x

Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж, Улаанбаатар зочид буудалд болсон Монгол-Солонгосын бизнес форумд хоёр улсын төрийн тэргүүн оролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэл, өндөр технологи, инновацын салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахыг уриаллаа. 

Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо тасралтгүй сайжруулж, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бодлогоо тууштай үргэлжлүүлэх бөгөөд БНСУ-ын талтай урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэлээ. 

Монгол Улс “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг хэллээ.  

Ерөнхийлөгч И Жэ Мён, хоёр орны ард түмний дунд шингэсэн гүнзгий нөхөрлөл, итгэлцэл нь эдийн засаг, аж үйлдвэрлэл, иргэдийн солилцоо зэрэг олон салбарт үр дүнтэй, чухал ололт, амжилт авчирч байгааг тэмдэглэлээ.  

Цаашид хамтдаа хөгжих харилцан ашигтай загварыг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг уриаллаа. Хамтарсан логистик төв болон хүйтэн гинжин хэлхээний дэд бүтцийг өргөжүүлэхийн зэрэгцээ, хүний нөөцийг бэлтгэх, технологийн солилцоог нэмэгдүүлэх нь чухал байгааг онцоллоо. 

Хүнс, ундаа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг K-хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна санхүү, эрүүл мэнд, боловсрол, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагаа улам тэлнэ гэдгийг хэллээ.  Мөн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний салбарт найдвартай түншлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон хууль эрхзүйн орчны салбарт хамтрахыг уриаллаа. 

Бизнес форум нь “Стратегийн түншлэл”-ийг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, ирээдүйн хамтын өсөлтийн шинэ үеийг эхлүүлэх чухал алхам болно гэж  хоёр улсын аж ахуйн нэгжүүд үзэж байна.

Бизнес форумд хоёр улсын төр, засгийн байгууллага, бизнесийн холбоод болон чухал ашигт малтмал, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, жижиглэн худалдаа, дижитал технологи, банк, санхүү, логистик зэрэг салбарын 250 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

МҮХАҮТ, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Харилцан ойлголцлын хоёр Санамж бичиг байгууллаа. Мөн төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд чухал ашигт малтмал, эрчим хүч, геологи, худалдаа, хүнс, дижитал технологи, боловсрол зэрэг салбарт хамтрахаар 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. 

Форумыг Гадаад харилцааны яам, МҮХАҮТ, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яам, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг хамтран зохион байгууллаа.

Хоёр орны  худалдааны эргэлт 2025 оны байдлаар 504 сая ам.долларт хүрсэн байна.  

Манай улс молибдены хүдэр, баяжмал, нэхмэл, сүлжмэл, оёмол хувцас, механик болон цахилгаан тоног төхөөрөмжийн эд анги, малын өөх, тос, мал, амьтны самнасан үс, хялгас нийлүүлж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, нефтийн бүтээгдэхүүн, эм, хүнсний болон гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг голлон авдаг.  

Солонгосын шууд хөрөнгө оруулалт 1990-2025 онд 701 сая ам.долларт хүрсэн бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээгээр 11 дүгээр байрт орж байна. 

Тус улсын хөрөнгө оруулалттай 1,300 орчим аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байдаг. Эдгээрийн дийлэнх нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Alex (197.211.52.65)
    In March, a binary online website deceived me. They took roughly $75,000 from me, blocked all of my refund requests, and gave me obscene solicitations. That was all I had, so it was a very hard point for me. They confused me into investing the money with the assurance that I would reap rewards from it. They took all of my money, and I stopped absorbing information from them. I've never felt so depleted in my life, and all of my efforts to get my money back were all in vain. I discovered ASPEN RECOVERY EXPERTS a recovery company. Many others have confirmed they are a real, skilled recovery agency, according to the positive online reviews I've read about them. My life was rescued by ASPEN RECOVERY EXPERTS when I finally got in touch with them via email. Throughout the entire recuperation process, they maintained my composure and were professional. I got my money back, which is unbelievable. I'm writing this review to express my gratitude for their superb professional effort in helping me get my lost money back Contact Email Address Below ( aspenrecoveryexperts@gmail.com)
    2026 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй 1 цаг 57 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна 2 цаг 2 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна 2 цаг 45 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ 2 цаг 52 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой 5 цаг 7 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна 7 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 7 цаг 40 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна 7 цаг 44 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа 7 цаг 50 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 7 цаг 57 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав 8 цаг 1 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв 8 цаг 11 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… 8 цаг 22 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо 9 цаг 7 мин У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай Өчигдөр 18 цаг 17 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ Өчигдөр 17 цаг 57 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв Өчигдөр 17 цаг 51 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна Өчигдөр 17 цаг 02 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв Өчигдөр 17 цаг 00 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 48 мин
iИх уншсан
Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Бог... УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөө... Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын с... COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлы... Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороо орохгүй “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чуу...
Top