БНХАУ-ын Ляонин мужийн их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач, оюутнууд болон залуу бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид Монгол Улсад хийж буй танилцах айлчлалынхаа хүрээнд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн урилгаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцлаа. 
Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын Ляонин мужийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа, инноваци, хөрөнгө оруулалт, залуучуудын солилцоог дэмжих, цаашдын хамтарсан төсөл, хөтөлбөрийн суурийг тавих зорилготой юм.




