x

Цахим валютын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг онилсон гэмт хэрэг нэмэгдэж байна

Сүүлийн үед криптовалютын бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид руу чиглэсэн зэвсэгт халдлага, барьцаалах гэмт хэрэг олон улсад эрчимтэй нэмэгдэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна. Цахим мөнгөний үнэ өсч, энэ салбар дахь хөрөнгийн эргэлт тэрбум тэрбумаар хэмжигдэх болсон нь ийм төрлийн гэмт хэрэгтнүүдийн анхаарлыг татах болжээ. Үүн дээр нэмэгдээд хувь хүмүүсийн мэдээлэл, хаяг, байршил зэрэг чухал мэдээллүүд интернетээр алдагдаж байгаа нь эрсдэлийг улам ихэсгэж байна гэж шинжээчид анхааруулж байна.

Wall Street Journal сонинд бичсэнээр, Франц улсад Paymium криптовалютын биржийн эмэгтэй захирлыг зэвсгээр сүрдүүлж, охиныг нь хулгайлах оролдлого гарчээ. Энэ хэрэг нь ганц тохиолдол биш бөгөөд сүүлийн жилүүдэд АНУ, Франц, Австрали зэрэг улсуудад крипто салбарт нөлөө бүхий блогчид, хөрөнгө оруулагчид хүчирхийлэл, дарамтад өртсөн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Зарим нь гэртээ халдлагад өртөж, зодуулж, эрхтэн дархтныг нь хулгайлах оролдлого ч гарсан хэмээн мэдээлжээ.

Мөн АНУ-д байрладаг Coinbase биржийн зарим хэрэглэгчийн мэдээлэл кибер халдлагад өртөж, уг мэдээллийг ашиглан гэмт бүлэглэл 20 сая ам.доллар нэхэмжилсэн хэрэг гарсан талаар хэвлэлүүд мэдээлсэн байна. Ийнхүү криптовалютын орчинд ажиллаж буй хүмүүсийн аюулгүй байдал, мэдээлэл хамгаалалт олон улсын түвшинд ноцтой асуудал болон хувирчээ.

Эх сурвалж: Wall Street Journal

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУЭИС-ийн дэргэд “Монгол-Япон судалгааны төв” нээгдлээ 9 цаг 13 мин Ерөнхий сайд Н.Учрал Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрт оролцлоо 9 цаг 23 мин НҮБ-ын бие даасан шинжээч Грэйм Рийдийг хүлээн авч уулзлаа 9 цаг 23 мин Мотокроссын "Mongol Grandprix MX League 2026" лиг Монголд анх удаа болно 9 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 11 цаг 53 мин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ 11 цаг 55 мин Илон Маскийн "SpaceX" компани IPO гаргах хүсэлтээ өглөө 11 цаг 57 мин “Улаанбаатар марафон 2026” гүйлтийн үеэр зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 11 цаг 58 мин “Астон Вилла” Европын лигт түрүүлж, 30 жил хүлээсэн цомоо өргөлөө 11 цаг 59 мин Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо 12 цаг 0 мин УИХ-ын гишүүд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 12 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшил болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай уулзлаа 14 цаг 11 мин Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 12 мин Уран гулгагч Д.Амина “Thailand Open Trophy 2026” тэмцээнд амжилттай оролцлоо 14 цаг 12 мин Холимог тулааны өсвөрийн Азийн аваргаас Монголын тамирчид таван медаль хүртлээ 14 цаг 13 мин АНУ-ын шигшээ баг хоккейн ДАШТ-д Германыг буллит цохилтоор хожлоо 14 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа 14 цаг 15 мин Израилын агаарын цохилтын улмаас Ливанд 29 хүн амиа алджээ 16 цаг 13 мин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Японы Элчин сайдтай уулзаж, байгаль орчны хамтын ажиллагааг хэлэлцлээ 16 цаг 15 мин Кубын Гадаад хэргийн сайд Цагаан ордны мэдэгдлийг шүүмжлэв 16 цаг 24 мин
iИх уншсан
“Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Монгол хэмээх нэрийн учир Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий...
Top