x
О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо байдаг тогтолцоог эргэж харах ёстой
Хүний эрх, эрх чөлөө бол нэг өдөрт шийдэгдчих асуудал биш. Аль болохоор хууль, тогтоомжууд дахь хүний эрхийн зөрчлүүдийг арилгах, хүний эрхийг хангах механизмуудаа сайжруулахын төлөө анхаарна.
2025-05-08
Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оролцох орнуудын тоо хязгаарлагдав
Москва хотноо тавдугаар сарын 9-нд болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор төлөвлөсөн Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичийн нисэх онгоцыг Латви, Литвийн эрх баригчид өөрсдийн агаарын орон зайгаар нэвтрүүлэхээс татгалзсан тухай Сербийн “Kurir” сонин мэдээлжээ. Латви улс энэхүү шийдвэрээ “нислэгийн зорилго нь улс төрийн хувьд эмзэг” гэж тайлбарласан бол Литва улс “техникийн болон дипломат эмзэг нөхцөл байдал” гэсэн үндэслэлээр татгалзсан байна.
2025-05-08
Пулитцерийн 2024 оны утга зохиолын шагналтнууд тодорлоо
Пулитцерийн шагналтнуудыг тодруулдаг уламжлалт ёслол энэ жил 109 дэх удаагаа зохион байгуулагдаж, утга зохиол, сэтгүүл зүй, шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлээр шилдгүүдийг алдаршууллаа. Утга зохиолын төрөлд Америкийн зохиолч Персиваль Эверетт “Жеймс” романаараа Пулитцерийн нэр хүндтэй шагналыг хүртэв.
2025-05-08
Криштиану Роналдугийн хүү Португалын өсвөрийн шигшээд анх удаа дуудагдлаа
Таван удаагийн “Алтан бөмбөг”-ийн эзэн, хөлбөмбөгийн домог Криштиану Роналдугийн ууган хүү Криштиану дос Сантуш Португалын 15 хүртэлх насны шигшээ багт анх удаа дуудагджээ. “Аль-Наср” клубт эцгийнхээ хамтаар хөлбөмбөг тоглож буй 14 настай тэрбээр өмнө нь “Манчестер Юнайтед”, “Ювентус” клубын залуучуудын багт мөн харьяалагдаж байв.
2025-05-08
Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэрэглэгчдэд үнийн өсөлт, хомсдол нүүрлэхэд хүргэж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй худалдааны бодлогын улмаас тус улсын хэрэглэгчид урьд өмнө байгаагүй хүнд сонголтын өмнө ирээд байна гэж CNN мэдээллээ. Хятадаас АНУ-ын боомтуудад ирж буй хөлөг онгоцнууд өндөр татварын нөлөөнд хамгийн түрүүнд өртөж, импортын барааны хомсдол үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болжээ.
2025-05-08
Баруун бүсийн төрийн албан хаагчид Ховд аймагт чуулж байна
“Бүсчилсэн хөгжил–Төрийн албаны манлайлал” сэдэвт баруун бүсийн зөвлөгөөн тавдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймгийн төрийн байгууллагын 700 гаруй албан хаагч оролцож, бүс нутгийн төрийн албаны хамтын ажиллагаа, туршлага солилцох өргөн талбар болж байна.
2025-05-08
Завханы уулчид Европ тивийн ноён оргил Эльбрус руу авирна
Эльбрус уул нь Оросын Кабардин-Балкари бүс нутагт орших бөгөөд зүүн, баруун хоёр оргилтой. Эльбрусийн баруун оргил нь 5642 метр өндөр бөгөөд Европ тивийн ноён оргил хэмээн албан ёсоор тооцогддог.
2025-05-08
“Дорныг дурандахуй” гэрэл зургийн ном хэвлэгдлээ
Монгол Улсад угсаатны зүйн мэргэжлийн судалгааны салбар үүсэж хөгжсөний 40 жилийн ой, Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан угсаатны зүйч Ласло Фөлдешийн Монголд хийсэн хээрийн судалгааны гэрэл зургуудаас бүрдсэн “Дорныг дурандахуй” нэртэй номыг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
2025-05-08
Чихэр бус, эрүүл мэнд бэлэглэе: “Эрүүл шүд” хөтөлбөрөөр хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэллээ
Эрүүл мэндийн сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тогтоолоор 2024-2027 оны хугацаанд хэрэгжүүлэх “Эрүүл шүд” үйл ажиллагааны төлөвлөгөөг баталжээ. Тус төлөвлөгөө зургаан зорилтын хүрээнд нийт 40 ажил багтсан бөгөөд 2025 онд амны хөндийн өвчлөл, түүнд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн онцлох үйл ажиллагааг эхлүүлж байна.
2025-05-08
Японы “ispace” компанийн буугч аппарат Сарыг тойрон эргэлдэж эхэллээ
Японы хувийн “ispace” компанийн бүтээсэн буугч аппарат “Resilience” Сарны тойрог замд амжилттай оржээ. Тус компани өнөө өглөө албан ёсоор мэдэгдэл гаргаж, Саран дээр буух хүртэлх хугацааг тоолохоор болж буйгаа зарлалаа. “Resilience” нь Сарны хөрснөөс дээж цуглуулж, шинжлэх ухааны туршилт хийх зориулалттай бичил аппараттай юм.
2025-05-08
МУИС-ийн номын сан соёмбо үсгийг сурталчлах өдөрлөг зохион байгууллаа
Монгол Улсын Их Сургуулийн номын сангаас Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд монгол бичгийн өв соёлыг таниулан сурталчлах зорилготой өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойтой уялдуулан соёмбо үсгийн түүх, хэрэглээ, өв уламжлалыг оюутан, багш, судлаачдад таниулах зорилгоор зохион байгуулсан нь онцлог байв.
2025-05-08
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймэр 221 га талбайг хамраад байна
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Хан Хэнтийн дархан цаазат газрын Майн зоо орчмын нутагт дөрөвдүгээр сарын 28-ны өдөр гарсан ойн түймэр өнөөдрийн /2025.05.08/ 13:30 цагийн байдлаар 221 орчим га талбайд ассан байдалтай үргэлжилж байна.
2025-05-08
Өнөөдөр болох үйл явдлын тойм
Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нээлт Төрийн ордонд болно.
2025-05-08
Сэлэнгэ аймаг энэ хавар 40 мянга гаруй га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2025 оны хаврын тариалалт эрчимтэй өрнөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 4717 га талбайд тариалалт хийгээд байна.
2025-05-08
Сэлэнгэ аймаг, Японы Шизуока муж хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Сэлэнгэ аймгийн удирдлагууд Япон улсын Шизуока мужийн албаны төлөөлөгчидтэй 2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр цахимаар уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа ойн аж ахуйн чиглэлээр шинэ түвшинд гаргах асуудлаар санал солилцлоо.
2025-05-08
Тавдугаар сарын 09, 10-нд дулаарч, хуурайшилт нэмэгдэнэ
Цаг уурын байгууллагаас өгч буй мэдээгээр 2025 оны тавдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт эрс нэмэгдэх төлөвтэй байгаа тул малчид, тээвэрчид болон иргэдийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-05-08
2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны Пүрэв гарагт Улаанбаатар хот болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан түр хязгаарлагдах тул хэрэглэгч та бүхэн хэрэглээгээ зохицуулахыг анхааруулж байна.
2025-05-08
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Ерөнхий аудиторыг томилох болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ
2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр буюу өнөөдөр Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаан “Их хуралдай” танхимд 10:00 цагт эхэлнэ.
2025-05-08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москвад хүрэлцэн очлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар 2025 оны тавдугаар сарын 9-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор ОХУ-ын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирээд байна.
2025-05-08
Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай
Урин дулааны улирал ирж байгаа эдгээр өдрүүдэд бага насны хүүхдүүд өвчлөх тохиолдол багагүй бүртгэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар /2025.05.07/ Улаан бурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болж, 966 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Улаан бурхан өвчин нь агаар дуслын замаар халдварладаг бөгөөд дээрх өвчнөөр өвдсөн 200 гаруй хүнд судалгаа хийхэд 50 гаруй хувь нь дархлаажуулалтад хамрагдаагүй, 30 хувь нь бүрэн тунд хамрагдаагүй байна.
2025-05-07
iШинэ мэдээ
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 47 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 1 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 1 цаг 19 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 1 цаг 23 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 1 цаг 33 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 1 цаг 35 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 1 цаг 39 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 3 цаг 4 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 3 цаг 20 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 3 цаг 21 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 3 цаг 22 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 3 цаг 24 мин Дархан-Уул аймагт “IELTS-100” хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин хэрэгжиж байна 3 цаг 25 мин АНУ-д "Shutdown"-тай холбоотойгоор 2000 гаруй нислэг цуцлагдав 3 цаг 28 мин Монголд ирэх хөрш орны жуулчдын урсгал 80 хувиар нэмэгджээ 3 цаг 30 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлагад ажиллаж, 70 иргэнийг авран хамгаалав 3 цаг 31 мин Японд “Bridgestone”-ийн хийлдэггүй “AirFree” дугуйг туршиж эхэллээ 3 цаг 33 мин Монгол Улс төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ 3 цаг 34 мин Астанад болсон “Silk Way Star” шоу үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ 3 цаг 39 мин Трампын үгийг гуйвуулсан дуулианы улмаас ВВС-ийн удирдлагууд огцров 3 цаг 40 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top