Гэрэл зургийг Монцамэ
Лос Анжелесын олимпын эрхийн оноо олгох нээлтийн тэмцээн болох жүдо бөхийн Улаанбаатарын "Их дуулга"-д эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
Хятадын Сун Жиахао, Солонгосын И Харим, Азербайжаны Ахмад Юсифов нарыг ялж хэсгийн аварга болсон Б.Сүхбат хагас шигшээд дэлхийн хошой аварга, Японы Рюүжү Нагаямад ялагдсан ч хүрлийн төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга, Гүржийн Жиоржи Сардалавшилиг вазаригаар ялснаар медалийн тавцанд зогсох эрхтэй боллоо. Түүний хувьд "Их дуулга"-аас гурав дахь медалиа гардаж байна.
Энэ жинд Азербайжаны залуу од Балабай Агаев түрүүлж, дэлхийн хошой аварга Рюүжү Нагаяма мөнгө, Израйлын Ижак Ашпиз хүрэл медалийн эзэн боллоо. Балабай Агаев "Их дуулга"-ын зургаа дахь алтан медалиа авлаа.








