x

ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд ЭХЭМҮТ-д зочилж, хамтын ажиллагааг хэлэлцлээ

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны орлогч сайд Евгения Григорьевна Котова тэргүүтэй төлөөлөгчид Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд зочилж, хоёр улсын эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Айлчлалын үеэр ЭХЭМҮТ-ийн удирдлагууд төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улсын эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, ЭХЭМҮТ-ийн бүтэц, үйл ажиллагаа болон цаашдын хөгжлийн чиглэлийн талаар танилцуулга хийв.

Уулзалтын үеэр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Отгонбаатар ургийн мэс засал, хүүхдийн мэдрэлийн мэс заслын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, эмч, мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр эдгээр чиглэлд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон юм.

Мөн төлөөлөгчид ЭХЭМҮТ-ийн төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцаж, эх барих, нярайн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, эмчилгээний менежменттэй танилцан, харилцан туршлага, санал солилцов.

Энэхүү уулзалт нь Монгол, ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах шинэ боломжийг хэлэлцсэн ач холбогдолтой айлчлал боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 2 цаг 47 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 3 цаг 12 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 3 цаг 26 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 3 цаг 29 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 3 цаг 31 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 3 цаг 50 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 5 цаг 35 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 5 цаг 36 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 5 цаг 47 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 7 цаг 43 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 9 цаг 16 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top