x

АТГ-ын даргыг чөлөөлөх биш, огцруулах ёстой

АТГ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх биш, огцруулах ёстой. Гэхдээ огцруулах үндэслэл нь ЕТГ-ын дарга З.Энхболдын баасан гаригт хийсэн мэдэгдэл, Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх, мөн Х.Баттулга Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “АТГ-ын дарга авлигатай тэмцэхгүй байгаа” зэрэгтэй огтхон ч холбоогүй гэдгийг тодоос тод хэлье. Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хорих ангиас бичиж, өчигдөр хэвлэлд нийтлүүлсэн ил захидал дангаараа АТГ-ын даргыг албан тушаалаас огцруулах хангалттай үндэслэл мөн. Хангалттай бөгөөд хууль ёсны үндэслэл.

Яг үнэндээ Ч.Сайханбилэгийн бичсэнчлэн “Хорих ангийн алхах гишгэх зайгүй умгар өрөөнд өргөст торны цаана өдөр хоногийг тоолон бие, сэтгэлийн тамд суухын” зовлонг бидний хэн маань ч мэдэхгүй. Мэдэх ч албагүй. Түүнээс илүү Ч.Сайханбилэг болон С.Баяр, С.Баярцогт нарыг яг ямар нотлох баримтад үндэслэж АТГ-аас саатуулсан, цагдан хорьсон бэ гэдгийг ч бид бас мэдэхгүй. Харин бидний заавал мэдэх ёстой үнэн гэвэл энэ.

Учир нь бид ардчилсан улсад амьдарч байгаагийн хувьд, ядаж л ингэж итгэхийн тулд хэнийг ч хуулиас гадуур цагдан хорих, эрх чөлөөг нь хязгаарлахыг дэмжих ёсгүй. Харин Монгол Улсын хоёр Ерөнхий сайдыг Сангийн сайдтай нь барьж хорьсон явдал ямар учир шалтгаантай вэ гэдгийг АТГ-аас асуух эрхтэй. Үүний дэргэд Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын даргын хийтэй мэдэгдлүүд, “АТГ-ын даргыг иргэдээс санал авч нэр дэвшүүллээ” гэх мэт нь хүүхдэд л ярьж өгөх үлгэр.

Гурван сайдыг АТГ-аас баривчлан саатуулснаас хойш сар гаруй хугацаа өнгөрч, шүүхийн шийдвэрээр цагдан хорих хугацааг хоёр дахь удаагаа сунгалаа. Гэвч энэ хугацаанд АТГ энэ хэрэг дээр бидэнд итгэл төрүүлэхүйц ямар баримт дэлгэв, ямар үндэслэл танилцуулав. Анх баривчлан саатуулахдаа хэлсэн, Швейцарийн прокуророос тус улсын хэвлэлд нийтлүүлсэн Хятадын иргэн “А”-гийн нууц дансны мэдээллээс (Уг данснаас С.Баярцогтын дансанд 10 сая ам.долларын шилжүүлэг хийсэн гэх) өөр ямар нэг сэжүүр хэлээгүй л байна. Гэхдээ энэ мөнгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Рио Тинтотой холбоотой талаар тус улсын прокурор огт юу ч хэлээгүй. Харин Монгол дахь улс төрийн өрсөлдөгчид нь тэгж хардаж буй тухай Ройтерс агентлаг мэдээлснийг Монцамэ бүрэн эхээр орчуулж тавьсан байдаг. Бидний дунд шидсэн, АТГ-ын хөөсөн чулуу ердөө л энэ шүү дээ

Харин одоо гурван сайдыг сар гаруй хугацаанд цагдан хорьж, шалгасны дараа АТГ эдний хэн нь ямар хэрэг үйлдсэн бэ гэдгийг нэг бүрчлэн хэлэх хангалттай хугацаа өнгөрсөн. Хэрэв энэ хугацаанд ямар нэг нотлох баримт олоогүй, гэмт хэрэг үйлдсэн тухай нь шалгаж тогтоож чадаагүй бол түүнийгээ хэлээд, уучлал гуйгаад суллах ёстой. Хэрэв ингэж чадахгүй гэвэл бусдыг хууль бусаар цагдан хорьж, эрүүл шүүлт (хангалттай үндэслэл, шалтгаангүйгээр цагдан хорих ч гэсэн эрүү шүүлтийн нэг хэлбэр) хэрэглэснийх нь төлөө АТГ-ын даргыг албан тушаалаас нь огцруулах ёстой. Эсвэл хэн нэг цэнхэр үстийг Швейцарь луу дахин илгээж энэ хэргийн талаар нотлох баримт олж ирэхийг хүлээх ёстой юу?

Гэмт хэрэгт тооцохын тулд гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж юм байдаг. Хохирогчгүй гэмт хэрэг гэж байдаггүй. Ядаж л Оюутолгойн гэрээ хэнд ямар хохирол учруулсан, хэн хохирогч байсан тухай бид мэдэх ёстой. Дараа нь энэ хохирол юунаас үүдсэн, хэний буруугаас, яаж гэж ярих ёстой. Гэтэл АТГ “гэрээ байгуулах явцдаа бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан байж магадгүй” гэсэн ганцхан сэжиг таамагтай хоёр сар зууралдлаа. Ядаж тэр сэжиг таамгаа ч нотолж чадсангуй. Ийм таамаглалыг гандангийн хаалга түшээд сууж байгаа зурхайч, бөө удган ч хэлж чадна. Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй болсон гэж үздэг, шүүмжилдэг захын хүн ингэж хэлнэ. Харин хуулийн байгууллага ингэж ажилладаг уу, тэд ямар бөө удган уу? Тэдний хэлсэн үг бүр баримтанд үндэслэж, баримтаар нотлогдож байх ёстой.   

Хэрэв энэ хэргийн талаар АТГ ямар нэг баримт нотолгоо хэлж чадахгүй бол хоригдож байгаа хүний үг ч гэсэн бармт, нотолгоо болно. Оюутолгойн гэрээг хөдөлгөх эсэх, хэрхэн хөдөлгөх эсэх нь улс төрийн шийдвэр байсан уу байсан. Засгийн газар Үндсэн хуулийн олгосон эрх мэдлийнхээ хүрээнд асуудлыг шийдсэн үү, шийдсэн. Улс төрийн албан тушаалтан хуулийн хүрээнд гаргасан шийдвэрийнхээ төлөө улс төрийн хоригдол болох ёс ардчилсан нийгэмд байхгүй. Хэрвээ эрүүгийн гэмт хэрэг байсан гэж үзэж байгаа бол түүнийхээ баримтыг ил тод зарлах ёстой. Хуулийн хүрээнд явуулсан мөрдлөг, шалгалт, олсон баримт нотолгоо, алхам бүрээ АТГ олон нийтэд тайлагнаж байх ёстой. Тэгэхгүй нууцаар хориод, нууцаар шалгаад, нууцаар гэмт хэрэг хүлээлгээд, нууцаар ялладаг тогтолцоо өнгөрсөн зуундаа үлдсэн, найзууд аа.

Эцсийн бүлэгт энэ бол Монголын хуулийн байгууллагын асуудал. Хаа байсан Швейцарийн прокурор вэ? Хэнийг хуурах гээд байна аа? АТГ ингэж ажлаа хийхгүй ээ. АТГ-ын шалгадаг хэрэг, шалгуулдаг субьект л өөр болохоос хэрэг шалгах үйл ажиллагаа нь бусад хуулийн байгууллагатай яг адилхан. Хэн ч та бүхэнд давуу эрх олгоогүй шүү, нөхөд өө!

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.187.236)
    Хохирогчгүйийн гэмт хэрэгээр Гансүх нарын хүмүүс ял авч л байсан даа мал аа санахгүй байгаа бол Багануур нүүрсний гэх хэрэг
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Хэдийг авсан бэ? (146.191.228.21)
    Чи яг хэдэн $ авсан болоод ийм юм бичээд байгаа сэтгүүлч нэртэй пизда вэ? Ер нь заавал хэргийн нөхцөл байдлыг хэрэгтэнүүдэд тайлбарлах ёстой юу? Наад бичсэн өгүүлэлд чинь ямар ч шовшийн логик алга.
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
ХЗБХ: Төрийн алба хаагчийн тоо 44 мянгаар нэмэгджээ 8 цаг 36 мин E-Mongolia системээс эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой 9 цаг 15 мин “И-Монгол академи” Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтарч ажиллана 9 цаг 19 мин МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна 10 цаг 0 мин Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суурь хураамжаас чөлөөлнө 11 цаг 37 мин Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолтыг тэнцээгээр өндөрлүүллээ 11 цаг 38 мин “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдөө аж ахуйн сайд огцорлоо 11 цаг 39 мин Их Британи Израилтай хийж буй чөлөөт худалдааны хэлэлцээг түр зогсоолоо 11 цаг 41 мин Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор салбарын шилдгүүдийг төрийн дээд шагналаар шагналаа 11 цаг 41 мин “Улаанбаатар марафон-2025” уралдаанд 23 мянга гаруй хүн бүртгүүлжээ 11 цаг 43 мин Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар ашигласан тохиолдолд иргэний журмаар хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барилаа 11 цаг 44 мин Google “Veo 3” загварыг танилцуулж, хиймэл оюун ухаант видео бүтээлийг шинэ шатанд гаргалаа 11 цаг 45 мин “Бид эмэгтэйчүүд” чуулганы нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байр суурь 11 цаг 46 мин Нийслэлийн Орон сууцны корпорац охин компани байгуулах саналыг хэлэлцэв 11 цаг 46 мин Цахим валютын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг онилсон гэмт хэрэг нэмэгдэж байна 11 цаг 51 мин “Алтан хайч-2025” тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна 11 цаг 52 мин Л.Гантөмөр: МАН-ын шийдвэрийг хүлээж байна. АН-ыг засагт засагт байлгаач гэж хэзээ ч гуйхгүй 13 цаг 11 мин Архангайд хиймэл оюун ухаанд суурилсан E-Guide цахим системийг нэвтрүүлнэ 14 цаг 37 мин УНТЭ анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн дурангийн мэс засал хийв 14 цаг 38 мин Авлигатай тэмцэх газар нэг долоо хоногт 50 өргөдөл, 164 дуудлага хүлээн авчээ 14 цаг 39 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах ху... “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр э... АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газр... “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” с... “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигий... АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ
Top