэгж байтал сонгууль дөхөхөөр, нэг поп нөхөр гарч ирээд урдах бүх төлбөрийг чөлөөлөх асуудал ярина. Ингээд л дуусна. Үүнд Авто замын сан хэлмэгдэж, хэмжээндээ хүрч бүрдэхгүй, замын арчилалт засварын хөрөнгө хүрэлцэхгүй болсноос зам эвдэрхий хэвээрээ үлдэнэ, нэмж эвдэрнэ. Эвдэрхий замд, зам хэрэглэгчид мөнгө төлөхөөс цааргална. Иймэрхүү “чөтгөрийн тойрог” үргэлжилсээр байх болно. Бас нөгөөтэйгүүр ямар ч төлбөр, татвар төлөхгүй байх, алба татвараас зугатах, тэдгээрийг ор нэр төдий төлөх гэх мэт хамгийн хялбар арга зам байж болох ч ийм тохиолдолд бас иргэд хохирно. Цаашлаад, зам бүр муудаж, эд хөрөнгө, амь насаа алдах аюултай, зам дагасан хөгжил алга болж, тэр бүс нутгийн амьдралын чанар доройтох эрсдэл учирна.

-Таны хэлснээр Автозамын санг бүрдүүлэх найман эх үүсвэр байдаг гэлээ. Хуулинд заасан бусад эх үүсвэрүүдийн хэрэгжилт нь ямар байдаг бол?

-Авто замын санг бүрдүүлдэг найман эх үүсвэр байдгаас, Авто зам ашигласны төлбөрөөс бусад долоон эх үүсвэрээс орж ирсэн орлогын зарцуулалтын тухай ярихгүй байгаа. Авто замын хууль, түүнийг хэрэгжүүлэхээр, Засгийн газрын тогтоолуудаар Авто замын санг бүрдүүлэх эх үүсвэрүүд гэж зааж өгсөн. Нэгдүгээрт, импортын машины онцгой албан татварын 20-иос доошгүй хувь, импортолсон машины нийт хуримтлагдсан онцгой албан татвар, хоёрдугаарт, автобензин дизелийн түлшний албан татвар, гуравдугаарт авто зам ашигласны төлбөр, дөрөвдүгээрт, дамжин өнгөрөх тээврийн хураамж, тавдугаарт, зурвас газарт үйлчилгээ эрхэлсний хураамж, зургадугаарт, хууль тогтоомж зөрчсөн торгууль, долдугаарт, гадаадын зээл, тусламж, наймдугаарт, улсын төсвийн хуваарилалт гэх найман эх үүсвэр сан бүрдүүлдэг. Сүүлийн гурван жилийн байдлаар, хууль тогтоолд заасан эх үүсвэрүүдээс нийт 606.7 тэр бум төгрөг хуримтлагдах байсан, харин Замын санд 195 тэрбум төгрөгийг хуваарилсан байдаг. Гэтэл үлдсэн 411.7 тэрбум төгрөг хаачсан нь тодорхойгүй.

-Монгол Улс иргэддээ дарамтгүйгээр шаардлага хангасан автозамтай байх боломжтой юу. Мэргэжлийн хүний хувьд ямар ямар боломж шийдлүүд байж болох талаар юу хэлэх вэ?

-Уг нь Зам тээврийн яамны үндсэн гол үүрэг нь Авто замын сүлжээний бэлэн байдлыг хангах, авто замын стандарт, норм дүрмийг батлан гаргах, ашиглалтад оруулж байгаа зам гүүрийг хүлээн авч сүлжээний бүртгэлд оруулж, зам хариуцагч байгууллагыг томилох юм. Шинэ зам гүүр барих бол ЗТЯ-ны үүрэг биш, энэ бол Эдийн засаг хөгжлийн яамны функцит ажил, Монгол улс мөнгөтэй бол, Хөгжлийн банкаараа дамжуулан шинээр зам гүүрээ барина, мөнгөгүй бол үгүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар манайх шиг шинэ зам гүүр барьдаг улс бараг байхгүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалт бол, ард иргэдийн өнөөгийн төрийн үйлчилгээнд л зарцуулагдах ёстой. Авто зам бол иргэддээ үйлчлэх төрийн үйлчилгээ.

Тэгэхээр, хамгийн зөв арга бол Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу Авто замын сангийн эх үүсвэрүүдийн төвлөрөлт, сангийн зарцуулалтад Зам хэрэглэгчид бид өөрсдөө хатуу хяналт тавих явдал гэж үзэж байна. Авто замын тухай хуулийн 26.1.Авто замын бэлэн байдлын түвшин, аюулгүй байдлыг хангах, авто замын сангийн орлого, хөрөнгийн зарцуулалтад тавих олон нийтийн хяналтыг зам хэрэглэгчид болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн “Авто замын зөвлөл” хэрэгжүүлнэ. гэсэн маш тодорхой заалт бий. Үүний дагуу Зам хэрэглэгч бид өөрсдөө бага ч гэсэн санаачлагатай байцгаая. Хамгийн эхний ээлжинд хомсхон ч гэсэн хуримтлагдсан Авто замын сангийн зарцуулалтад хяналт тавьцгаая, дараа нь өөрсдийнхөө төлсөн татвар хураамжийнхаа хэмжээгээр Замын сангийнхаа орлогыг бүрдүүлж, зарцуулалтыг нь хянацгаая. Ийм учраас би мэргэжлийн Авто зам хэрэглэгчийн хувьд бусдыгаа уриалж ийм зүйл яриад байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна 45 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно 51 мин COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль, цэцэрлэгийн жагсаалт 1 цаг 4 мин Т.Даваадалайн 5.2 тэрбумын хахууль авсан, мөнгө угаасан хэргийг прокурорт шилжүүлжээ 3 цаг 13 мин Морингийн даваанаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо 4 цаг 23 мин Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зарим төслийг танилцуулав 4 цаг 30 мин Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа 4 цаг 34 мин Оны эцэс гэхэд шатахууны нөөцийг 15 хоногоор нэмэх боломжтой 4 цаг 42 мин БНСУ-ын Чүннам мужтай боловсролын технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 46 мин “Нүүдэлчин” фестивалийг дэлхийн 190 гаруй орны төлөөлөгч үзэж сонирхоно 4 цаг 50 мин Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв 4 цаг 57 мин "Хүн аалз: Шинэ өдөр" кино 355 саяын орлого олжээ 5 цаг 1 мин Д.Батлут: “Зэв” сумны үйлдвэрийг ашиглалтад оруулж, дотоодын хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн 6 цаг 56 мин УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд 7 цаг 1 мин “Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого 7 цаг 9 мин Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзжээ 7 цаг 21 мин Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад Астана хотод эхэллээ 7 цаг 32 мин Япон, АНУ хамтран валютын интервенц хийжээ 7 цаг 40 мин Наймдугаар сард 270 мянга гаруй тонн шатахуун импортлоно 7 цаг 57 мин Аадар, аянга цахилгааны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 8 цаг 16 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top