x

Г.Занданшатар: Монгол Улс хоёр Солонгосын итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой

Монгол Улсын Ерөнхий сайд асан Гомбожавын Занданшатар зургаадугаар сарын 23-нд БНСУ-ын мэдээллийн Yonhap агентлагт өгсөн ярилцлагадаа хоёр Солонгосын энх тайвны төлөө харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг зэрэг хөгжүүлэх шаардлагатайг онцолж, Монгол Улс нь БНСУ, БНАСАУ-ын хоорондын яриа хэлэлцээний сувгийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах боломжтой гэж мэдэгдлээ.

Тэрбээр “Солонгосын хойгийн энх тайван нь итгэлцэл болон бүс нутгийн хамтын ажиллагаанаас салангид ойлголт биш. Эдгээр нь зэрэгцэн хөгжих ёстой” хэмээн онцолжээ. Мөн “Итгэлцэл байхгүй бол энх тайван ганхах болно. Бодит хамтын ажиллагаагүй тохиолдолд итгэлцэл нь зөвхөн хийсвэр ойлголт хэвээр үлдэнэ” гэж тайлбарласан байна.

Түүнчлэн Монгол Улс нь хоёр Солонгостой найрсаг харилцаатай байж, бүс нутгийн гол орнуудтай ч бүтээлч хамтын ажиллагаа хөгжүүлж ирснийг дурдаад, Монголын гол үүрэг нь харилцаа хэлэлцээний сувгийг хадгалах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, практик хамтын ажиллагааг дэмжихэд оршино гэжээ.

БНСУ-ын Нэгдлийн сайд Чон Дун Ёны саяхан дэвшүүлсэн Өмнөд, Умард Солонгос, АНУ, БНХАУ-ын дөрвөн талт яриа хэлэлцээний саналыг “яриа хэлэлцээний зорилгыг өргөжүүлэх чухал санаачилга” хэмээн тэрбээр үнэлсэн байна.

Г.Занданшатар Монгол Улс Зүүн хойд Ази болон Төв Азийг холбосон “гүүр” (connector) байх шаардлагатайг онцолж, “Монгол Улс Зүүн хойд Ази, Төв Ази, цаашлаад Евроазийн өргөн уудам бүсийн уулзварт оршдог. Манай улсын боломж нь газар зүйн байршлаа харилцан холбогдох давуу тал болгон, улмаар түүнийг тогтвортой хөгжлийн суурь болгон хувиргахад оршиж байна” гэсэн байна.

Түүний хэлснээр, БНСУ, БНХАУ, Япон улс технологи, инноваци, аж үйлдвэрийн чадавх, хөрөнгө оруулалт, зах зээлийн давуу талтай бол Төв Азийн орнууд эрчим хүчний нөөц, чухал ашигт малтмал, хүнсний тогтолцоо, тээвэр логистикийн боломж, өсөн нэмэгдэж буй зах зээлээрээ харилцан бие биеэ нөхөх боломжтой хэдий ч эдгээр боломжууд хангалттай уялдаагүй хэвээр байна. Иймээс Монгол Улс газар зүйн байршил, харилцан итгэлцэл, яриа хэлэлцээ, бодит хамтын ажиллагаанд тулгуурлан энэхүү зайг нөхөх боломжтой гэж үзжээ. Мөн Монгол Улс, БНСУ хоёр чухал ашигт малтмалын салбарт нийлүүлэлтийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатайг онцолсон байна.

“Монгол Улс түүхий эд нийлүүлж, БНСУ технологи нийлүүлдэг байдал удаан хугацаанд үргэлжилсэн. Гэвч цаашид энэ нь хангалтгүй. Хариуцлагатай хайгуул, боловсруулалт, технологи дамжуулалт, хамтарсан судалгаа, чанартай боловсон хүчин бэлтгэл, байгаль орчны стандарт, санхүүжилт, урт хугацааны тогтвортой худалдан авалтын тогтолцоог багтаасан өртгийн сүлжээг хамтдаа бүрдүүлэх шаардлагатай” гэж тэрбээр Солонгосын уншигчдад хандан хэлжээ. Түүнчлэн Монгол Улс зөвхөн түүхий эд экспортлогч орон бус, харин зай хураагуур, цэвэр эрчим хүч, дижитал үйлдвэрлэл, өндөр технологийн үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээнд ашиглагдах боловсруулсан бүтээгдэхүүн, өндөр нэмүү өртөг шингэсэн материалыг үйлдвэрлэгч улс болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Мөн “Арван жилийн дараа Монгол Улсыг зөвхөн газрын баялгаар нь бус, тэрхүү баялаг дээрээ ямар үнэ цэн бүтээснээр нь үнэлдэг улс болоосой гэж хүсэж байна” хэмээн хэлээд, хүчирхэг институц, хүний капитал, ил тод засаглал, тогтвортой аж үйлдвэр, харилцан итгэлцэл, нээлттэй, өөртөө итгэлтэй ардчиллыг хөгжүүлэх шаардлагатай гэв.

Гомбожавын Занданшатар нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд зургаадугаар сарын 25-нд БНСУ-ын Жэжү аралд болж буй “Хуваагдлын эрин үе дэх хамтын ажиллагааны шинэчлэл” сэдэвт “Жэжү форум”-ын Дэлхийн удирдагчдын хэлэлцүүлэгт панелистаар оролцох юм.

Эх сурвалж: Yonhap

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхон байна 7 цаг 43 мин "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөлөө 7 цаг 47 мин Цагаан ордонд бүжгийн танхим барихыг шүүх хоригложээ 8 цаг 0 мин Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 8 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой 8 цаг 53 мин Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 21 цаг 39 мин БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа Өчигдөр 14 цаг 19 мин Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна Уржигдар 18 цаг 38 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Уржигдар 17 цаг 59 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ Уржигдар 17 цаг 47 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа Уржигдар 14 цаг 54 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ Уржигдар 08 цаг 54 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Уржигдар 07 цаг 51 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна Уржигдар 07 цаг 48 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм Уржигдар 07 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Уржигдар 07 цаг 38 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 2026-08-06 “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 2026-08-06 Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 2026-08-06 Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 2026-08-06
iИх уншсан
Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад Астана хотод эх... Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах з... COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль, цэцэрлэгийн ... “Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэл... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга...
Top