x

Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас төсвийн хэмнэлтийн хүрээнд төрийн байгууллагуудын хурал, чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцлахаар шийдвэрлэснийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.

Тэрбээр бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцалж, шаардлагатай тохиолдолд цахимаар зохион байгуулах чиглэл өгсөн байна. Мөн Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гадаад томилолтоор явахгүй байхыг үүрэг болгожээ.

Ерөнхий сайд Н.Учралын хэлснээр, дээрх арга хэмжээнүүдийг цуцалснаар хэмнэсэн төсвийг өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүч, шатахууны хангамж болон иргэдийн амьдралд шаардлагатай ажлуудад зарцуулах юм.

Төрийн байгууллагуудын зардлыг танаж, төсвийн хөрөнгийг нэн шаардлагатай чиглэлд төвлөрүүлэх бодлого баримталж байгааг Засгийн газраас мэдээллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

-“Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”

-“Газрын тосны зарим бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай”

-“Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын тухай”

-“Хүнсний зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бүртгэлжүүлэх, хяналтыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай”

-“Төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай”

-“COP17”-ын үеэр Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичиг

-Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт тогтворжуулах

“Шуурхай штаб”-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг 20 орчим асуудал хэлэлцэнэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа
Top