x

Архангай аймагт нэгдүгээр ангийн 1700 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна

Эрүүл мэндийн сайдын “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” бодлогын хүрээнд Архангай аймаг 2025–2026 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 1700 гаруй хүүхдийг эрт илрүүлэгт хамруулах бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Уг илрүүлэг нь хүүхдийн бие бялдар, мэдрэхүй, зүрх судас, амны хөндийн эрүүл мэндийг хянах цогц арга хэмжээ юм.

Хүүхдийн эрүүл мэндийн дадалд анхаарсан бас нэгэн чухал арга хэмжээ бол “24/3 шүд угаах аян” бөгөөд хүүхэд бүрийг өдөрт 3 удаа, удаан хугацаанд буюу 3 минутын турш шүдээ угаах хэвшлийг суулгах зорилготой юм.

Эрт илрүүлэг үзлэгийн хэрэгжилтийг сайжруулахын тулд дараах ажлуудыг зохион байгуулж байна:

  • Сургалт, чадавхжуулалт:
    Аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулиудын эмч, нийгмийн ажилтнуудад 6 настай хүүхдийн хараа шалгах хэрэглэгдэхүүн, нүдний эрт илрүүлгийн талаар хоёр өдрийн сургалтыг зохион байгуулсан.

  • Шүд, нүдний үзлэг:
    Сургуулийн эмч, багш нар тусгай хэрэглэгдэхүүн ашиглан хүүхдийн шүд, нүдний үзлэг хийнэ. Илрүүлэгт өөрчлөлт илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчийн хяналтад шилжүүлнэ.

  • Зүрхний эмгэг илрүүлэг:
    Хүүхдүүдэд зүрхний цахилгаан бичлэг хийж, мэргэжлийн эмч дүгнэлт гаргана. Илэрсэн тохиолдолд гуравдагч шатлалын эмнэлгийн тусламжид хамрагдах боломжтой.

  • Шүдний үзлэг, эмчилгээ:
    Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, сургуулиудад шүдний үзлэг зохион байгуулж эхэлсэн. Эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийг хоёр дахь шатны үзлэгт хамруулан эмчилнэ.

Энэхүү ажлын хэрэгжилт нь хүүхдийн эрүүл мэндийг эрт үеэс оношилж, сэргийлэх, эрүүл зөв дадал хэвшүүлэхэд чиглэсэн оновчтой бодлогын нэг хэсэг болж байна.

Эх сурвалж: Архангай аймгийн Эрүүл мэндийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 11 цаг 12 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 11 цаг 20 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 11 цаг 30 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 36 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 11 цаг 40 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 11 цаг 44 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 38 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 14 цаг 11 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 14 цаг 40 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 14 цаг 45 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 14 цаг 48 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 14 цаг 52 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 15 цаг 57 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 16 цаг 6 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 16 цаг 28 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 16 цаг 59 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 17 цаг 21 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 17 цаг 27 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 17 цаг 42 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 17 цаг 53 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top