Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба 2025 оны тавдугаар сарын 12–16-ны өдрүүдэд нийт 50 өргөдөл, гомдлыг иргэд болон хуулийн этгээдээс хүлээн авч, харьяалах нэгжүүдэд шилжүүлжээ. Хүлээн авсан мэдээллийн 64 хувь нь гэмт хэргийн шинжтэй байгааг тогтоосон бөгөөд тэдгээрийн дийлэнх нь төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол байв.
Мөн энэ хугацаанд авлигын талаарх мэдээллийг хүлээн авдаг 110 тусгай дугаарт нийт 164 дуудлага ирсэн байна. Энэ нь иргэдийн зүгээс авлигыг мэдээлэх идэвх, оролцоо нэмэгдэж байгааг харуулж буй хэрэг хэмээн тус газраас дүгнэжээ.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар