x

Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр санал солилцов

 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Далянь хотноо энэ сарын 23-25-нд болж буй Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганд оролцож байна.

Чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Contemporary Amperex Technology Co., Limited буюу CATL /Си-Эй-Ти-Эл/ компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Робин Зэнийг хүлээн авч уулзлаа. 

CATL компани цахилгаан автомашины батарей, эрчим хүч хадгалах систем, батарейн дахин боловсруулалт, батарей солих шийдэл, ухаалаг эрчим хүчний системийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2025 онд 423.7 тэрбум юанийн орлоготой ажиллаж, 661 ГВт.цаг лити-ион батарей борлуулснаараа ес дэх жилдээ дэлхийд тэргүүлсэн бөгөөд олон улсын зах зээлийн 39.2 хувийг дангаараа эзэлдэг. Мөн эрчим хүч хадгалах батарейн нийлүүлэлтээр таван жил дараалан дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

Уулзалтаар Монгол Улсын эрчим хүчний шилжилт, батарей хураагуурын дэд бүтэц, засвар үйлчилгээ, дахин боловсруулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов. Тэргүүн ээлжинд Төв аймгийн Сэргэлэн суманд тус компанийн хөрөнгө оруулалтаар 100-400 МВт.цаг хүчин чадалтай батарей хураагуурын төсөл хэрэгжүүлнэ. Цаашлаад батарейн чанарын шаардлага хангасан түүхий эд боловсруулах, цэвэршүүлэх, эд анги, бүрэлдэхүүн хэсгийг Монгол Улсад угсрах, хаягдлыг дахин боловсруулах зохицуулалт, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж үүсэх юм. Дээрх төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эрчим хүчний сүлжээний тогтвортой байдлыг өсөн нэмэгдэх, сэргээгдэх эрчим хүч илүү өргөн хэмжээнд нэвтрэх, оргил ачааллыг зохицуулах, цаашлаад цахилгаан хөдөлгөөн, ногоон дата төв, хиймэл оюуны дэд бүтэц зэрэг ирээдүйн эдийн засгийн суурийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.

Ийнхүү дэлхийд тэргүүлэх технологи, үйлдвэрлэлийн томоохон компани Монгол Улсад стратегийн хөрөнгө оруулагч болж буй нь Монголын эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилт, батарей хураагуурын дэд бүтцийн хөгжилд олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж буйг харуулж байна. 

Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эрчим хүчний салбарт олон жилийн турш зөвшөөрөл, зохицуулалт, шийдвэр гаргалтын удаашрал, процессын давхардлаас шалтгаалан хүлээгдэж ирсэн төслүүдийг урагшлуулах зураглал гаргасан. Үүний үр дүнд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх анхны нээлттэй, өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг зарлаж, нийт 115 компани сонирхол илэрхийлсэн. Сонгон шалгаруулалтын явцад 19 компани оролцож эрчим хүч нийлүүлэх үнэ 4.8 цент хүртэл буурсан нь ил тод, өрсөлдөөнт, зах зээлийн зарчимд суурилсан шинэ аргачлалын үр дүнг харуулж байна. 

Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид Засгийн газрын нэмэлт баталгаа шаардахгүйгээр нээлттэй өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад оролцсон нь Монгол Улсад шударга, ойлгомжтой, өрсөлдөөнт зарчмаар хөрөнгө оруулах итгэл хадгалагдаж байгаагийн илрэл юм гэж ЗГХМОНХХ мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 2 цаг 1 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 2 цаг 5 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 2 цаг 10 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 2 цаг 18 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 2 цаг 22 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 3 цаг 14 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 49 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 4 цаг 28 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 7 цаг 42 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 8 цаг 29 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 8 цаг 33 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 10 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өчигдөр 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Өчигдөр 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Өчигдөр 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Өчигдөр 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Өчигдөр 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Өчигдөр 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Өчигдөр 13 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө...
Top