x

Монгол, Ираны ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт Техранд болов

Монгол Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад харилцааны яам хоорондын хоёр дахь зөвлөлдөх уулзалт 2025 оны тавдугаар сарын 5-ны өдөр Техран хотод амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Ираны талаас Гадаад хэргийн туслах сайд, Зүүн Ази, Далайн орнуудын газрын Ерөнхий захирал Али Асгхар Мохаммеди нар ахалсан байна.

Хоёр тал түүхэн уламжлалтай найрсаг харилцаа тогтвортой хөгжиж ирснийг онцолж, харилцаа хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх олон асуудлаар санал солилцов. Сүүлийн жилүүдэд худалдааны эргэлт нэмэгдэж буйг онцолж, Монгол Улсаас “Халал” аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний Иран руу чиглэсэн экспортын хэмжээг нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийллээ.

Түүнчлэн 2014 оноос хойш хэрэгжиж буй Ил Хаант Улсын түүх, соёлыг хамтран судлах ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хоёр орны иргэдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, түүх, соёлын дурсгалт болон биет бус өвийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатайг талууд санал нэгтэй тэмдэглэв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Ираны Эдийн засгийн асуудал хариуцсан Гадаад хэргийн дэд сайд Сайед Расоол Мохажер болон Ираны Үндэсний музейн удирдлагуудтай тус тус уулзалт хийжээ.

Монгол, Иран хоёр улс 1971 оны тавдугаар сарын 20-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2026 онд хоёр орны харилцааны 55 жилийн ой тохиох юм.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top