x

Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй

ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар 19. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Ираны талтай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар өмнө нь төлөвлөж байсанчлан баасан гаригийн орой Швейцар луу явахгүй болсон талаар Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ.

Цагаан ордны төлөөлөгч мэдэгдэхдээ "Одоогийн байдлаар дэд Ерөнхийлөгч явахгүй. Дараагийн алхмын талаар тодорхой мэдээлэл гармагц бид нэн даруй мэдэгдэх болно. Бид техникийн хэлэлцээг аль болох хурдан эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээсэн байна.

Үүний зэрэгцээ тэрбээр удахгүй болох техникийн хэлэлцээний төлөвлөгөөг хараахан эцэслэн зөвшилцөөгүй байгааг, мөн АНУ-ын төлөөлөгчид боломж гарсан даруйд явахад бэлэн байгааг дурдаад, гэхдээ эдгээр яриа хэлэлцээг зохион байгуулах, мөн ложистикийн асуудал хэзээ ч амар хялбар эсвэл урьдаас мэдэх боломжтой байгаагүй" гэж онцолжээ. 

Энэ долоо хоногт Иран, АНУ-ын талуудын гарын үсэг зурсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу хоёр тал Ираны цөмийн хөтөлбөрийг цаашид хэрхэх асуудлаар 60 хоногийн хугацаанд техникийн хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа юм.

Ж.Д.Вэнс Ираны талтай хэлэлцээ хийхээр Швейцар луу явахаар төлөвлөж байгаагаа пүрэв гаригт буюу өчигдөр мэдэгдсэн хэдий ч Ираны талын хэлэлцээ хийх төлөөлөгчид Швейцарт хэзээ ирэхээс шалтгаалах тул яг хэдийд очихоо тодорхой хэлээгүй байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 12 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 21 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 26 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 45 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 1 цаг 5 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 1 цаг 10 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 1 цаг 15 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 1 цаг 21 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 1 цаг 41 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 2 цаг 28 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 3 цаг 12 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 22 цаг 19 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 22 цаг 32 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 22 цаг 39 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 22 цаг 45 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 23 цаг 31 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 23 цаг 37 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 23 цаг 52 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top