x

Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна уу?

Элон Маск болон АНУ-ын Гадаад Хэргийн Сайд Марко Рубио сүүлийн хэдэн сарын турш Герман улсад эрх чөлөөнд заналхийлэл бий болж байгаа талаар санаа зовниж буйгаа илэрхийлсээр байв. Саяхан Германы дотоодын тагнуулын алба (Verfassungsschutz) "Alternative for Germany" (AfD) улс төрийн намыг “барууны хэт даврагч бүлэг” гэж ангилалд оруулсан тухай мэдэгдэлд хариу болгож ийм санаа зовнил илэрхийлжээ.

Фридрих Мерцийн удирддаг CDU (шинэ Канцлераар сонгогдох төлөвтэй) намын улс төрч Марко Вандервиц тагнуулын тайланд 1100 хуудасны нотолгоотойгоор AfD-ийг дахин ангилалд оруулсан нь уг намыг хориглох боломжийг илүү баримттай болгож байна гэжээ. “Би Үндсэн хууль хамгаалах зорилгоор Холбооны алба 1100 гаруй хуудас нотолгооны баримттай тайлангаар дэмжигдсэн өнөөдрийн шинэчилсэн ангилал нь энэ чиглэлд дахин ахиц гаргасан гэж бодож байна.” Вандервиц цааш нь хэлэхдээ: “AfD одоогийн нөлөөний түвшингээ хадгалж, мэдээллийн аналог ба дижитал аль ч орчинд өдөр бүр дэмжигчдэдээ ад хорсол, үймээн, хэт даврагч үзэл суртлыг тэжээж байгаа цагт ардчилсан намуудын хувьд тэднийг дэмжигч саармаг бүлгүүдийн санааг урвуулж сонгогчдын дийлэнхийн саналыг буцаан татах боломж бараг байхгүй.” Иймээс Вандервиц хэрвээ бид амжилтад хүрэхийг хүсвэл AfD-ийг “хориглох ёстой” гэж дүгнэжээ. 

Германд одоо явагдаж буй хэлэлцүүлэг үнэхээр түгшүүртэй, заримдаа бүр хачирхалтай байна. X платформ дээр Германы нийтийн телевизийн тэргүүлэх улс төрийн хөтөлбөрүүдийн нэг болох “Monitor”-ын хөтлөгч Георг Рестле: “Үндсэн хуулийн дайснуудад ямар ч дэлгэцийн боломж өгч болохгүй. Ток-шоунд ч, Tagesschau-д ч биш шүү” хэмээн шаардах болов. Германы хамгийн их үзэгчтэй мэдээний хөтөлбөр болох Tagesschau нь цаашид AfD-ийг “барууны хэт даврагч бүлэг” гэж нэрлэнэ гэдгээ аль хэдийн мэдэгдсэн. Рестлегийн хувьд энэ нь хангалттай биш юм. Тэрээр AfD-ийн улс төрчдийг телевизээр ярихыг хориглохыг хүсэж байна. Гэтэл яг энэ үед бүх санал асуулгаар AfD нь Германы хамгийн хүчтэй эсвэл хоёр дахь хүчтэй нам гэж гарч байна.

Одоогийн хэлэлцүүлгийн хамгийн хачирхалтай тал нь 1100 хуудасны тагнуулын тайланг бараг хэн ч үзээгүй байхад яригдаж байна – уг тайлан нууцлагдмал байна. Бусад намын улс төрчид, AfD, мөн энэ талаар бичиж буй сэтгүүлчид ч үүнийг хараагүй. Зөвхөн зүүний хандлагатай “Der Spiegel” сэтгүүл л уг тайланд хандах боломжтой байсан гэж мэдэгджээ.

Тайланг нийтлэхгүй байх нэг шалтаг нь AfD доторх мэдээлэгчдийн хувийн байдлыг эрсдэлд оруулж болзошгүй гэж үзэж байна. Өөр нэг шалтгаан нь AfD удахгүй “барууны хэт даврагч бүлэг” гэсэн үнэлгээний эсрэг шүүхэд гомдол гаргавал тайланг зарим хэсгийг хассан хэлбэрээр унших боломжтой болно гэжээ. Гэхдээ логикийн үүднээс, хэрвээ AfD-д хожим тайланг уншихыг зөвшөөрчих байгаа бол яагаад одоо уншуулж болохгүй гэж?

Ямар ч байсан тайлангийн ихэнх хэсэг нь олон нийтэд нээлттэй эх сурвалжуудад тулгуурласан, зөвхөн багахан хэсэг нь нууцын мэдээлэгчдийн гэрчлэлд суурилсан гэж таамаглаж болно. Гэсэн ч энэ ч гэсэн таамаг, учир нь хэлэлцүүлэгт оролцож буй хүмүүсийн ихэнх нь тайлангийн агуулгыг сайн мэдэхгүй байна. Тайланг нийтлэхгүй байгаа гол шалтгаан нь түүний зохиогчид дотор нь маргаантай, баталгаажуулах боломжгүй олон мэдэгдэл агуулагдаж байгааг мэдэж байгаа гэсэн сэжиглэл байна.

“Die Welt” сонины судалгаагаар тайланд AfD-ийн хэт даврагч шинж чанарыг харуулсан хэд хэдэн жишээ дурдагдсан бөгөөд тэдгээрийн нэг нь AfD-ийн гишүүний X дээр бичсэн дараах мэдэгдэл байна: “Цагаачлалын бодлогын алдаа болон дүрвэгчийн бодлого, хэрэгжилтийн буруугаас хоцрогдсон, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг ноцтой соёлтой газраас хэдэн зуун мянган хүнийг оруулж ирсэн.” Мэдээж энэ бол тайланд дурдагдсан олон жишээний зөвхөн нэг нь, гэхдээ “Verfassungsschutz”-ийн иш татсан бусад ишлэл, лавлагааг шүүмжлэлтэйгээр шалгахын чухлыг онцолж байна. Тайланд дүн шинжилгээ хийж, шалтгааныг үнэлэхийн оронд түүний дүгнэлтийг харалгүйгээр хүлээн авч буй сэтгүүлчид засгийн газар болон тагнуулын албаны төлөөлөгч болж байна. 

Хувьдаа би AfD болон сүүлийн арав гаруй жилийн хувьслыг шүүмжлэлтэй хардаг. Энэ нам анх консерватив-либертари үзэл дээр үндэслэгдэн байгуулагдсан. Гэвч 18 үүсгэн байгуулагчийн зөвхөн 3 нь өнөөдрийг хүртэл намын идэвхтэй гишүүн хэвээр байна. Олон хүн намын барууны хэт даврагч руу чиглэсэн шилжилтийг эсэргүүцэн AfD-ийг орхисон. Тюрингийн бүсийн холбооны дарга, барууны хэт даврагч, капитализмын эсрэг үзэлтэй Бьёрн Хёке зэрэг хүмүүс гол байр суурь эзэлж, зах зээлийн эдийн засагчид болон дунд зэргийн консервативууд намыг бухимдан орхисон. Үүний зэрэгцээ намын дарга Тино Чрупаллагийн үг хэлэлтийг Москвагаас бэлтгэсэн мэт сонсогддог.

AfD таалагдах албагүй ч тус намтай хэрхэн харьцаж байгаад асуудлын агуулга оршиж байна. Сүүлийн жилүүдэд Германд иргэний эрх чөлөө улам бүр хязгаарлагдаж байна. Нэгэн онцлох үйл явдал бол AfD-тай холбоотой “Deutschland-Kurier” мэдээллийн портал Дотоод Хэргийн Сайд Нэнси Фейзерийн зургийг фотошопоор өөрчлөн нийтэлсэн явдал юм. Уг зураг дээр Фейзер “Би үг хэлэх эрх чөлөөг үзэн яддаг!” гэсэн бичиг бариулсан байв. 

Хожим уг зураг хуурамч болохыг илрүүлсэн. Дотоод Хэргийн Яамнаас гаргасан жинхэнэ зураг нь Холокостын Дурсамжийн Өдөр гэдэг илүү ноцтой үйл явдал дээр авсан байв. Жинхэнэ зураг дээр Фейзерийн барьсан пайз дээр “Бид дурсаж байна” гэж бичсэн байжээ. Шүүхээс редактор Давид Бендельсийг улс төрийн зүтгэлтнийг “гутаан доромжилсон, худал мэдэгдэл” зориуд үйлдсэн, тараасан хэргээр долоон сарын тэнсэн харгалзах ял оноожээ.

Өөр нэг тохиолдолд цагдаа нар өглөөний 6 цагт нэгэн эрэгтэйн гэрт ирж, түүнийг Эдийн Засгийн Сайд Роберт Хабекийг онлайнаар “тэнэг” гэж дуудсаных нь төлөө шалгасан байна. Эдгээр нь Германд эрх чөлөө хэрхэн хязгаарлагдаж, олон германчуудыг зүй ёсоор түгшээж буй олон жишээний зөвхөн хоёр нь юм.

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 16 цаг 27 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 17 цаг 4 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 17 цаг 30 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 17 цаг 41 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 17 цаг 47 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 17 цаг 53 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 17 цаг 58 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 18 цаг 2 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 21 цаг 34 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 21 цаг 37 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 21 цаг 38 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 21 цаг 43 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 21 цаг 46 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 21 цаг 49 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 23 цаг 0 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 54 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top