x

Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан

УИХ-ын гишүүн Г.Уянгахишигтэй хэдхэн хоногийн өмнө батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд орсон өөрчлөлтүүдийн талаар ярилцжээ.

-Та бүхний өргөн барьж, батлуулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд ямар гол өөрчлөлтүүд орсон бэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд гол гурван өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, цахилгаан скүүтер буюу хотод явж байгаа, түрээслүүлдэг тээврийн хэрэгслийг мопедын төрөлд хамруулж, тээврийн хэрэгсэл гэдгээр хуулийн зохицуулалттай болгосон. Хоёрдугаарт, тухайн мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл гэж тодорхойлогдсон тээврийн хэрэгсэл явган хүний замаар явахыг хориглоно гэдэг зохицуулалт орж байгаа. Ингэснээр дугуйн зам, эгнээ байхгүй бол автозамын баруун хөвөөгөөр аюулгүй байдлаа хангаж зорчино. Гуравдугаарт, насны хязгаарыг өөрчилсөн. Замын хөдөлгөөний дүрэм болон хуульд 16 наснаас дээш насны хүн мопед, скүүтер унах эрхтэй байсан. Үүнийг 18 буюу насанд хүрсэн хүн унах эрхтэй болгож оруулсан. Мөн үүнийгээ дагаад нийтийн хэрэгцээний мопед, скүүтер нь заавал бүртгэлжсэн байх ёстой. Үүнд хувь хүн, компанийн эзэмшил байх нь хамаагүй. Бүгд л бүртгэлтэй болно гэсэн үг.

-Бүртгэнэ гэхээр машин, мотоцикл шиг улсын дугаартай болгох юм уу?

-Бүртгэлийг яаж хийх вэ гэдгийг Тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх журамд тодорхой зохицуулалт оруулж байж шийднэ. Ингэхдээ дугаартай байх уу, эсвэл QR кодтой байх уу гээд шийдээд явах байх.

Бидний хувьд онлайнд бүртгэгдээд явдаг байх нь зүгээр гэсэн саналыг хэлсэн. Гэхдээ замын хөдөлгөөнд оролцож байхдаа зөрчил гаргасан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг яаж олж тогтоох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Одоо бол нийслэлээс машинуудыг зөрчил гаргахаар нь ухаалаг камераар торгоод байгаа шүү дээ. Түүн шиг шийдэл байж болно гэж үзээд байгаа юм. Энэ хууль батлагдсан учраас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдсан. Энэ тогтоолоор мопед, скүүтерийг Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамд хамруулан бүртгэлжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон, холбогдох журмыг шинэчлэн батлах үүргийг өгсөн байгаа.

-Зориулалтын замын асуудал хөндөгддөг. Замгүй учраас бүгд машины замаар явахаар бүр илүү осол аваар гарах юм биш үү гэсэн болгоомжлол байна шүү дээ?

-Дээрх УИХ-ын тогтоолоор мөн Засгийн газар, нийслэлийн Засаг даргад үүрэг өгсөн. Ингэхдээ явган хүний замаар явуулахгүй байхтай холбогдуулан унадаг дугуйн зам, эгнээг хөгжүүлэх, зорчих хэсгийн баруун эгнээгээр аюулгүй явах нөхцөлийг бүрдүүлэх, зориулалтын зогсоолыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний урсгалаас тусгаарлах хашлага, тэмдгийг стандартын дагуу байрлуулахаар болсон. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгсөн учраас түүнийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар, нийслэлийн Засаг дарга хийгээд явах үүрэгтэй болж байгаа юм. Тиймээс тогтоолынхоо хэрэгжилтийг хангуулах ажлыг УИХ болон бидний хувьд хйигээд, шаардаад явна.

-Хуульд заасан дүрмийг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтад орж байгаа учраас тээврийн хэрэгсэл гэж ангилагдана. Харин түүнийг жолоодож байгаа хүн замын хөдөлгөөний дүрмийн жолооч гэсэн статуст орно. Тиймээс дүрмээ л дагах ёстой. Зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн хуулиар торгууль хүлээгээд явна.

-Хэзээнээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх вэ?

-Хэрэгжилт нь энгийн журмаар буюу хууль батлагдаад, ажлын тав хоногийн дотор Ерөнхийлөгч хориг тавиагүй бол төрийн мэдээлэлд хэвлэгдэнэ. Ингээд бодохоор долдугаар сарын 1 байх болов уу гэж харж байна.

-Мопед, скүүтерийг хүүхэд унахгүй байх ёстой гэж байгаа ч үүн дээр нь хэрхэн хяналт тавих юм бэ. Одоо бол аав, ээжийнхээ банкны эрхээр төлбөрийг нь төлөөд л уначихдаг юм байна лээ?

-Одоо бол дийлэнх нь түрээсийнх байгаа. Тийм болохоор түрээслүүлэгчдийн гол үүрэг нь и-монголиа системээр дамжуулан насанд хүрсэн хүн унадаг болгох техникийн нөхцөлийг бүрдүүлэх юм. Хэрвээ аав ээж, асран хамгаалагч нь системээ хүүхдүүдэд ашиглуулсан бол хариуцлага хүлээнэ.

-Тэр хариуцлага нь 200 мянган төгрөгөөр торгуулах юм байна, тийм үү?

-Хувийн эзэмшлийн цахилгаан скүүтер байсан ч хүүхдээр унуулсан бол ийм хариуцлага хүлээнэ. Насанд хүрсэн хүмүүс өөрсдийн үүргээ ухамсарлах, биелүүлдэг болгохын тулд Зөрчлийн хуулийн энэ заалтыг оруулж ирж байгаа юм. Түүнээс биш нэг их торгоод л, үүнээс мөнгө олох гээд байгаа зүйл биш. Хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд яригдаж байгаа цагт томчууд маань торгуультай торгуульгүй анхаарал хандуулаад, үүргээ ухамсарлаад явах ёстой.

-Сургалтад суулгах асуудал яригдаад байсан. Энэ талын заалт орсон уу?

-Хэрвээ жолооны эрхтэй бол боломжтой. Харин эрхгүй бол тодорхой хэмжээний сургалтад суух ёстой гэдэг зүйл оруулж өгсөн. Мөн түрээслэгчид аливаа эрсдэлээс сэргийлж даатгуулсан байх гэсэн шаардлага оруулсан.

-Зориулалтын зогсоолд тавьдаггүй асуудал их байгаа. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

-Тодорхой, зориулалтын зогсоолд цахилгаан скүүтерээ байршуулах ёстой. Ингээгүй тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгоно. Тухайн хүн зориулалтын газарт тавиагүй бол тэр торгууль нь эзэмшигч компани дээр бичигдэнэ. Харин эргээд хамгийн сүүлд унаж явсан иргэнээс тэр торгуулиа нөхөж авах боломжтой байхаар техникийн өөрчлөлт хийнэ. Тухайлбал, хамгийн сүүлд унасан хүн дахиад цахилгаан скүүтер унах тохиолдолд торгуулийн 50 мянган төгрөгөө төлж, цэнэглэж байгаад унах эрх нь үүсэх байдлаар зохицуулах ажлыг компаниуд хийж болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... "Хараал хүрсэн хот" Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top