x

Европ шинжлэх ухаанд “аюулгүй боомт” болох зорилго тавив

Европын Комисс 500 сая еврогийн нэмэлт санхүүжилт гарган, дэлхийн тэргүүлэх эрдэмтдийг, тэр дундаа АНУ-ын судлаачдыг татах зорилгоор “Шинжлэх ухааны төлөө Европыг сонгоцгооё” хөтөлбөрийг 2025–2027 оны хооронд хэрэгжүүлэхээр болжээ. Уг шийдвэрийг Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен даваа гарагт Парис хотноо мэдэгдэв.

Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинжлэх ухааны бодлогод хязгаарлалт тогтоож эхэлсэнтэй холбоотойгоор Европын Холбоо чөлөөт, ил тод, суурь судалгааг хамгаалах байр сууриа нотлон харуулах алхам болж байна. Урсула фон дер Ляйен “Шинжлэх ухааны эрх чөлөөг хязгаарлах нь том алдаа” хэмээн онцолж, Европ бол дэлхийн эрдэмтдийг дэмжих төв байх ёстой гэдгийг дахин баталлаа.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ санаачлагыг дэмжиж, Франц улс нэмэлтээр 100 сая евро зарцуулахаа мэдэгдсэн бөгөөд “Европ бол шинжлэх ухааны аюулгүй боомт байх ёстой” хэмээн тодотголоо. Тэрбээр “Чөлөөт шинжлэх ухаангүйгээр бат бөх ардчилал орших боломжгүй” хэмээн онцлон хэлсэн байна.

Францын засгийн газар дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлэн гадаадын судлаачдыг татах зорилго бүхий цахим платформ ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ нь чөлөөт шинжлэх ухаанд итгэдэг судлаачдыг уриалах томоохон алхам хэмээн үзэж байна.

Америк дахь эрдэмтдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж болзошгүй

Сэтгүүл “Nature”-ийн мэдээлснээр АНУ-ын эрдэмтдийн 75 гаруй хувь нь гадаадад суурьших боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд Трампын бодлогыг эсэргүүцсэн хэд хэдэн нэр нөлөө бүхий судлаач АНУ-аас явахаа мэдэгдсэн байна. Судалгаанд суурилсан, нээлттэй эрдэм шинжилгээний орчинд тулгуурласан либерал ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын тулд Европ харьцангуй эрх чөлөөтэй, таатай нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top