x

“Их хүрээ хот” монгол зургийг анх удаа олон нийтэд дэлгэнэ

Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг /XVIII-XX зууны эхэн үе/” сэдэвт тусгай үзэсгэлэнг Монгол арт галерейд хоёрдугаар сарын 7-нд нээхээр болжээ.

Үзэсгэлэнгийн онцлог

Үзэсгэлэнд Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг, түүхэн гэрэл зургууд, баримтат нэвтрүүлэг гэсэн гурван хэсэгтэй бүтээлүүд тавигдах юм. Нийслэлийн соёл, урлагийн газар, Улаанбаатар хотын музей, Монгол арт галерей хамтран зохион байгуулж байна.

Анх удаа олон нийтэд дэлгэх бүтээлүүд

Үзэсгэлэнгийн үеэр 1870-аад онд Богдын ордны зураачийн зурсан “Их хүрээ хот” монгол зургийг анх удаа эх хувиар дэлгэн үзүүлэх бөгөөд тус бүтээл долоо хоногийн хугацаанд олны хүртээл болох юм.

Түүнчлэн Их хүрээний дүрслэл бүхий шинээр амилуулсан хуулбар зургийн нээлт болно. Монгол арт галерейн зураач, МУЭ-ийн гишүүн Ц.Оюун-Эрдэнэ дөрвөн жилийн турш уг бүтээлийг туурвиж, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр сүүлийн гурван жил уг зургийн түүх, урлагийн судалгааг хийж буй.

Үзэсгэлэнд дэлгэгдэх бүтээлүүд

Үзэсгэлэнд Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музей, Үндэсний төв архив, Үндэсний номын сан, Швейцар Улсын Базел хотын Соёлын музей зэрэг дотоод, гадаадын музей, архив, хувийн цуглуулгаас Богдын хүрээ хотыг харуулсан нийт 30 орчим монгол зураг багтаж буйгаараа онцлогтой.

Тус үзэсгэлэн гуравдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд олон нийт Богдын хүрээний бүтэц, зохион байгуулалт, баяр наадам, төрийн ёслол, монгол зурагт хэрхэн дүрслэгдсэн түүхэн үнэ цэнийг танин мэдэх боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top