x

Нийслэлийн Орон сууцны корпорац охин компани байгуулах саналыг хэлэлцэв

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж, нийслэлийн өмч, хөрөнгө оруулалтын чиглэлээр хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч, хорооны дарга Ж.Сандагсүрэн удирдан явуулж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан юм.

Хуралдаанаар “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн харьяа охин компани байгуулах болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах асуудлыг тус байгууллагын гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцууллаа. Уг асуудлын хүрээнд 2020 оны зургаадугаар сарын 29-нд Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банкны хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцтай холбоотой зээлийн үлдэгдлийг барагдуулах зорилгоор энэхүү алхмыг хийх шаардлагатайг тайлбарлав. Өнөөдрийн байдлаар тус зээлийн үлдэгдэл 49 тэрбум төгрөг байгаа бөгөөд үнэт цаас гаргаснаар дараах үр дүн гарах боломжтойг онцоллоо. Үүнд:

  • Засгийн газрын тогтоол хэрэгжинэ

  • Хөгжлийн банкны зээл төлөгдөнө

  • Иргэд төлбөрөө сунгасан хугацаанд хийх боломжтой болно

  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ иргэдийн нэр дээр гарна

  • Ажлын орон тоо шинээр нэмэгдэхгүй, зөвхөн үнэт цаасны чиглэлээр ажиллана

Харин хорооны гишүүд болох Т.Отгонболд, Ч.Батзориг, Э.Энхтөр, Д.Бадарсан, Ж.Энхжаргалан нар заавал охин компани байгуулах шаардлагагүй, НОСК өөрийн бүтцийн хүрээнд үнэт цаас гаргаж болох талаар саналаа хэлж, хяналт хэн тавих нь тодорхой байх ёстойг онцолсон байна.

Мөн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв:

  • “АНУ Сервис” ХХК-ийн менежментийн гэрээгээр ажиллаж буй гурван халаалтын зуухыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах

  • Шинээр ашиглалтад орсон 343, 267, 201, 6 дугаар цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх

  • Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтаас нэг барилга хасах

  • Актлагдсан барилга байгууламжийг өмчийн бүртгэлээс хасах

Эдгээр асуудлыг НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хэлэлцүүлэхийг хорооны гишүүд дэмжсэн байна.

Эх сурвалж: НИТХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 17 цаг 15 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 17 цаг 15 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 17 цаг 26 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 17 цаг 55 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 21 цаг 14 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 21 цаг 16 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 21 цаг 17 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 21 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна 21 цаг 28 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна 22 цаг 8 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 22 цаг 9 мин Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна 23 цаг 33 мин Гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээг цахимжуулж, ангиллыг 54 болгон нэмэгдүүлэв 23 цаг 48 мин Төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваариар, нэг өдөр цахимаар ажиллана 23 цаг 48 мин АТГ: Нас барсан 721 иргэнд 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон зөрчлийг илрүүллээ 23 цаг 51 мин Марк Цукерберг өөрийн хиймэл оюунт дижитал ихрийг бүтээж байна 23 цаг 52 мин Улаанбаатар трам төслийн эхний шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрнө 23 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ 23 цаг 54 мин БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ Өчигдөр 11 цаг 13 мин Азийн хэйболын АШТ-ээс Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 12 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэл...
Top