x

Монгол Улсын анхны геопарк 2026 онд Өмнөговь аймагт нээгдэнэ

Монгол Улсын анхны геопаркийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд болно. Энэхүү геопаркийг цаашид ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэх зорилгоор хөгжүүлж байгаа билээ.

ЮНЕСКО нь геологийн өвийг хамгаалах, геологийн шинжлэх ухааны ач холбогдлыг олон нийтэд таниулах, геологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилго бүхий Дэлхийн геопаркуудын хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол Улс 2018 оноос энэхүү хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажлыг эхлүүлж, геопарк болгон хөгжүүлэх боломжтой газар нутгийг тодорхойлон судалж, ЮНЕСКО-ийн олон улсын экспертүүдийн зөвлөмжийн дагуу ажиллаж байна.

Дэлхийн туршлагаас харахад геопаркууд нь геологийн өвийг хамгаалахаас гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн жижиг, дунд бизнесийг дэмжих, ажлын байр бий болгох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг.

Энэ хүрээнд Шар цав орчмын палеонтологийн олдвор, эртний үлэг гүрвэлийн мөр бүхий газрууд, Ханбогдын массив болон түүний орчмын геологи, палеонтологи, соёлын өвд түшиглэн Монгол Улсын анхны геопаркийг хөгжүүлэх ажлуудыг хийж байна. Үүнд 2023 онд ЮНЕСКО болон Рио Тинто Монгол ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж эхэлсэн "ЮНЕСКО-ийн соёлын болон геологийн өвд тулгуурлан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь" төсөл чухал хувь нэмэр оруулж байна.

Нээлтийн арга хэмжээнд Өмнөговь, Дорноговь аймгийн удирдлага, Манлай, Мандах, Ханбогд, Хатанбулаг сумдын төлөөлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллага, ЮНЕСКО, ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын сүлжээ, Гадаад харилцааны яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Шинжлэх ухааны академи, Үндэсний геологийн алба, Соёлын өвийн үндэсний төв, Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Рио Тинто Монгол ХХК, Оюу Толгой ХХК-ийн удирдлага, төлөөлөл, эрдэмтэн судлаачид болон нутгийн иргэд оролцоно.

Эх сурвалж: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2 цаг 53 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 6 цаг 11 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 6 цаг 20 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 6 цаг 25 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 6 цаг 29 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 9 цаг 41 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 9 цаг 45 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 9 цаг 48 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 9 цаг 59 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 11 цаг 31 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 12 цаг 12 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 12 цаг 13 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 12 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 13 цаг 13 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Өчигдөр 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ
Top