x

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо

Санхүүгийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хялбар хүргэх зорилгоор Голомт банк болон Төрийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, “И-Билл үйлчилгээ”-г SocialPay аппликэйшнд амжилттай нэвтрүүллээ.

“И-Билл үйлчилгээ” нь финтек байгууллагууд болон төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгчдийн хөгжүүлсэн платформ, аппликэйшн, киоск зэрэг технологийн шийдлүүдээр дамжуулан хэрэглээний төлбөрөө цахимаар лавлах, төлөх боломжийг бүрдүүлсэн цогц үйлчилгээ юм. Уг үйлчилгээг ашигласнаар иргэд эрчим хүч, орон сууцны ус, дулааны төлбөр, СӨХ, интернэт, кабелийн телевизийн үйлчилгээ зэрэг тогтмол төлөх хэрэглээний төлбөрүүдээ гар утсаараа төлөх боломжтой байдаг. Хоёр банкны хамтын ажиллагааны хүрээнд “И-Билл үйлчилгээ”-г SocialPay аппликэйшнд нэвтрүүлснээр Голомт банкны харилцагчид хэрэглээний төлбөрөө хялбар төлөх боломж тэллээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь банк болон финтекийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, иргэдэд үзүүлэх цахим санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна. Мөн хэрэглэгчид өөрийн сонгосон банк, төлбөрийн аппликейшнээс үл хамааран нэг төрлийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг:

-Системийн нөлөө бүхий арилжааны банкнуудын төлөөлөл 2023 онд хамтын ажиллагааны хүрээнд АТМ-ны үйлчилгээг харилцагчдад илүү ойртуулах, үйлчилгээний зардал, шимтгэлийг бууруулах зорилгоор томоохон хамтралыг эхлүүлж байлаа. Энэхүү хамтрал маань харилцагчдадаа хамгийн боломжит үйлчилгээг бага зардлаар богино хугацаанд хүргэх чиглэлийн хүрээнд Голомт банкны SocialPay аппликэйшн болон Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-ээр дамжуулан үргэлжилж байгаа гэж хэлж болно.

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, инновац шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголын банк санхүүгийн салбар анхлан нэвтрүүлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд харилцагч, хамтрагч байгууллагууддаа Дижитал банк, Нээлттэй банк, Дэд бүтэц хуваалцах үйлчилгээ, Агент банк гэсэн үндсэн технологид суурилсан бизнес загварыг санал болгож, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Дэлхийн жишиг Монголын банк

iСанал болгох
iШинэ мэдээ
"Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 1 цаг 59 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 2 цаг 4 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 2 цаг 9 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 2 цаг 17 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 2 цаг 20 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 3 цаг 13 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 48 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 4 цаг 27 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 7 цаг 41 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 8 цаг 28 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 8 цаг 32 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 10 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өчигдөр 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Өчигдөр 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Өчигдөр 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Өчигдөр 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Өчигдөр 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Өчигдөр 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Өчигдөр 13 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө...
Top