x

БНСУ-ын 2.7 тэрбум воны тусламжаар Улаанбаатарын зам, тээврийн мастер төлөвлөгөөг боловсруулна

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Улаанбаатар хотын зам, тээврийн хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах төслийн хүрээнд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны "Хөгжлийн албан ёсны тусламж" (ODA)-ийн хүрээнд хэрэгжих, 2.7 тэрбум воны буцалтгүй тусламжийн төслийн "Хэлэлцээрийн протокол"-д талууд гарын үсэг зурлаа. Төсөл нь нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилготой бөгөөд ирэх оны тавдугаар сар хүртэл хэрэгжих юм.

Буцалтгүй тусламжийн хүрээнд БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэн (KOTI) болон холбогдох байгууллагуудын консорциум Улаанбаатар хотын зам, тээврийн салбарын хөгжлийн мастер төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллах юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат төслийг хэрэгжүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, зөвшилцөл, харилцан ойлголцлын үндсэн дээр үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал болохыг онцоллоо. Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжил, төлөвлөлтийн салшгүй хэсэг болох зам, тээврийн салбарын хөгжлийн чиг хандлага, сүлжээ төлөвлөлт, бодлого, арга хэмжээг тодорхойлсон стратегийн ач холбогдол бүхий баримт бичиг боловсруулах хүлээлттэй байгаагаа илэрхийлэв.

Мастер төлөвлөгөөг боловсруулахдаа дараах асуудлуудад онцгой анхаарах шаардлагатайг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат онцоллоо.

Үүнд

-Зам, тээврийн салбарын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн шийдлүүдийг өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, бодитоор хэрэгжихүйц байдлаар боловсруулах

-Төслүүдийг ач холбогдол, үр өгөөж, хөрөнгө оруулалтын боломж, улсын болон нийслэлийн төсөв, санхүүгийн нөхцөлтэй уялдуулан эрэмбэлж, богино, дунд, урт хугацаанд үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөг тодорхойлох

-Хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ хийх тогтолцоог бүрдүүлж, гол шалгуур үзүүлэлтүүдийн суурь болон зорилтот түвшинг тодорхойлох зэрэг багтаж байна.

Төслийн менежер, БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач И Хүн Ки хэлэхдээ, энэхүү мастер төлөвлөгөө нь Улаанбаатар хотын зам, тээврийн салбарын хөгжлийн үндсэн бодлогын баримт бичиг болох учир олон талт судалгаа, шинжилгээ, тооцоололд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой шийдлүүдийг тусган боловсруулахаар ажиллаж байгааг онцоллоо.

Уулзалтад Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал, тус газрын Захиргаа, санхүүгийн албаны дарга Ж.Лхагвасүрэн, БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач И Хүн Ки, Дон Мёнг Инженеринг Консалтинг компанийн Зам, тээвэр төлөвлөлтийн хэлтсийн гүйцэтгэх захирал И Вон Сок, HD корпорацийн Тээврийн хэлтсийн захирал Шим Жэ Ү, судлаач Ким Да Хён нар оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 1 цаг 59 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 2 цаг 4 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 2 цаг 9 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 2 цаг 17 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 2 цаг 21 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 3 цаг 13 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 48 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 4 цаг 27 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 7 цаг 41 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 8 цаг 28 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 8 цаг 32 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 10 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өчигдөр 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Өчигдөр 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Өчигдөр 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Өчигдөр 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Өчигдөр 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Өчигдөр 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Өчигдөр 13 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө...
Top