Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн төрийн шагнал хүртэхээр болжээ
Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар “Ordine della stella d'Italia” төрийн шагнал буюу Оддын одон, офицер цол хүртээхээр болсныг албан ёсоор мэдэгдлээ.
2026-02-13

Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ
Поп од Бритни Спирс өөрийн бүх дууны каталогийн эрхийг борлуулсан талаар BBC мэдээллээ.
2026-02-12

Микеланжелогийн таталбар зураг анхны үнээсээ 20 дахин өндөр буюу 27.2 сая доллароор зарагджээ
Сэргэн мандалтын үеийн суут зураач Микеланжело Буонарротийн саяхан олдсон нэгэн ховор таталбар зураг Нью-Йорк хотноо болсон Christie’s дуудлага худалдаагаар 27.2 сая ам.доллароор арилжаалагдлаа.
2026-02-10

Монголын олимпын багийн гоёлыг Миланы загварын тайзнаа танилцуулна
Өвлийн XXV олимпын наадмын үеэр Монголын тамирчдын өмсөх гоёлыг Италийн Милан хотын загварын долоо хоногийн тайзнаа танилцуулахаар боллоо. Энэ нь Монголын өв соёл, уламжлалыг орчин үеийн загварт шингээн дэлхийд сурталчлах зорилготой юм.
2026-02-05

Ардын жүжигчин Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагнал олгоно
Засгийн газрын шийдвэрээр Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагнал болох 200 сая төгрөгийг олгохоор боллоо.
2026-02-04

Яруу найрагч Р.Чойномын 90 жилийн ойг тэмдэглэнэ
Засгийн газрын хуралдаанаар яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэхээр шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулан Соёлын сайдад үүрэг даалгавар өглөө.
2026-02-04

«Гэртээ ганцаараа» киноны Кевины ээж, Холливудын од Кэтрин О’Хара нас баржээ
Жүжигчин бүсгүй «Гэртээ ганцаараа», «Гэртээ ганцаараа 2» кинонд Кевин Маккалистерын ээж Кейт Маккалистерын дүрийг бүтээж, үзэгчдийн сэтгэлд хоногшсон юм.
2026-02-03

Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцар дахь “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгээр зочиллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Цюрих хотын Риетбергийн музейд толилуулж буй Монголын түүх, соёлыг харуулсан үзэсгэлэнг үзэж сонирхов. Тус үзэсгэлэн нь Монголын хоёр мянган жилийн түүхэн өвийг дэлгэн үзүүлж байна.
2026-01-27

“Анна Каренина” жүжгийг хоёрдугаар сарын 11-нээс тайзнаа толилуулна
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн романаас сэдэвлэсэн “Анна Каренина” жүжгийг хоёрдугаар сарын 11-нээс тайзнаа толилуулна.
2026-01-21

Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ
Засгийн газрын хуралдаанаар их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг 2026 онд тэмдэглэхээр шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулахаар болов.
2026-01-21

Өндөр гэгээн Занабазарын бүтээлийн үзэсгэлэнг Италид нээлээ
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойн хүрээнд түүний хосгүй үнэт бүтээлүүдийг Италийн Ром хотын Боргезе галерейд дэлгэн үзүүлж байна.
2026-01-20

АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл “Монгол сайхан бичигтэн”-д амжилттай оролцжээ
МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол сайхан бичигтэн” уралдаан олон улсын чанартай болоод гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
2026-01-16

Улсын филармони нэрийн марк, хос пянзаа гаргалаа
Улсын филармони “Монгол шуудан” компанитай хамтран өөрийн нэрийн маркаа гаргаж, гурван том найрал хөгжмийн хамтарсан уран бүтээлээс бүрдсэн хос пянзыг мөн худалдаанд гаргажээ.
2025-12-30

Монголын уран бүтээлчид Бээжингийн биеннальд оролцож байна
БНХАУ-д зохион байгуулж буй олон улсын дүрслэх урлагийн “Бээжин биенналь-2025” үзэсгэлэнд Монгол Улсаас таван уран бүтээлч оролцож байна. “Хамтын оршихуй” сэдэвт тус үзэсгэлэнд 120 гаруй орны 600 гаруй бүтээлийг дэлгэжээ.
2025-12-29

Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 114 жилийн ойд зориулсан “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээгдэж, Хүрдэн орчуулагч хааны долоон эрдэнийг дэлгэнэ.
2025-12-25
