Дэлхийн эмэгтэйчүүдийн гранпригийн тав дахь цуврал болох “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд 10 улсын 16 баг ур чадвараа сорьж байна. Үүнээс урьдчилсан шатанд зургаан баг өрсөлдөж хэсгээ тэргүүлсэн хоёр баг хэсэгт хуваарилагдав. Монголоос Б.Энхтуул, Э.Энхбуян, Л.Жавзандулам, Н.Номин-Эрдэнэ гэсэн бүрэлдэхүүнтэй “Сүхбаатар” баг урьчидсан шатанд Сингапурын “Лион Сити”-г хожсон ч Филиппиний “Манила”-д ялагдсанаар хэсэгт багтаж чадсангүй.
Тэгвэл “А” хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч “Улаанбаатар Амазонс”, Тайланд, Сингапурын баг багтлаа. Австрийн Венад болсон гранприд дэд байр эзэлсэн “Улаанбаатар Амазонс”-т О.Хулан, Б.Ариунцэцэг, Амари Робинсон, Труонг Тао нар бий. Тэгвэл “В” хэсэгт Япон, Франц, Парагвай багтсан бол “С” хэсгийг Герман, Хятадын Янжинь, Монголын “Амгалан” баг бүрдүүллээ. “Амгалан” баг Ч.Уртнасан, Ч.Бямбажав, Г.Энхлэн, М.Эрдэнэ-Од нарыг эгнээндээ нэгтгэжээ.
“D” хэсэгт Б.Нямжаргал, Б.Болор-Эрдэнэ, Э.Нарангоо, Ц.Болорцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Монгол, Хятад, Филиппиний “Манила” багт багтсан байна.



