x

Жорлонгоос нь уулгах бизнес буюу хяналтаас гарсан гүний худгууд

Бидний унд, ахуйдаа хэрэглэж байгаа ус эрүүл ахуйн шаардлагад нийцэж байна уу. Монгол хүн ундны усыг амьдралдаа хүрэлцэхүйцээр, ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнд хэрэглэж байна уу. Баталгаатай ундны ус хэрэглэж, эрүүл орчинд амьдрах эрхээ эдэлж байна уу. Ундны цэвэр усны ашиггүй, үрэлгэн хэрэглээг хэрхэн бууруулах вэ. Энэ бүх асуултын хариултыг хайсан, гарц гаргалгааг эрэлхийлсэн цуврал нийтлэлүүдээ “Зууны мэдээ” сонин үргэлжлүүлэн хүргэсээр байна.

Өдрөөс өдөрт эмх замбараагүй тэлж байгаа орон сууцны хорооллуудын сантехникийн шугам хоолойнд эрүүл ахуйн урьдчилсан хяналтыг хийдэг болох, зөөврийн болон төвлөрсөн шугамд холбогдсон ундны усны худгуудыг хамгаалалтын бүстэй болгох, зөөврийн худгийн нөөцийн савыг шинэчлэх, ариутгал, угаалгыг чанаржуулах, хяналтыг сайжруулах, 2005 онд батлагдсан ундны усны стандартыг шинэчлэх, гацаанаас гаргах гээд тодорхой санаачилга, шийдэл бүхий нийтлэлүүдийг баримтаар баталгаажуулан хүргэсээр байгаа билээ. Энэ удаад байгууллага аж ахуй нэгж, иргэний хувийн гүний худгуудаас гарсан ус эрүүл ахуйн хувьд ямар эрсдэлтэй байгааг хүргэхээр бэлтгэв.

 НИЙСЛЭЛД ГҮНИЙ 8,700 ХУДАГ БАЙНА

Энэ бол Нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авсан бүртгэлтэй худгийн тоо. Усны асуудал хариуцсан Ус сувгийн удирдах газрын харьяанд 600 худаг байхад хяналтаас гадуур 8,700 ундны усны худаг байна гэсэн үг. Үүний 5,000 гаруй нь унд, ахуйдаа хэрэглэдэг, ямар нэг байдлаар ашиг олох зорилгогүй хувь хүний худаг.

Гүний худаг гаргуулахдаа зориулалт, ашиглалтын хэмжээнээс шалтгаалан Нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, Байгаль орчны яамнаас дүгнэлт гаргуулдаг. Гэхдээ зөвхөн байгаль орчинд нөлөөлөх талаас нь хянуулдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийслэлд гэлтгүй манай улсад өрөмдөж гаргасан гүний худгийн ус эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх асуудал тэр чигтээ хаягдсан гэж хэлж болно. Зарж борлуулах, үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэх зорилгоор гаргасан худгийн усны эрүүл ахуйн шинжилгээг зайлшгүй шаардлагаар хийлгэж байна. Харин хувь хүмүүсийн 5000 гаруй худгийн ус хэр баталгаатай вэ гэдгийг хэн ч мэдэхгүй болоод байна.

Хэдийгээр албан ёсны тоо нь ийм байгаа ч зөвшөөрөлгүйгээр дураараа ухсан худаг асар олон байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас хэлж байсан юм. Ус сувгийн удирдах газрын харьяа 600 гаруй ундны усны худаг бий. Тэднээс авсан шинжилгээгээр нянгийн болон химийн бохирдлын үзүүлэлт гардаггүй, стандартын шаардлага хангасан ус түгээдэг гэж байгаа.

Тэгвэл нийслэлчүүдийн 60 гаруй хувь нь амьдарч байгаа гэр хорооллынхны ундны усыг зөвхөн дээрх 600 худгийн усаар шинжилж болохгүй нь. Түүнээс даруй 10 гаруй их тоогоор ашиглаж байгаа гүний худгуудын ус ямар ч хяналтгүй, баталгаагүй байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Энэ нь баримттай. Юу гэвэл ундны усны эрүүл ахуйн хяналтыг хийдэг ганц байгууллага болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2017 онд гүний 8700 худгаас ердөө 96-гаас нь дээж авч шинжилгээ хийсэн байна. Үлдсэн худгуудын ус ямар ч хяналтгүйгээр хүний амаар орж байна гэсэн үг.

НҮХЭН ЖОРЛОНГООС 150-250 МЕТРТ ГҮНИЙ ХУДАГ ГАРГАХ ЁСТОЙ

Нүхэн жорлон, бохир усны нүхнээс дор хаяж 150-250 метрт гүний худаг гаргах стандарт уг нь манайд бий. Харамсалтай нь энэ зүгээр л цаасан дээрх тоо. 0.7 га газартаа байшин, гарааш, жорлон, машин, хүнээ багтаадаг гэр хорооллынхны хувьд дээрх стандарт хэрэгжих ямар ч боломжгүй. Тиймдээ ч нүхэн жорлонтойгоо хаяа дэрлүүлэн гүний худаг гаргуулж, түүнээсээ ус авч ууж байна. Энэ нь жорлонгоосоо ундаалж байгаагаас ямар ч ялгаагүй юм. Иргэдийн дунд гүний худгийн ус нь илүү баталгаатай, цэвэр гэсэн ойлголт түгээмэл. ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн оюутнууд газрын доорх ус нь хүний эрүүл мэндтэй ямар холбоотой талаар судалгаа хийжээ.

Газрын доорх ус нь хөрс, чулуулгийн дундуур урсахдаа байгалийн нөхцөлд шүүгддэг тул цэвэр цэнгэг байдаг гэж ойлгодог ч байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын доорх усан дахь элементийн агуулга ихэсдэг байна. Урд нь хог хаягдал хаяж байсан газарт худаг гаргаснаар бохирдолтой усыг унданд хэрэглэвэл хүний эрүүл мэндэд хохирол учруулна.

Ногооны талбайтайгаа ойрхон гүний худаг гаргавал хортон шавж устгадаг пестицид гэх бодисоор ус бохирдож, улмаар хүний ходоод гэдэсний хямрал, мэдрэлийн систем, бамбай булчирхай, нөхөн үржихүйн систем, элэг, бөөрний өвчлөл, хорт хавдар үүсэх эрсдэлтэй. Нүхэн жорлонтойгоо ойрхон гаргасан гүний худгийн ус элдэв хаягдал, вирусээр бохирлогдож, паразит, цусан суулга, халдварт гепатитын шалтгаан болж болно. Тиймээс гүний худгаас унд ахуйн усны хэрэглээгээ хангадаг ямар ч тохиолдолд өөрийн худгийн усыг бохирдолтой эсэхийг тодорхойлох шинжилгээг хийлгэх шаардлагатай юм.

Түүнчлэн гүний худаг нь гадаргын усны нөөцийг багасгаж буй хамгийн гол шалтгаан учраас тоолууржуулах саналыг эрдэмтэн, судлаачид гаргасаар байгаа билээ. Улсын хэмжээнд гүний худгийн өрөмдлөг хийх зэрэг усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 орчим компани байдаг аж. Энэ төрлийн бизнес маш ашигтай учир зөвшөөрөл, бүх бичиг баримтыг нь зохицуулж худаг гаргаж өгнө гэсэн зар хаа сайгүй.

Нийслэлийн Байгаль орчны газраас өрөмдлөгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй компанитай экологийн хариуцлагын гэрээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ нь зөвшөөрөлгүйгээр худаг гаргах байдлыг тодорхой хэмжээнд бууруулна гэж үзэж байгаагаа мэргэжилтнүүд нь бидэнд хэллээ. Мөн хувь хүмүүс унд, ахуйдаа хэрэглэхээр гүний худаг гаргуулсан бол гэр бүл, үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө заавал шинжлүүлж байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top