x

“Хятадтай байлдъя”

Хэрвээ бид Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол хэрхэх байсан бол? Өмнө нь олон хүний хүсэмжилж байсан энэ асуултад Ерөнхийлөгч Х.Баттулга жил хүрэхгүй хугацаанд хангалттай хариулт өглөө. Нэг хүний засаглал ямар байдгийг бодитоор харуулах гэж хуулийн хүрээнд болон хуулиас гадуур бүгдийг, хийж болохоос аваад болохгүйг нь хүртэл хийв. Хүн инээлгэхийн тулд хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийж буй алиалагч шиг л харагдаж байна. Тэр тусмаа боловсрол багатай, хүмүүжил муутай хүн эрх мэдэлд хүрвэл яаж хяналтаа алддаг, эрүүл сэтгэлгээнээс холддогийг яруу тодоор харуулж байна. Ингэхийг нь мэдсээр байж сонгосон нь ч гэсэн бидний хувь тавилан юм. Хувь тавилангаас зугтах газар байхгүй л.

Пүрэв гаригийн орой Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д хүргүүлсэн тухай баасан гаригт мэдээлэв. Нэр дэвшигчдийн нэрийг Ерөнхийлөгч өөрөө нэрлэхгүй, иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулж тодруулна гэсэн нь үнэн болж таарав. ШШГ байгууллагад ажиллаж байсан, хэний ч үл таних хоёр хурандааг иргэд нэрлэсэн нь эхний гайхамшиг болов. Тэд нь тэгээд Авлигын эсрэг хуульд заасан шалгуурыг явц ав хангаж байсан нь бүр ч гайхалтай.

Гэхдээ нэг саад бий л дээ. АТГ-ын даргаар дээрх хоёр нэр дэвшигчийг томилохуулахын тулд эхлээд одоогийн дарга, дэд дарга нарыг чөлөөлөх хэрэгтэй. АТГ-ын дарга, дэд даргын хүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил, 2022 он хүртэл дахиад дөрвөн жилийн хугацаа үлдээд байдаг.

Гэтэл ЕТГ-ын дарга З.Энхболд гэдэг хүн юу гэж хэлсэн гээч. Х.Энхжаргал гэдэг хүнийг Н.Ганболдын оронд нөхөн томилсон, Н.Ганболдын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас Х.Энхжаргалыг чөлөөлөх боломжтой гэв. Ийм юм байж болох уу? Энд ямар нэг эрүүл ухааны сүг сүүдэр байна уу? Тэгээд бүр үүнийгээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаатай хольж хутгаад, “УИХ-ын тойрог дээр нөхөн сонгууль явуулахдаа дөрвөн жилийн хугацаатай сонгодоггүй биз дээ” гэнэ. З.Энхболд:

-Нөхөн томилогдсон хүний оронд томилогдсон хүн өмнөх хүнийхээ хугацаагаар явна. Хүний оронд томилогдсон учраас бүрэн эрхийн хугацаа нь дууссан. 10 гаруй хуулиар ингэж зохицуулсан байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж заасан байгаа. Хэнтий аймгаас сонгогдсон Д.Гантулгын оронд нэг гишүүн томилогдвол 2020 он хүртэл л УИХ-ын гишүүнээр ажиллана биз дээ. Яг үүнтэй л ижил...

Уг нь бол сонгуульт албан тушаалтан, томилогддог албан тушаалтан хоёр огт өөр зүйл. УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуулийг дөрвөн жилд нэг удаа, орон даяар явуулдаг. Бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Тиймээс энэ хугацаанд аль нэг тойрог дээр нөхөн сонгууль явуулбал сонгогдсон албан албан тушаалтан тухайн бүрэн эрхийн хугацаанд л ажилладаг. Хуулиараа ийм.

Өөр нэг жишээ байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Хэрвээ одоогийн Ерөнхийлөгч гэмт хэрэгт холбогдоод, эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар хугацаанаасаа өмнө чөлөөлөгдлөө гэхэд нөхөн сонгууль явуулахгүй, ээлжит бус сонгууль (хугацаанаас нь өмнө явуулж буй учраас ээлжит бус гэж байгаа юм, түүнээс биш шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа өмнөх Ерөнхийлөгчөөс хамааралтай гэсэн үг биш) зарлана. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа мөн адил дөрвөн жил байна.

Тэгэхээр ЕТГ-ын дарга З.Энхболдын хэлсэнчлэн “Арав гаруй хуулиар ингэж зохицуулсан, АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан” гэдэг шал худлаа байх нь. АТГ-ын дарга, дэд даргыг зөвхөн Авлигын эсрэг хуульд заасан үндэслэл, шалгуураар томилж, чөлөөлдөг. Өөр ямар ч адил төсөөтэй хууль байх ёсгүй. Тэр тусмаа АТГ-ын дарга гэдэг сонгуульт албан тушаалтан биш, томилогддог албан тушаалтан. Сонгуулийн тухай хууль түүнд түй ч хамаагүй. Ерөнхийлөгч сайн дураараа өөрийнхөө эрхээс татгалзаж (АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх эрх), иргэдэд эрхээ шилжүүлсэн төдийгөөр энэ өөрчлөгдөхгүй. 6000 хүний дунд явуулсан санал асуулгыг гурван сая хүний сонгуультай зүйрлэх ч аргагүй.

Ийм тодорхой зүйлийг хүртэл ингэж гүжирдэж байгаа нь Ерөнхийлөгчийн хувьд (эсвэл ЕТГ-ын даргын хувьд) “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” болсныг л харуулж байна. Аргагүй дээ, эх орноо л гэж байвал эхнэр хүүхэд ч юу юм. Эх орноо л гэсэн сэтгэлтэй бол сургууль, боловсролоор ч яах юм. Эх орноо л гэж байвал ер нь эх орноор ч яах юм болсон цаг.

Нэр дэвшигчдийн нэрийг Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлсний дараа танил маань жиргэж. Энэ хүн ер нь ганцаараа наадам хийнэ шүү гэж. Өөрийнхөө л үг, үйлдлийг “шударга ёсны хэмжүүр” гэж эндүүрээд өрөөлийг огт сонсдоггүй хүн чинь ганцаараа наадам байтугай юм хийнэ л дээ. Удахгүй хятадтай байлдах ч бил үү, хэн мэдлээ...   

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • zalyy (122.201.21.65)
    Manai Jenko gereecee gardaggvi ailiin zojig jijig xvvxed shig jijig cajig boxiin tsol xyraacan shigee cuugaa bilee..
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (83.78.108.214)
    anduuraad uur yum unshih gej baigaad unchshihlaa. Tui, medrel galzuu, ulsgulun, umhii unertei buzar avgai , uuriiguu yu gej boddog yum boloo, umh mah, atga gurilaar biee unelegch.... muu buzar avgai horvoogoos zailaarai...ternees umnu shar hadandaa och...
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • донндог (103.10.23.135)
    Монгол ялначууд их ууртай байнаа. Аргагүй ээ аргайгүй. Өөрсдөөс нь ухаантай чадалтай шинэ үеийнхэн гарч ирэх гээд сүнс нь зайлж байгаа. Бяр байхад ухаанаар яахав, сэтгэл байхад боловсролоор яахав гэдэг эрт галавын хөлдүү "философтой" нүүдэлчид шүү дээ.
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (112.72.14.4)
    Ер нь манай улсад маш том өөрчлөлт хийхгүй бол толгой бөгсгүй бантан жонхуу шиг болсон атг тагнуул поркор шүүх цагдаа ямар нэгэн бүлэглэл ч юмуу хүний ч юмуу карманд лрсон нь ил тод байгаан бишүү ийм улс орон яаж хөгжиж цааш явхын эцсийн эцэст ирэгний дайн дотоодын самуун гарах боломж бүрдүүлж байна энэ хэний бодлого хэнд ашигтай вэ улс оронч өдрөөс өдөрт уруудан доройтож байна үнэхээр харамсаад ч барахгүй боллоо энэ улс төрчид манан г орвонгоор нь устгаж ялангуяа манамыг бүрмөсөн арилгах миг огцоруулж хорих хэрэгтэй
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.57.95.71)
    Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга , З.Энхболд хоёрын хэн нь болохыг сайн ойлгохгүй л байна.
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.21.58)
    Тав аймгийнхан та нар энэ АТГ газрын дарга гэх авилгалч нөхрийн булхайг нь гаргаад өгөөчээ. Ерөнхийлөгч зөв сонголт хийсэн
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.21.58)
    Тав аймгийнхан та нар энэ АТГ газрын дарга гэх авилгалч нөхрийн буудлыг нь гаргаад өгөөчээ. Ерөнхийлөгч зөв сонголт хийсэн
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.21.58)
    Сэмүүн сэтгүүлчээ тэгээд АТГ.н дарга нь авилгалч нөхдөө хаацайлаад байх нь чамд дээр гэж бодож байгаа юм уу? АТГ газрын даргын ямарч л байсан буулгах нь зөв бус уу? Юм бичмээр байвал арай гэгээлэг юм олж бич
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • yalgaa bhgui (103.229.123.158)
    yamarch yalgaa bhgui gotov ni awnuu shadav ni awnuu bidend oorchlolt awchrahgui say vnendee songolt baigaagui neg bol ayduu zoolon enhbold darga demjih neg bol uls toriin bie vnlegch mvvnii ganbaatar neg bol mafia battulga yamar songolt bsn yum be etssiin stsest hvmvvs battulgad hairtaidaa songoogui oor songolt bhgui bsn bhorl songoson gashuun vnen bolgoo
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Azaa (117.111.4.144)
    Yrunhilugchiin zasaglalt boloyo. Buru zub ch yum hij bj shine urchlult garah bishv. Yum hij bga negnese burug haihas ilv esreg tal bsan ch demjed Solongosin ard irged shig neg hvn shig bodoj hudulj surtsgaya
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
    • Сараана
      Тэмээ гэхээр ямаа гэх. Энэ чинь харин солиотой гар уу.
      2018 оны 05 сарын 07
  • Gal (211.36.141.179)
    Semuunee chi uuruu eruul vv cinii niiekuyd neg taliig l barij bichdeg! Muu hulsnii bicheech
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (83.23.251.177)
    Ajilaa hiihgui baigaa huniig solihgui 6 jil uls orond hohirol uchruulsan hashuum buruu deg baina naatah chin
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • жамбаа (112.72.14.11)
    үнэн бичиж даанч энэ хүмүүс ойлгохгүй л дээ хаант засгийн үед хорчин түшмэл олон байж хаанаа хорлож байсан шиг баттулгын хорчид ёрөнхийлөгчөө хорлоод байх юм даа
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.115.82)
    Үнэнийг бичиж ээ. З.Энхболд гэж бас нэг хөгийн гар. Боловсролгүй бүдүүлэг ерөнхийлөгч сонгосон нь Монгол Улсад том сургаал болно.
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
    • Сараана
      Сургаал авах ухаан ч байхгүй дээ. Нохой засуулсан хүндээ янаг гэж хуучны үг бий.
      2018 оны 05 сарын 07
  • Больж үз (202.72.245.198)
    ХА ХА ТЭГЭЭД НӨГӨӨХ АЯДУУ НЬ ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ БАЙСАН ХЭРЭГ ҮҮ? ГАДААД ХЭЛГҮЙ ХҮН ӨНДӨР БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ ЯМАР Ч БОЛОМЖ БАЙХГҮЙ, МОНГОЛ ХЭЛ РҮҮ ОРЧУУЛСАН ЗОХИОЛ БҮТЭЭЛ ХОВОР БАЙДАГ ЮМДАА, АЯДУУ БОЛ БОЛОВСРОЛ МУУТАЙН ДЭЭР ТЭНЭГДҮҮ ХҮН Ш ДЭЭ,
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • я (202.21.106.137)
    Монголд төрсөн жинхэнэ монгол хүүхдүүдийг хэний хүүхэд болж төрсөнөөс нь хамаарч төрийн бодлого ялгавартай хандаж байгааг эрс эсэргүүцэж байна хүүхдийн мөнгө хэмээх халамжийн бус ХҮН АМАА өсгөх бодлогийн хүрээндэх асуудлийг ингэж хамаагүй шийдэж болохгүй шүү энд ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ БАЙХГҮЙ
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • я (202.21.106.137)
    Монголд төрсөн жинхэнэ монгол хүүхдүүдийг хэний хүүхэд болж төрсөнөөс нь хамаарч төрийн бодлого ялгавартай хандаж байгааг эрс эсэргүүцэж байна хүүхдийн мөнгө хэмээх халамжийн бус ХҮН АМАА өсгөх бодлогийн хүрээндэх асуудлийг ингэж хамаагүй шийдэж болохгүй шүү энд ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ БАЙХГҮЙ
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • я (202.21.106.137)
    Монголд төрсөн жинхэнэ монгол хүүхдүүдийг хэний хүүхэд болж төрсөнөөс нь хамаарч төрийн бодлого ялгавартай хандаж байгааг эрс эсэргүүцэж байна хүүхдийн мөнгө хэмээх халамжийн бус ХҮН АМАА өсгөх бодлогийн хүрээндэх асуудлийг ингэж хамаагүй шийдэж болохгүй шүү энд ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ БАЙХГҮЙ
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • я (202.21.106.137)
    Монголд төрсөн жинхэнэ монгол хүүхдүүдийг хэний хүүхэд болж төрсөнөөс нь хамаарч төрийн бодлого ялгавартай хандаж байгааг эрс эсэргүүцэж байна хүүхдийн мөнгө хэмээх халамжийн бус ХҮН АМАА өсгөх бодлогийн хүрээндэх асуудлийг ингэж хамаагүй шийдэж болохгүй шүү энд ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ БАЙХГҮЙ
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • я (202.21.106.137)
    Монголд төрсөн жинхэнэ монгол хүүхдүүдийг хэний хүүхэд болж төрсөнөөс нь хамаарч төрийн бодлого ялгавартай хандаж байгааг эрс эсэргүүцэж байна хүүхдийн мөнгө хэмээх халамжийн бус ХҮН АМАА өсгөх бодлогийн хүрээндэх асуудлийг ингэж хамаагүй шийдэж болохгүй шүү энд ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ БАЙХГҮЙ
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • Сэтгүүлчээ зүгээр л бай......... (203.91.118.42)
    Битгий шаагаад бай сэтгүүлчээ.. Харин ч эх оронч сэтгэлээр хандаж яваа хүн шүү.. Өнөө үед эх орон ард түмэнтэйгээ ийм ойр яваа ерөнхийлөгч урьд нь үзээгүй юм байна. Тэрний оронд хэнд ч хэрэггүй ACEM зохион байгуулсан улсад бодитой хохирол учруулсан хүнийг муу лдаа бэртэгч нохой минь..
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
    • Сараана
      Кккк солиотой гэдгээ мэдэх үү чи.
      2018 оны 05 сарын 07
  • N (103.87.255.66)
    Elbegee, Enkhbold nar bol jinhene hytad ed nariig zailuulah heregtei turulh hytad ruu n
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • N (103.87.255.66)
    semuun gj bas haanaas yu garaad irsiin be yu ch hj chadahgui nohoin baas shig yum heniig shuumjleed bna aa duugui l bai za
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • Ish huurhii (183.171.185.29)
    Setguulch nar neg iimerhuu l amitad bolchihood udaj bn. Semuun samuun
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • Aagii (103.26.195.85)
    Za bitgii hudlaa mushgiad surjigneed bai !! Harinch naad hun chine yum hoigeed baigaa shuu.
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
    • Сараана
      Мал.
      2018 оны 05 сарын 07
    • irgen
      ene setguulch medleg bolovsrol mash nimgen bolood erenhiilugchiig shuumjilj ATG-iin darga nariig pyaldagnaj bga boltoi uuruu estoi neg horchin uudgui amitan bn daa huniig buruu zuv muu helehees uur um yuch chadahgui medehgui boltoi bichsenees ni harhad yamar hun be gedeg ni shuud l haragdaj bn hunii hiisen sain muug ard tumen yalgaj meddeg gedgiig medtugei
      2018 оны 05 сарын 07
iШинэ мэдээ
Эзэн Хаан Нарүхито "Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 3 цаг 25 мин Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11.5 тэрбум төгрөг хэмнэнэ 3 цаг 29 мин Х.Булгантуяа: Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 3 цаг 32 мин Улсын Их Хурал өнгөрөгч долоо хоногт (2025.06.30-07.06) 3 цаг 39 мин Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ 3 цаг 56 мин Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа 4 цаг 0 мин ӨБХ-ны даргад гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв 6 цаг 13 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв 7 цаг 53 мин Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна 8 цаг 15 мин Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ 8 цаг 28 мин Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний орой дахин тоглоно 8 цаг 34 мин Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын геодезийн цэгүүдийг баталгаажууллаа 8 цаг 40 мин Наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь 8 цаг 46 мин Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ 9 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан 10 цаг 55 мин "Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав Өчигдөр 16 цаг 08 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Өчигдөр 15 цаг 45 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно Өчигдөр 15 цаг 20 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав Өчигдөр 15 цаг 11 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр 15 цаг 06 мин
iИх уншсан
Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Boom boom-гоо зүй дэлхийг эзэлж эхлэв Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Хөгжимчин Боб Дилан өөрийн зурсан зурагтай ном гаргана Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвэ... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Top