x

ЭМГЭНЭЛ

Бидний хайртай хүү, халамжит хань,түшиг тулгуур болсон аав, ах дүү, төрөл садан, анд нөхдийнхөө эрхэм хүн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, түүхийн ухааны доктор (Ph.D) Даян овогт Дорж-Юндэнгийн Болдхуяг 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд төдийгүй Монголын утга соёл, эрдмийн ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Дорж -Юндэнгийн Болдхуяг 1977 онд Улаанбаатар хотноо төрсөн бөгөөд эцгийн талаас Завхан аймгийн Алдархаан сум,эхийн талаас Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул билээ. Тэрээр 1995 ондерөнхий боловсролын сургуулиа төгсөж, 2001 онд МУИС-ийн Улаанбаатарын ИхСургуулийг археологич мэргэжлээр төгссөн. Улмаар 2003 онд магистрын зэрэг хамгаалж, 2009-2013 онд Өвөр Монголын Их Сургуульд докторантурт суралцан “Монгол Улсын нутаг дэвсгэрт буй Хятаны үеийн хот суурин” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Ажил хөдөл мөрийн гараагаа ШУА-д эхлүүлж, Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн, улмаар Чингис хааны өв соёлын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. Мөн Бээжин хот дахь Хятадын Төв Радио Телевизийн Ази, Африкийн төвд гадаад мэргэжилтнээр ажиллаж, 2025 оноос Улаанбаатарын Шинжлэх Ухааны коллежийн захирлаар ажиллаж байв. Талийгаач нь археологи, түүх, соёлын өвийн судалгааны чиглэлээр эртний Хархорин хотын туурь, археологийн судалгааг хийлцэж, мөн “Вааран савны нэр томьёоны асуудалд”, “Хархорумын шаазан эдлэлийн тухай дахин өгүүлэх нь”, “Хятаны хотуудын үүрэг зориулалт” зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл, “Хятаны өв соёл”, “Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” зэрэг хамтын бүтээл, “Монгол улсын нутаг дэвсгэрт буй Хятаны үеийн хот суурин”зэрэг нэгэн сэдэвт зохиолуудыг туурвин хэвлүүлж, Монголын археологи, түүхийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн байлаа. 

Тэрээр зөвхөн эрдэм тэн, яруу найрагч төдийгүй Монгол хэл, Монгол түүх, Монгол төр ёс, үндэсний өв соёлын үнэцэнийг гүнээ эрхэмлэн дээдэлж, бүтээл туурвил бүрээрээ монгол хүн байх бахархал, үндэсний ухамсрыг сэрээн бадрааж явсан жинхэнэ эх оронч, үндэсний сэтгэгч байлаа.

Тэрээр “Монгол хэл”, “ Монголбичиг”, “Монгол цэрэг”, “Монгол хаад”, “Монгол хатад”, “Тусгаар тогтнол”,“Хотогойд”, “Сартуул”, “Мөнх бусын магтаал” зэрэг бүтээлээрээ монгол үндэстний түүхэн ой санамж, төрт ёсны уламжлал, эх хэл, өв соёлыг яруу тансаг үгээр мөнхөлж, монгол хүний сэтгэл зүрхэнд үндэсний бахархлын гал асааж чадсан билээ. Түүний бүтээл туурвил, соёл урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм.

Харин бидний хувьд тэрээр сайхан хүү, халамжит хань, түшигтэй аав, үнэнч анд нөхөр байлаа. Түүний цайлган шулуун зан, алиа хошин мэдрэмж, хүн бүхэнд элэгсэг дотно, өрөвч зөөлөн, сайхан сэтгэл, хаана ч явсан инээд хөөр, эрч хүч түгээдэг гэгээлэг дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнх үлдэх болно. 

Ум сайн амгалан болтугай.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд,ахан дүүс, төрөл төрөгсөд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Matis Corie (98.98.66.35)
    THE BEST AND FASTEST RECOVERY HACKER EVER // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is a privilege and honor to acknowledge WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for their time and dedication. I came across them at the right time, when I was scammed of my entire savings by a fake crypto investment site. They won’t allow me to withdraw my funds and request that I pay even more fees to be able to withdraw my money. I was devastated until I came across a post on my timeline about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER and what they are doing to help scam victims recover their funds. I thought it was impossible to do that but WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER with their sophisticated cyber security and tools were able to help me recover my money. I’m truly grateful for their service and I recommend them to everyone who needs to recover their cryptocurrency funds and accounts. You can contact them via Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Telegram @Geocoordinateshacker Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack With WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, you don’t have to face cryptocurrency theft alone. They are the leading recovery hacker with a track record of success, dedicated to helping you recover what’s rightfully yours.
    2026 оны 06 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 7 цаг 34 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 59 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 8 цаг 12 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 8 цаг 15 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 8 цаг 18 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 8 цаг 37 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 10 цаг 22 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 10 цаг 23 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 10 цаг 34 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 12 цаг 30 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 14 цаг 3 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top