x

“Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хөгжүүлнэ

Канад Улсын санхүүжилттэй, төрийн албаны ёс зүй, хүртээмж, хүний эрхийг дээдлэхэд чиглэсэн Канад–Монголын “Мерит” төсөл нээлтээ хийлээ. Энэхүү төсөл нь 2030 он гэхэд орон нутгийн иргэдийн хэрэгцээнд нийцсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, иргэдийн оролцоо, төрийн үйл ажиллагааны чанарыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Төслийг 2016–2024 онд уул уурхайн засаглалыг дэмжих төсөл амжилттай хэрэгжүүлсэн “Каталист плас” байгууллага хариуцан хэрэгжүүлж байна. Энэ удаад төрийн албаны шинэчлэл, хүний эрх, жендерийн мэдрэмж зэрэг олон тулгуур асуудлыг хамарсан цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд дараах байгууллагууд хамтран оролцож байна:

  • Төрийн албаны зөвлөл

  • Хүний эрхийн Үндэсний комисс

  • Жендерийн үндэсний хороо

  • Аймаг, орон нутгийн захиргааны байгууллагууд

Төслийн хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан сургалт, зөвлөх үйлчилгээг орон нутгийн түвшинд хүргэж, төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх, сайжруулах арга хэмжээ авна.

Төслийн онцлог бүсчлэл:

  • Төвийн бүс – Дархан-Уул

  • Баруун бүс – Увс

  • Говийн бүс – Дундговь

  • Зүүн бүс – Сүхбаатар

УИХ-ын гишүүн, Монгол–Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням энэ төслийг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаж байгааг онцлон тэмдэглэж, Канадын ардчилсан, жендерийн мэдрэмжтэй төрийн албаны туршлагыг Монголд нутагшуулах боломж нээгдэж буйг талархан хүлээн авлаа.

Төслийн суурин төлөөлөгч Женифер Адамс “Орон нутгийн төрийн албан хаагчдын хууль, бодлогыг хэрхэн ойлгож, хэрэгжүүлж буй нь иргэн төвтэй төрийн үйлчилгээний чанарт шууд нөлөөлдөг. Тиймээс орон нутгийн чадавхийг сайжруулах нь нэн чухал” хэмээн онцлов.

Эх сурвалж: Канад–Монголын “Мерит” төсөл, Төрийн албаны зөвлөл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 1 цаг 30 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 1 цаг 43 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 1 цаг 44 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 1 цаг 47 мин Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний чуулган зохион байгуулна 1 цаг 51 мин Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 1 цаг 52 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 2 цаг 47 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 3 цаг 28 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 3 цаг 30 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 3 цаг 36 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 3 цаг 50 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 51 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 3 цаг 55 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 3 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 59 мин Хулгайлагдсан боломж 16 цаг 45 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 18 цаг 15 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 19 цаг 7 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 19 цаг 10 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 19 цаг 12 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэр... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top