x

“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв

 “Дисней” компанийн уран бүтээл “Муфаса: Араатны хаан арслан” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкт кассын орлогоороо тэргүүлж, шинэ он гарснаас хойш 23.8 сая ам.долларын орлого олсон тухай “Exhibitor Relations” судалгааны компани ням гаригт мэдээлжээ.  

“Муфаса” нээлтээ хийснээсээ хойш гурван долоо хоног гаруйн хугацаанд дотоодын зах зээлээс нийтдээ 168.6 сая ам.доллар олсноор 2024 оны шилдэг 15 кинонд багтсан гэж “Variety” сэтгүүлд бичсэн байна. Америкийн найруулагч Барри Женкинсийн найруулсан уг кино мөн олон улсын зах зээлээс 307 сая ам.долларын орлого олсноор хагас тэрбум ам.долларт тун ойртоод байна.

Харин хурдан гүйдэг цэнхэр зарааны тухай өгүүлдэг, “Парамаунт” компанийн бүтээл “Sonic” өнгөрсөн баасан гаргаас ням гаргийн хооронд АНУ, Канадын кинотеатруудаас 21.2 сая долларын орлого олсноор кассын орлогын жагсаалтыг удаалав. Видео тоглоомоос сэдэвлэсэн уг кино дотоодын зах зээлээс 187.5 сая, гадаадын зах зээлээс 148 сая ам.доллар буюу нийт 333.5 сая ам.долларын орлого олоод байна. Харин “Focus Film”-ийн бүтээсэн цус сорогчтой “Nosferatu” кино 13.2 сая ам.долларын орлогоор жагсаалтын гуравдугаарт бичигджээ.

Харинх “Дисней” компанийн “Moana 2” хүүхэлдэйн киноны хувьд 12.4 сая ам.долларын орлого олсноор өмнөх долоо хоногийнхоосоо нэг байраар ухарсан байна. Тус кино дотоодын зах зээлээс 425 сая ам.доллар, хилийн чанадад 535 сая ам.доллар олсноор 2024 оны хамгийн их орлого олсон гуравдахь бүтээл болох “Despicable Me 4”-ийг /969 сая ам.доллар/ гүйцэж, 1 тэрбум ам.долларын орлого олоход тун ойртов.

Бокс-оффисын жагсаалтын тавдугаарт “Юниверсал”-ын бүтээл “Wicked” уран зөгнөлт-мюзикл жанрын кино 10.2 сая ам.долларын орлогоор бичигдсэн байна. Эдгээрийн араас “A Complete Unknown” /8.1 сая ам.доллар/, “Babygirl” /4.5 сая ам.доллар/, “Gladiator II” /2.7 сая ам.доллар/, “Homestead” /2.1 сая ам.доллар/, “The Fire Inside” /1.2 сая ам.доллар/ кинонууд эхний 10-т жагссан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top