x

“Бид эмэгтэйчүүд” чуулганы нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байр суурь

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Бид эмэгтэйчүүд” чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ эмэгтэйчүүдийн орон нутгийн түвшин дэх оролцоо, манлайллыг бодлогын түвшинд дэмжих шаардлагыг онцоллоо. Тэрбээр энэхүү чуулганыг зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хязгаарлахгүй, харин тэднийг шийдвэр гаргах шатны бодлогын хэрэгжилтэд оролцуулах, нийгмийн бүх бүлгийн дуу хоолойг төрд хүргэх өргөн хүрээний зорилготой болохыг тодотгов.

Түүний мэдээлснээр, 2024 оны УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн тоо түүхэндээ анх удаа 38.7 хувьд хүрч, 32 эмэгтэй гишүүн сонгогдон, парламент дахь төлөөлөл 25.4 хувь болсон. Ази тивд парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоогоороо Монгол улс тэргүүлж эхэлжээ. Энэ бол сонгуулийн хуулинд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгосон зоримог өөрчлөлтийн үр дүн хэмээн тодотголоо.

Гэвч орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сул хэвээр байгаа нь түүний хэлсэн үгийн гол агуулга байв. Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарын гурав, дүүргийн ИТХ-ын даргын нэг, 330 сумын ИТХ-ын даргын 41 нь л эмэгтэй төлөөлөгч байна. Засаг даргын түвшинд ч эмэгтэйчүүдийн тоо хязгаарлагдмал байгаа нь Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль хэрэгжихгүй байгаагийн илрэл хэмээн тэр дүгнэв.

Мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд:

  • Квот, сургалт, сүлжээ бүхий бодлогын дэмжлэгийг тогтмолжуулах

  • Орон нутгийн байгууллагууд бодлогоор дэмжих

  • Хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоог бодитой нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон юм.

Тэрбээр парламентын зүгээс “Нээлттэй парламент”, “Эксперт”, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” зэрэг хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлснийг дурдсан бөгөөд өнөөдрийн чуулганаас гарсан санал, шийдвэр дээр үндэслэн тусгай хөтөлбөр боловсруулахаа илэрхийлсэн. Мөн олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн жендэрийн оролцооны хөтөлбөрүүд бодит үр дүн авчирсныг тэмдэглэсэн байна.

Түүний хэлснээр, эмэгтэйчүүд оролцсон орчин бүр илүү хүртээмжтэй, ажил хэрэгч болж чаддаг. Энэ итгэл дээр тулгуурлан хамтдаа өөрчлөлт хийх уриалга дэвшүүлж, чуулганд оролцогчдод амжилт хүслээ.

Эх сурвалж: УИХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top