УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар нийт 28 хууль, тогтоолын төслийг хэлэлцэх аж. Эдгээрээс онцолбол,
-Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
-Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл
-Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл
-“Эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл
-Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл
-Уур амьсгалын тухай хуулийн төсөл
-Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтаж байгаа ажээ.



