x

Б.Саруултай, О.Анужинтай, Э.Маралтай 11 дэх жилийн "ЦӨМӨӨХЭЙ"

П.И.Чайковскийн “ЦӨМӨӨХЭЙ” балет Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-ын тайзнаа нээлтээ хийлээ. Дуурийн театрын бүх шилдгүүд олон арван хүүхэд багачуудын хамтран бүтээсэн “Цөмөөхэй” балет ийн 11 дэх жилдээ Монголын үзэгчдэд хүрч, сонгодог урлагаар хичээллэгч, сонирхогч хүүхдүүд, үзэгчдэд урам зориг, баяр баясал, гүн сэтгэгдэл, хариуцлага, мэдрэмж нэмэн, хөшгөө нээлээ. 
 

"Цөмөөхэй” балетын гол дүрд
 

  • Клара охин - Э.Марал
  • Цөмөөхэй - Балетын гоцлооч Х.Галтулга (МУСТA)
  • Амттаны дагина - Тэргүүн гоцлооч Б.Саруул (МУГЖ)
  • Хатагтай Сильберхаус - Балетын гоцлооч Б.Халиунаа
  • Ноён Сильберхаус - М.Од (МУСТА
  • Дроссельмайер - Э.Эрдэнэжаргал
  • Баавгай - Балетын бүжигчин Г.Дөлгөөнням
  • Хүүхэлдэй - Б.Ундралсайхан
  • Харлекүйн - О.Хувьтөгөлдөр
  • Цасан хатан - Тэргүүн гоцлооч О.Анужин (МУГЖ)
  • Цасны хаан - Б.Дөлгөөн
  • Шүүдрийн дусал - Б.Марал (МУСТА) нар тоглолоо.
     

"Цөмөөхэй" хэрхэн өрнөх вэ?

1835 оны шинэ жилийн баярын өмнөх орой: Цасан бударсан өвлийн үдэш, цахим хүйтэн шинэ жилийн өмнөх орой Дросселмайер уран дарханы газартаа Цөмөөхэй хүүхэлдэйн сүүлийн будгийг түрхэж дуусна. Харин гадаа жиндүүхэн гудамжаар хотын иргэд шуугилдан холхилдоно.

Нэгдүгээр үзэгдэл

Ноён Сильберхаусын гэр бүл шинэ жилийн баярын үдэшлэгтээ найз нөхөд, хамаатан саднаа хүлээж авахад бэлдэцгээнэ. Эцэг эх нь шинэ жилийн гацуур чимэглэж байх хооронд гэрийн асрагч ахайтан Сильберхаусын хүүхдүүд болох Клара, Фриц хоёрт анхаарал тавина.Сильберхаусын гэр бүл уригдсан зочидтой мэндчилж, үзэсгэлэнтэй чимэглэсэн гацуурынхаа гэрэлтүүлгийг асаана. Баяр цэнгээн үргэлжилж, Сильберхаус зочдоо бүжигт урина. Гэнэт оройтож ирсэн нэгэн зочныг зарласан нь цугларсан зочид, ялангуяа хүүхэд, багачуудыг сэргээнэ. Кларагийн загалмайлсан эцэг, Сильберхаусын гэр бүлийн дотны найз, авга ах Дросселмайер ирсэн нь тэр ажээ. Тэрээр хурэлцэн ирсэн зочдыг өөрийн бүтээсэн гар урлал, механик бүжигчин хүүхэлдэйнүүдээрээ алмайруулан баясгана. Клара бүжигчин болох мөрөөдөлтэй тул бүжигчин хүүхэлдэйд маш ихээр дурлах аж.Дросселмайер Кларад өөрийн тусгай бэлэг болох цэрэг хувцастай ер бусын Цөмөөхэй хүүхэлдэйг бэлэглэнэ. Фриц эгчдээ атаархаж, хүүхэлдэйг хулгайлж авахаар найзуудтайгаа хуйвилдана. Тэрээр зальтай нь аргагүй сэмхэн гэтэж, байгаад Кларагаас Цөмөөхэйг булааж авахыг оролдоно. Хүүхдүүд хүүхэлдэйг булаацалдан тэмцэлдсэн ч эцэст нь Фриц ялж, Цөмөөхэйг аван газар шиднэ. Клара маш их харамсан гутрахад ноён Сильберхаус хүүгээ зэмлэнэ. Дросселмайер Цөмөөхэйн гэмтлийг шинжээд илбэ шид бүхий хэд хэдэн хөдөлгөөн хийсний дараа хүүхэлдэйг Кларад эргүүлэн өгнө.Сильберхаус зочиддоо бүжиглэхийг санал болгосноор бүгд түүнтэй нэгдэнэ. Цаг орой болж, зочид ч салах ёс гүйцэтгэн явцгаана. Гэрэл унтарч, Сильберхаусын гэр бүл өвлийн урт шөнө амрахаар хэвтэцгээнэ.


Шөнө дунд ойртох үед Клара хайрт Цөмөөхэйгөө харахаар өлмий дээрээ гишгэн өрөөнд чимээгүйхэн орж ирнэ. Хүүхэлдэйг аюулгүй байгааг хараад сэтгэл амарч, буйдан дээр нойрсохоор хэвтэнэ. Клараг нүдээ анимагц нэгэн хулгана гарч ирнэ. Тэр мөчид хуучин өвөөгийн цаг 12 цохиж Клара цагийн чимээгээр сэрээд өрөөгөөр нь олон хулгана гүйлдэж байхыг харан гайхна. Тэрээр Цөмөөхэйгөө тэврээд буйдан дээр суун хорогдоно. Гэнэт Дросселмайер гарч ирэн Клараг тайвшруулж, хулгануудыг үргээнэ. Гэвч адал явдал үүгээр дууссангүй. Өрөөний хананууд өөрчлөгдөж эхлэн шинэ жилийн гацуур мод аварга том болж хувирна. Үүнтэй ижил Цөмөөхэй ч гэсэн өсөн том болж хувиран Клараг гайхшрууллаа.Хулганы хаан гарч ирэн Цөмөөхэйг тулаанд дуудна. Хулганы хаан давамгайлж эхлэх шиг болоход Клара шаахайгаа тайлан түүний толгой руу шиднэ. Цөмөөхэй ч боломжийг ашиглаж, хорон санаат Хулганы хааныг устгана. Дросселмайер дахин гарч ирж, сүүлийн илбэ шидээ хийж, Цөмөөхэйг сэтгэл татам Ханхүү болгон хувиргана. Ханхүү Клараг дагуулан Цасны оронг гаталж, Амттангуудын хаант улсыг зорихоор аялалд гарна.

Хоёрдугаар үзэгдэл

Дросселмайерын илбэ шид үйлчилсэн хэвээр.., Клара, Ханхүү хоёр Амтатны дагины захирдаг чамин тансаг Амттаны хаант улсад ирнэ. Ханхүү Амтатны дагинад хулгануудтай хийсэн тулааныг дүрслэн үзүүлж, Клараг хэрхэн зоригтойгоор Хулганы хааныг хашраасныг ярьж өгнө. Хаант улсын иргэд Кларагийн зоригийг гайхан биширч, түүнд зориулж олон янзийн гайхамшигт аялгуут бүжиг хийцгээх бөгөөд Амтатны дагина, сэтгэл татам Ханхүү хоёрын хослон бүжгээр оргилдоо хүрнэ. Тэдний бүжиг дууссанаар Кларагийн адал явдал өндөрлөсөн ч, Кларагийн зүүд үргэлжилсээр...
 

  • Дэглэн найруулсан: Д.Алтанхуяг (МУГЖ)
  • Удирдаач: Т.Гэрэлцэцэг (СТА)
  • Хөтлөх найруулагч: Т.Ганбаяр
  • Симфони найрал хөгжим
  • Оролцон тоглосон: Шалгаруулалтад тэнцсэн хүүхэд, багачууд
     

УДБЭТ-ын уран бүтээлчид болон авьяаслаг хүүхэд багачуудын хамтран толилуулж байгаа “Цөмөөхэй” балетын зүгээс Үзэгчдийн хүсэлтээр нэмэлт тоглолтууд зарлахаар болсныг дуулгахад таатай байна. 

Тасалбарыг ticket.mn болон УДБЭТ-ын кассаар худалдаалж байна. 
 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top