x

АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж

Орон нутгийн нөхөн сонгууль болж өнгөрлөө. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) нөхөн сонгуульд улс төрийн таван нам болон бие даагчид хүч үзэж, нийт 92 нэр дэвшигч өрсөлдсөн.

Сонгуульд оролцсон нам болон бие даагчдын талаар мэдээлбэл :Монгол Ардын Нам (МАН): 42 нэр дэвшигч, Ардчилсан Нам (АН): 40 нэр дэвшигч, ХҮН нам: гурван нэр дэвшигч, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН): нэг нэр дэвшигч, Их Эв Нам (ИХ нам): нэг нэр дэвшигч,Бие даагч: таван хүн нэр дэвшин оролцжээ. Урьдчилсан дүнгээр а й м г и й н И р г э д и й н Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад МАН-аас нэр дэвшигчид сонгогдсон байна. Харин сумдын хувьд 15 аймгийн 37 сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 17 мандатад МАН-аас нэр дэвшигчид, 17 мандатад АН-аас нэр дэвшигчид, нэг мандат буюу 0.2 хувьд ХҮН намаас нэр дэвшигч, хоёр мандат буюу 0.4 хувьд бие даагч сонгогдоод байна.

Албан мэдээнүүд ийм байна.Нөхөн сонгуулийн тухайд АН-ын дарга О.Цогтгэрэл "Ардчилсан намын рейтинг олон нийтийн дунд өндөр байгаа ч сонгуулийн үр дүн үүнтэй нийцэхгүй байна. Тиймээс сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг судлах шаардлагатай" гэж хэлсэн нь өөрийн оролцсон сонгуулийн талаарх дүгнэлт гэхэд болох байх. Мөн Улаанбаатар хотод 2000 гаруй хэсгийн ахлагчийн сүлжээ бий болсон нь сонгуулийн тогтолцоонд нөлөөлөх боломжтой бүтэц болсон гэж үзэж байгаагаа илэрхийлж, халамжийн мөнгө болон төрийн албаны тогтолцоогоор дамжуулан сонгогчдын саналд нөлөөлөх оролдлого гэлээ.

Харин энэ талаар АН-ын Баянгол дүүргийн дарга УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар аймаг, сумдын нөхөн сонгуулийн үр дүнд намын дотоод дүрмийн зарим зохицуулалт сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэв. Тухайлбал, ИТХ болон УИХ-д нэр дэвшигчдэд намын тодорхой шатны гишүүнчлэлийн шаардлага тавьсан нь нэр дэвшигчдийн хүрээг хязгаарласан гэж үзэж байгаагаа хэллээ. АН-ын даргын “Ардчилсан намын рейтинг олон нийтийн дунд өндөр байгаа ч сонгуулийн үр дүн үүнтэй нийцэхгүй байна” гэсэн нь үнэн үү. Үнэн юм бол орон нутгийн сонгууль байтугайд ялмаар юм. Рейтинг өндөр ч сонгуульд ялагдаад байгааг судална гэж хэлэхэд хажууд нь зогсож байгаа гишүүн дотоод дүрмийн зохицуулалт сөргөөр нөлөөлж байна гэжээ.

АН-ын яг дүрмийг нь харсангүй, харин орон нутгийн сонгуульд оролцоод ирсэн хүний яриаг сонсож байхад их сонин. Ирц энэ тэр байдгаараа л байсан, орон нутаг ямар байдаг билээ тийм л байлаа. Харин манай нэр дэвшигчдийг тоож байгаа “амьтан” алга гэв. Яагаад гэхэд МАН бол тэр сумын хамгийн алдартай хүнийг, хамгийн баян тарган хүнийг шууд намдаа элсүүлээд л сонгуульд сойж байна. Тэр хүн нь дор хаяж аймгийн алдарт уяач, бүр дээшээ бол тод манлай уяач, нутгийн хамгийн том хүнсний дэлгүүртэй хүнийг гэх мэт. Тэд нь морь ярьж яваад л юм уу дэлгүүртэй нь өрийн дэвтрээрээ даллаж байгаад л ялчих юм гэсэн.

Харин АН-ын дотоод дүрэм нь бүх шатны сонгуульд оролцох хүн суманд бол сумын намын удирддаг бүлэгт гишүүн байх, аймагт бол аймгийн намын бодлогын хороонд юм уу аймгийн намын бага хурлын гишүүн байх, УИХ-д бол намын бага хурал, ҮБХ-ны гишүүн байх зохицуулалттай аж. Тэднийг намд нь хүн мэддэг байлаа гэхэд иргэд бол “гөлөөг” ч гэж тоодоггүй гэнэ. Намд нь ч бас нэг их мэдээд байсан юм байхгүй, яагаад гэвэл аль нэг дарга мөнгийг нь төлөөд өөрийн гарын хүнээ гаргаад ирсэн нь олонх аж.

Энэ дүрэм онолоороо бол их “ганган” байх шиг. Харин бор дүрхэн амьдрал дээр бол явахгүй гэдэг нь харагдаж байна. Өөр ч олон юм байдаг бололтой, их нуршвал дэмий яриа болох учир хазаарлая.

Ө.Тулга /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bright Shelvey (75.159.249.163)
    Telling lies to someone who is being real with you will come back and hunt you, you can not eat your cake and still have it, it is either you stay real who is being real with you or you loose the person for not being real back, my spouse lied to me, cheated on me and she made it look like i was the fault of the marriage but the signs were clear i was the one fighting for the marriage, coming across Macquiod and his team via macprivateinvestigators@gmail.com through the help of my brother and they exposed all her activities, she begged but it was too late the damage was already done, now i live with a clear and focused mind.
    2026 оны 06 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж 1 цаг 3 мин Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна 3 цаг 41 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө 3 цаг 41 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо 3 цаг 42 мин Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 3 цаг 45 мин Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр санал солилцов 5 цаг 57 мин “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн эхэллээ 5 цаг 58 мин ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд ЭХЭМҮТ-д зочилж, хамтын ажиллагааг хэлэлцлээ 5 цаг 59 мин Даншиг наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу автобус үнэгүй үйлчилнэ 6 цаг 0 мин Г.Занданшатар: Монгол Улс хоёр Солонгосын итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой 8 цаг 0 мин Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа 8 цаг 1 мин "Сэлбэ хот"-ын 8575 айлын орон сууцны барилга угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна 8 цаг 1 мин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ 8 цаг 2 мин БНСУ-ын 2.7 тэрбум воны тусламжаар Улаанбаатарын зам, тээврийн мастер төлөвлөгөөг боловсруулна 8 цаг 3 мин С.Амарсайхан сайд ХБНГУ-ын эрдэмтэдтэй Налайхын нөхөн сэргээлтийн асуудлаар уулзлаа 8 цаг 4 мин Туул голд усанд боогдсон 17 иргэнийг аварчээ 8 цаг 5 мин Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 34 мин Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Ерөнхийлөгчтэй уулзлаа 9 цаг 41 мин Монгол Улсын анхны геопарк 2026 онд Өмнөговь аймагт нээгдэнэ 9 цаг 42 мин Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 9 цаг 43 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Top