x

Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойн ёслол Их Британид эхэллээ

Дэлхийн II дайн Европт дууссаны 80 жилийн ойн баяр ёслолын ажиллагаа Их Британид албан ёсоор эхэллээ. Хэдий Европын орнууд энэ өдрийг уламжлал ёсоор тавдугаар сарын 8-нд тэмдэглэдэг ч энэ жил тэгш ой тохиож байгааг тохиолдуулан баяр хэдэн өдрийн турш үргэлжлэх юм.

Ёслолын ажиллагаа даваа гаргийн яг үд дунд Биг-Бен цамхгийн хонх дуугараснаар эхэлсэн бөгөөд 1945 оны тавдугаар сарын 8-нд радио долгионоор цуурайтсан Уинстон Черчиллийн ялалтын үгийг жүжигчин Тимоти Сполл дахин уншин олон нийтэд хүргэжээ.

Парламентын талбайгаас Букингемийн ордон хүртэл 1300 гаруй хүнийг хамарсан цэргийн ёслолын жагсаал болж, жагсаалын тэргүүн эгнээнд Дэлхийн II дайны ахмад дайчин, зуу нас сүүдэр зооглосон Алан Кеннет алхан оролцжээ. Ёслолын үеэр Их Британийн хаан III Чарльз, хатан хаан Камилла, Уэльсийн хунтайж Уильям болон гэргий Кейт, ханхүү Жорж, ханхүү Луи, гүнж Шарлотта нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн байна.

Цэргийн жагсаалд Украины цэргүүд оролцсон нь онцлог байв. Тэд энх тайван, тусгаар тогтнол ямар үнэ цэнтэй болохыг харуулсан чухал арга хэмжээ хэмээн үзсэнээ илэрхийлжээ.

Нисэх хүчний “Улаан сумнууд”-ын үзүүлбэрээр ёслолын жагсаал өндөрлөсөн бөгөөд Лондоны тэнгэр дээгүүр орчин үеийн “F-35M Lightning”, “Typhoon” сөнөөгч онгоцууд болон II дайны үеийн “Lancaster” бөмбөгдөгч онгоц жагсан ниссэн нь олны анхаарлыг татав. Агаарын парадыг хааны гэр бүл Букингемийн ордны тагтаас үзжээ.

Үдээс хойш хаан болон хатан хаан Букингемийн ордонд дайны ахмадууд, тэдний гэр бүлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.

Их Британийн Үндэсний статистикийн газар болон түүхийн нийгэмлэгийн мэдээллээр 2024 оны байдлаар тус улсад Дэлхийн II дайнд оролцож явсан, 95-112 насны 70 мянга орчим хүн амьдарч байгаа ажээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top