x

“Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдөө аж ахуйн сайд огцорлоо

Японы Хөдөө аж ахуйн сайд Такү Это дэмжигчдээсээ их хэмжээний будаа авдаг учраас цагаан будаа худалдаж авдаггүй хэмээн хэлснийхээ төлөө хүчтэй шүүмжлэлд өртөж, өнөөдөр албан тушаалаасаа огцорлоо. Будааны үнэ эрс өссөн энэ үед иргэдийн бухимдлыг төрүүлсэн уг мэдэгдэл олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулсан юм.

Ерөнхий сайд Шигэрү Ишиба эхэндээ түүнийг албан тушаалдаа үлдээх байр суурьтай байсан ч олон нийтийн эсэргүүцэл намжаагүй тул албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг хүлээн зөвшөөрчээ. Түүний оронд Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми-г Хөдөө аж ахуйн сайдаар томилохоор болсныг Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.

Такү Этогийн огцролт нь Ш.Ишибагийн Засгийн газар бүрдсэнээс хойших хамгийн анхны албан тушаалаа сайн дураараа орхисон тохиолдол боллоо. Тэрбээр өнгөрсөн арван сард болсон бүх нийтийн сонгуульд парламентын суудлаа алдсан ч дараа нь сайдын албан тушаалд томилогдсон байв.

Огцрох өргөдлөө гаргасныхаа дараа сэтгүүлчдэд хандан Т.Это “Будааны үнэ ийм эмзэг байгаа энэ үед миний хэлсэн үг тун зохисгүй байсан. Яамыг удирдах нь зүйтэй эсэх тухай өөрөөсөө асуухад би үгүй гэж хариулсан” хэмээн хүлцэл өчив.

Түүний маргаан дагуулсан мэдэгдэл нь Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуурын яам энэ долоодугаар сар хүртэл нөөцөөс будаа гаргах шийдвэр гаргасны дараахан хийгдсэн. Засгийн газар энэ алхмаар өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн будааны үнийг тогтворжуулахыг зорьсон юм.

Такү Это нь эрх баригч Либерал ардчилсан намын хөдөө аж ахуйн бодлогын гол мэргэжилтнүүдийн нэг бөгөөд Шинзо Абэгийн Засгийн газрын үед мөн Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрч байв.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top