x

Л.Гантөмөр: МАН-ын шийдвэрийг хүлээж байна. АН-ыг засагт засагт байлгаач гэж хэзээ ч гуйхгүй

Өнөөдөр МАН-ын Бага хуралдаж, Хамтарсан Засгийн газар цаашид ажиллах эсэх талаар шийдвэр гаргахаар болсон. Уг асуудлаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр өөрийн байр суурийг сэтгүүлчидтэй хуваалцлаа.

Л.ГАНТӨМӨР:

-"АН-ын гишүүд бид АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг С.Зориг агсныхаа үгээр явж ирсэн. Монголын эрх ашгийг нэгдүгээрт, намынхаа эрх ашгийг хоёрдугаарт, хувь хүнийхээ эрх ашгийг гуравдугаарт тавья гэж зорьж ажилласан.

Би хувьдаа хамтарсан Засгийн газрын бодлого, зорилтоос урвахгүй гэдэг байр суурь дээрээ байгаа. АН ч өнөөдрийг хүртэл энэ байр суурин дээрээ байж чадсан. МАН-ын зүгээс АН-ын нэр бүхий гишүүд хамтарсан засгийн эсрэг байгаа учир хамтарсан засгийн асуудлыг дахин ярилцъя гэдэг асуудлаар хуралдаж байх шиг байна. Бид тус намын шийдвэрийг хүлээж байна, шийдвэрт нь нөлөөлөхийг хүсэхгүй байна. Хамгийн гол нь Монголчууд ядуу хэвээрээ, Улаанбаатар хот утаатай чигээрээ үлдвэл үүнд хэн хариуцдага хүлээх вэ гэдэг асуудал байгаа. Тийм учраас МАН өнөөдрийн хурлаараа Монгол Улсын эрх ашгийн бодож шийдвэр гаргах эсэхийг харж, хүлээж байна. 

Миний сонссоноор АН засагт хамтарсан хэр нь, намын гишүүд нь үгээ хэлээд байна гэдэг зүйлийг ярьж байгаа байна. АН өөрөө олон ургалч үзэлтэй нам шүү дээ. Өөрийнх нь засаг байсан ч гэсэн манай намын гишүүд шүүмжилдэг. Манай намын гишүүд өөрийнхөө Ерөнхий сайдыг ч шүүмжилдэг хүмүүс. Тэр өнгө төрхөөрөө л байгаа, намын удирдлагын зүгээс гишүүдийнхээ үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх эрхийг хэзээ ч хааж байгаагүй, хаах ч үгүй. МАН-ын нөхөд ч гэсэн үүнийг ойлгож, шүүмжлэлийг хүлээж авч сурах хэрэгтэй. Засагт хамтарлаа гээд намынхаа гишүүдийн амыг барина гэж байхгүй. Ийм хэлэлцээрийг бид анхнаасаа хийгээгүй. Бид Монгол Улсын, иргэдийн нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа гэдгээ л бодох ёстой.

Бид ч мөн АН-ын Улс төрийн зөвлөл дээр энэ асуудлыг ярина. Бид итгэл үнэмшлээрээ хамтарсан. Энэ итгэл үнэмшил бол Монгол Улсын эрх ашиг. Улсынхаа эрх ашгаас урвасан бол хамтрал задрах ёстой. Хамтарсан засаг тарах хэрэгтэй. Улсын эрх ашгаа орхиод намын эрх ашиг, тодорхой хүмүүсийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж байвал бид засгаас явах ёстой. АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй. 

Эргээд харахад өнгөрсөн найман сарын хугацаанд АН хоёр удаа л завсарлага авсан. Завсарлага авахдаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэдэг тухайд огт завсарлага аваагүй.

АН-ын тодорхой гишүүд санал, санаачилга гаргасан. Тэгэхдээ АН-ын Улс төрийн зөвлөл хэзээ ч Хамтарсан засгийн газрын үйл хэрэгт садаа болох шийдвэр гаргаж байгаагүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Тиймээс бид байгуулсан гэрээнийхээ талд хатуу байр суурьтай байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 13 цаг 21 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 13 цаг 58 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 14 цаг 7 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 14 цаг 29 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 14 цаг 39 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 15 цаг 46 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 17 цаг 1 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top