x

Тэгш хамруулах боловсролын нэр томьёог нэг мөр болгох уулзалт боллоо

Боловсролын салбарт тэгш хамруулах боловсролын чиглэлээр өргөн хэрэглэгддэг нэр томьёог гадаад хэлнээс зөв орчуулан, салбарын хэмжээнд нэгдсэн ойлголттой болох зорилгоор санал авах уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд нэр томьёоны утга агуулга, орчуулгын оновчтой байдлыг хэлэлцэж, цаашид салбарын баримт бичиг, сургалтын агуулгад нэгдсэн байдлаар хэрэглэхэд чиглэсэн санал солилцжээ.

Энэхүү уулзалт нь “Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан тэгш хамруулах боловсролын цахим платформ бий болгох” төслийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд уг төслийг Боловсролын ерөнхий газар болон “Адина–тэгш боломж” төрийн бус байгууллага хамтран хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд дараах есөн чиглэлээр багш нарт зориулсан модулиуд боловсруулагдсан. Үүнд:

  • Аутизмын хүрээний эмгэг

  • Тулгуур хөдөлгөөний бэрхшээл

  • Хэл ярианы бэрхшээл

  • Анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг

  • Оюун ухааны бэрхшээл

  • Харааны бэрхшээл

  • Сонсголын бэрхшээл

  • Суралцахуйн бэрхшээл

  • Дауны хам шинж

Эдгээр модуль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүйн чиглэлээр багш, нийгмийн ажилтны мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Уулзалтад Боловсролын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд төсөл нь Люксембургийн Их Вант Улсын Гадаад хэргийн яам, ПАДЕМ олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байна.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 15 цаг 54 мин Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог 16 цаг 29 мин Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав 16 цаг 54 мин Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод 16 цаг 56 мин Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ 17 цаг 9 мин Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ 17 цаг 19 мин А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ 17 цаг 22 мин Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав 17 цаг 28 мин Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ 17 цаг 35 мин Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 17 цаг 39 мин Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил эхэллээ 17 цаг 47 мин Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна 18 цаг 13 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" болж байна 18 цаг 21 мин Баяр наадмын индрийн суудлыг тасалбараар худалдаална 19 цаг 1 мин Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэгжих “Ногоон хүртээмжтэй хотууд” төслийг нээлээ 20 цаг 53 мин Тайваний “Tri-Service” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг ГССҮТ-д ажиллаж, тусламж үйлчилгээтэй танилцлаа 20 цаг 57 мин Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа 21 цаг 3 мин Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна 21 цаг 8 мин АН-ын бүлэг нийслэлийн газар олголтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай мэдээлэл сонслоо 21 цаг 16 мин Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээсэн нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж 21 цаг 59 мин
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт ору... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ
Top