x

Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын дурсгал Архангайгаас олджээ

Булган аймгийн Баяннуур сумын Шороон бумбагар хэмээх дурсгал Монгол төдийгүй Азид цөөн олдох ханын зураг бүхий бунхан байдлаараа онцлог бөгөөд 1500 жилийн тэртээх нүүдэлчдийн соёл, урлагийг хадгалсан хосгүй өв болон бүртгэгдэж байна.

Тус бунхан нь шороон дараастай, зууван дугуй хэлбэртэй бөгөөд 42 метр урт хонгилын хоёр хананд нийт 40-өөд дүрслэл зуржээ. Тэдгээр нь:

  • 24 хүний дүр

  • Бар биетэй, луун цээжтэй 2 амьтан

  • 7 саглагар мод

  • Эмээл хазаартай 2 морь

  • 2 сүм маягийн барилга

  • Бадамлянхуа, үхэр толгой, нохой

  • 6 ширхэг туг дарцаг

зэрэг нь тус бүр онцгой утга агуулгатайгаар дүрслэгдсэн байна.

Сонирхол татам нь, бунхны хаалгыг тоосгоор хааж, доор нь 3 ширхэг түлхүүрийг нуусан байжээ. Судлаачид эдгээр түлхүүрээр хаалгыг онгойлгож дотоод хэсэг рүү нэвтэрсэн байна. Дотоод талд махранз бурхан, нас барсан хүний шадар хүмүүсийн баримлыг шавраар бүтээж, мөнхийн харуул болгон байрлуулсан нь энэхүү дурсгалын үнэт онцлог юм.

Түүхэн булшнуудад хүмүүсийг болон морьдыг нь хамт оршуулдаг байсан жишигтэй харьцуулахад, энэхүү бумбагар нь тэднийг баримал, зураг дүрслэлээр илэрхийлсэн нь урлаг, шүтлэгийн шинжтэй өвөрмөц хандлага гэдгийг илтгэнэ.

 

 

Бунханаас:

  • 134 алтан эдлэл

  • 11 шавар эдлэл

  • 30 гаруй модон эдлэл

  • мөнгө, төмөр, хүрлээр хийсэн нийт 550 орчим дурсгал олдсон бөгөөд
    энэ бүгдийг Хархорум музейд түр хадгалуулжээ.

Энэ нь Монголд бүтнээрээ олдсон анхны ханын зурагтай язгууртны бунхан бөгөөд өмнө нь ийм төрлийн дурсгал Төв аймгийн Заамар сумын Шороон бумбагараас илэрч байжээ. Тухайн бунхныг 2009 онд Монгол-Оросын хамтарсан судалгааны баг илрүүлж, Түрэгийн үеийн, Уйгарын Пугу аймгийн удирдагчийн булш хэмээн тогтоосон ч тонуулчдын улмаас нэлээдгүй сүйдсэн байжээ.

Шинэ илрүүлэлт болох Булганы Шороон бумбагар нь түүх, соёл, урлагийн чухал олдворуудыг хамт хадгалсан нэн ховор дурсгал бөгөөд Монголын нүүдэлчдийн түүхийн зураглалд дахин нэг чухал хуудас нэмсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Д.Трамптай уулзаж, Нобелийн шагналаа гардуулжээ 1 цаг 12 мин Австралид 16-гаас доош насны хүүхдийн 5 сая орчим сошиал хаягийг устгажээ 1 цаг 13 мин Ерөнхийлөгч уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа 1 цаг 15 мин Замын түгжрэлийг бууруулах "Олон түвшний уулзвар" төслийг хэрэгжүүлнэ 1 цаг 20 мин Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа 2 цаг 27 мин Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ 3 цаг 6 мин Онцгой байдлын байгууллага "what3words" программыг ашиглаж байна 3 цаг 15 мин АНУ Монгол зэрэг хэд хэдэн орны иргэдэд цагаачлалын виз олгохоо зогсоолоо 3 цаг 17 мин БНХАУ-ын гадаад худалдааны ашиг түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 20 мин “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулна 3 цаг 21 мин Битүүний ажлын өдрийг шилжүүлэх эсэх талаар иргэдээс санал авч байна 3 цаг 22 мин Аймгийн начин цолтой бөхчүүдийн барилдаан Сэлэнгэ аймагт болно 3 цаг 22 мин Томуу, томуу төст өвчний үеийн сургалтад 750 гаруй эмч хамрагджээ 3 цаг 23 мин “Сүүн дархлаа” хөтөлбөр энэ сарын 26-наас эхэлнэ 5 цаг 9 мин Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна 5 цаг 11 мин Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Элчин сайдтай уулзав 5 цаг 12 мин Германы эдийн засаг хоёр жилийн дараа өсөлтөд шилжив 5 цаг 24 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 24 мин Сонгинохайрхан дүүрэгт хүүхэд хамгааллын "Асуудал-шийдэл" аян хэрэгжиж байна 5 цаг 25 мин АНУ-ын шахалтаар Иран 800 хүнийг цаазлахаа больсон гэж Д.Трамп мэдэгдэв 5 цаг 26 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Оюутолгойн хэлэлцээн дээр С.Баярцогтыг томилчих Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Ерөнхий шууд сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! Ираны ард түмэн тэмцэж байна Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ Ховд аймаг амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшууллаа Д.Трамп: Украинд энхийн хэлэлцээр байгуулахад Зеленский саад... Ерөнхий сайд Дорноговь аймгийн хямд өртөгтэй орон сууцны хөт... Дундговь аймагт "Тэмээн дээрээс наран ойрхон" өвлийн их наад...
Top